2020 оны 5-р сарын 15
16 цаг 47 минут

ӨМӨЗО-ны улаан загалмайн байгууллагаас манай улсад "Сөрөг даралтат түргэн тусламжийн машин" хандивлалаа

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Засгийн Ордон, Улаан загалмай байгууллагаас коронавируст халдварт өвчинтэй тэмцэхэд зориулан хандивлаж байгаа "Сөрөг даралтат түргэн  тусламжийн машин"-ыг Улаанбаатар хотын захиргаанд хүлээлгэн өглөө.

УИХ-ын гишүүн,  Монголын УЗН-ийн ерөнхийлөгч,  Улсын Онцгой Комиссын дэд дарга Н.Энхболд: "БНХАУ-ын Засгийн газраас Коронавируст халдвартай тэмцэхэд шуурхай арга хэмжээ авч, богино хугацаанд халдварыг эрс бууруулж чадсанд талархал илэрхийлье. Дэлхий дахинд цар тахалтай тууштай тэмцэхэд, хохирол багатай даван туулах, хүн амынхаа амь нас, аюулгүй байдлыг хангахад улс орнууд ихээхэн идэвх чармайлт гаргаж байна. Шинэ зорилт, бэрхшээлтэй нүүр тулж байна. Энэ хариуцлагатай үед бидэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа БНХАУ-ын Засгийн Газар, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Засгийн Ордон, Улаан загалмайн байгууллагад талархал илэрхийлье. Хоёр орны Улаан Загалмай Нийгэмлэгүүд идэвхтэй хамтран ажиллаж, нийгмийн эрүүл мэндийг дэмжих, халдварт өвчнөөс сэргийлэх, гамшгийн хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэхэд төрдөө нэмэлт хүч болж ажиллаж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бид хамтдаа коронавируст халдвараас сэргийлж, хохирол багатай даван туулж, чадна гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцолсон юм.

Мөн Монголын УЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ: "БНХАУ-д Коронавируст халдвар анх гараад байсан хүнд цаг үед Монголын улаан загалмай нийгэмлэг 20,000 амны хаалтыг тус БНХАУ-д хандивлаж байлаа. Эргээд өнөөдөр бид халдварт өвчний үед ашиглах сөрөг даралтат түргэн тусламжийн машиныг хүлээн авч байна. Бид БНХАУ-ын улаан загалмайн нийгэмлэгтэй нягт хамтран ажилладаг бөгөөд гамшиг, осол хүндрэл бэрхшээл тулгарахад нэгнээ дэмжиж ирсэн. Цаашдаа ч хамтын ажиллагаа үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” гэдгийг үлй ажиллагааны эхэнд онцолсон юм.  

Энэхүү Коронавируст халдвартай өвчтөнийг тээвэрлэх зорилгоор тоноглосон сөрөг даралтат түргэн тусламжийн машин нь 350,000 юанийн өртөгтэй бөгөөд IVECO брендын сөрөг даралтат яаралтай тусламжийн машин нь энгийн түргэн тусламжийн машинаас өөр аж. Халдвартай өвчтнийг зөөвөрлөхөд хэрэглэгдэг. Онцлог нь машин доторх агаарын даралтыг гадаах агаарын даралтаас бага байлгадаг бөгөөд машин доторх агаар чөлөөтэй урсах үед уг агаар гадагш гарахгүй, зөвхөн гаднаас агаар нэвтрэн ордог. Сөрөг даралт нь машин доторх агаарыг нарийн шүүлтүүрээр шүүх ба халдвартай хүнээс гарах нарийн ширхэгт бичил организмыг халдваргүйжүүлсний дараа машинаас үлээн гаргадаг. Ингэснээр хүнд халдвар дамжихаас сэргийлнэ. Халдварт өвчтэй хүнийг тээвэрлэж байгаа үед эмч болон эмнэлгийн ажилтанд халдвар дамжих эрсдэлийг бууруулдаг онцлогтой юм. Уг машин дотор эмнэлгийн яаралтай анхны тусламжийн багаж тоног төхөөрөмжийг суурилуулж өгсөн ба үүнд AII6001A брендийн амьсгалын аппарат, Aricon брендийн зүрхны цахилгаан бичлэгийн 12 сувагтай аппарат, дефибриллятор, хяналтын дэлгэц зэрэг зүйлс багтжээ.  .

БНХАУ-ын Элчин Сайд Чай Вэньруй "Монгол Улсын Засгийн газар шуурхай арга хэмжээ авсны үр дүнд дотоодод халдвар тархаагүй байна. Энэ бол маш том амжилт. Маш ойр харилцаатай манай хоёр улс бие биенээсээ халдвар авсан тохиолдол гараагүй байгааг би онцлон хэлмээр байна. Энэ нь вирустэй тэмцэхэд бие биенээ дэмжиж, хамтран ажиллаж байгаагийн үр дүн гэдгийг би энд онцолж хэлмээр байна” гэв.   

 

 

 

 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.91.115.47иргэн   • 2020, 5 сарын 16. 8 цаг 42 минут

евер монголчууд бол автономит улс манай улс бие даасан улс гэж байгаа уул нь манай улс л евермонголчуудад туслах естой юм даан ч тийм тэнхэл алга даа мед евермонголынхоо араас хятадад дагаар орох байхаа евермонголын анхны дарга улаанхуу гэж байсан байхаа одоо наранхуу болох биз

192.82.74.127Хамаг Монгол   • 2020, 5 сарын 15. 20 цаг 57 минут

ӨВӨР МОНГОЛ АХАН ДҮҮС МИНЬ ТА БҮХЭН МИНЬ АМАР АМГАЛАН БАЙХ БОЛТУГАЙ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.