2020 оны 5-р сарын 17
12 цаг 40 минут

“Аюулгүй хот” төслийг гурван үе шаттай хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд телекамерын ухаалаг системд түшиглэн нийслэл хотын иргэдийн амьдрах, ая тухтай орчныг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах “Аюулгүй хот” төслийн танилцуулгыг нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг хүргэлээ.

Тэрбээр “Аюулгүй хот төсөл нь холбогдох чиг үүргийн олон оролцогч талтай, нийслэлийг телехяналтын нэгдсэн цогц системтэй болгохыг зорьж байгаа томоохон төслийн нэг юм. Оролцогч талууд болох Замын хөдөлгөөний удирдлагын төв, Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төв, Тээврийн Цагдаагийн алба, Замын хөдөлгөөн, төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар зэрэг байгууллагуудтай бодлогыг нэгтгэн төслийн хүрээнд хэв журмын телехяналтын систем болон замын хөдөлгөөний удирдлагын төвийн систем гэсэн хоёр дэд бүлгийн ажлууд хэрэгжинэ. Бид 1700 гаруй байршлаар нэг бүрчлэн судалгаа хийж одоо байгаа Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, Шуурхай удирдлагын төвийн телехяналтын 36 систем, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн 5 систем, Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төвийн систем гэх мэт тус тусдаа хоорондын уялдаа төлөвлөлтгүй, нэгдсэн бодлого, хяналт сул, гэмтэл гарсан тохиолдолд хариуцсан байгууллага үйлчилгээ менежмент байхгүй, гэмт хэрэг, зөрчил гарсан даруйд видео дүрс харах нотлох баримт дутмаг зэрэг нь энэхүү төслийг хэрэгжүүлэх зайлшгүй нөхцөл шалтгаан болж байна. Иймд “Аюулгүй хот” төслийн эхний шатанд Улаанбаатар хотын авто замын 30 уулзвар, хот хоорондын хатуу хучилттай авто зам дагуу байрлах хяналтын 7 постуудыг камержуулахаар төлөвлөөд байна. Мөн энэ тусдаа системүүдийг дахин загварчилж, ухаалаг нэгдсэн удирдлага хяналтын цогц систем бий болгоно” гэсэн мэдээллийг өглөө.

“Аюулгүй хот” төслийн хүрээнд хийгдэх ажлуудыг гурван үе шатанд хуваасан ба нэгдүгээр шатыг 2020-2021 онд хэрэгжүүлэх бөгөөд нэгдүгээр шатны ажлын хүрээнд замын хөдөлгөөний хяналтын 600 орчим камер, хэв журмын 1500 орчим камер суурилуулна гэж төлөвлөн “Нэг тархи нэгдсэн систем”-ийг нэвтрүүлэх аж. Хоёрдугаар үе шат нь 2021-2022 он, гуравдугаар үе шат нь 2022-2023 онуудад тус тус хэрэгжих юм байна.

Энэ үеэр нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, хурандаа Д.Ядамдорж “Дэвшилтэт хот болгоход хамгийн чухал нөлөө үзүүлэх юм нь камержуулалт. Телекамерын системийг нэмэгдүүлэх нь маш зүйтэй. Иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахад энэ нь чухал нөлөөтэй” гэсэн саналыг хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Сүүлийн нэг жилийн хугацаанд мэргэжлийн байгууллагууд хамтарч ажиллан тооцоо судалгаагаа боловсрууллаа. Мэдээлэл, Шуурхай удирдлагын төвд хянагддаг 3689 камераас 2100 буюу 57 хувь нь хэвийн ажиллаж, 1589 буюу 43 хувь нь цахилгаан тэжээлийн найдваргүй холболт болон шилэн кабел, тоног төхөөрөмжийн гэмтэлтэй байна гэсэн судалгаа гарсан. Тиймээс мэргэжлийн байгууллагуудын ажлыг хөнгөвчлөх зорилгоор үйл ажиллагааг нь бэхжүүлэх үүднээс хотод нэг тархи нэгдсэн системийг бий болгохыг зорьж ажиллаж байгаа. Энэ төсөл гурван үе шаттай хэрэгжинэ. Гурван жилийн хугацаанд нийслэлийг бүхэлд нь камерын хяналтад авах боломжтой болно. Аюулгүй хотын нэгдсэн системд шилжих боломж бүрдэнэ гэж харж байна. Хариуцсан албан тушаалтнууд камерын стандарт аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Бид хүн бүрийн оролцоотойгоор иргэдийнхээ аюулгүй байдлыг хангасан хот болж чадна” хэмээв.

Энэ асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, аюулгүй хот төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хууль эрх зүйн орчны судалгаа хийх, шаардлагатай журам стандарт боловсруулах асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах. Мөн хэрэгжүүлэх энэ төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль журмын дагуу зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад тэмдэглэлээр үүрэг болгосон юм.

Сүргийн түвшинд авч үзвэл бруцеллёзын халдварлалт 0.7 хувьтай байна

Мөн хуралдаанд нийслэлийн нутаг дэвсгэрт бруцеллёз өвчнөөр тайван үхрийн аж ахуй, нэгж, суурийг тодорхойлж, баталгаажуулах, сүрьеэ өвчний тандарт шинжилгээ хийсэн ажлынхаа мэдээллийг нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа танилцууллаа. Тэрбээр “Бруцеллёз нь бүх төрлийн мал, амьтан цаашлаад хүнийг өвчлүүлдэг зооноз халдварт өвчин. Улаанбаатар хотод анх удаа 34048 үхрийг бүрэн ээмэгжүүлж, бүртгэлжүүлж мэдээллийн сан бүрдүүлсэн. 16 аж ахуйн нэгжийн 537 толгой, 2661 өрхийн 33511 толгой, бүгд 34048 толгой үхэрт баталгаажуулах шинжилгээ хийхэд 33800 дээж сөрөг, 248 дээж эерэг үр дүн тус тус үзүүлэв. Сүргийн түвшинд авч үзвэл бруцеллёзын халдварлалт 0.7 хувьтай байна. Өрхийн түвшинд авч үзвэл 131 өрхийн 248 дээж эерэг урвалтай гарсан нь нийт шинжилгээнд хамрагдсан өрхийн 4.9 хувийг эзэлж байна” гэв.

Мөн нийслэлийн Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төв, Хөдөө аж ахуйн газартай хамтран “Үхрийн бруцеллёзтой тэмцэх дэд хөтөлбөр” боловсруулж, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулах, нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдийн үхрийг ээмэглэж, /шинэ төл/ бүртгэн мэдээллийн санд оруулах, бруцеллёзын шинжилгээг жил бүр хийх зэрэг асуудлуудыг шийдвэрлүүлэхээр өнөөдрийн зөвлөлийн хуралдаанд танилцуулж байгаа гэдгээ онцолж хэллээ.

Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, дараагийн зөвлөлийн хуралдаанаар дахин хэлэлцэхээр болов. Ингэхдээ холбогдох албаныханд танилцуулсан мэдээллийнхээ судалгаа тооцоог дахин нягтлан гаргаж ирэхийг үүрэг болгосон юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.