2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам, эвслээс нэр дэвшигчид болон бие даагчид СЕХ-нд материалаа хүргүүллээ. Нэр дэвшигчид тодорсноос хойш СЕХ-нд материалаа өгөх хүртэлх хугацаанд намууд сэжигтэн, яллагдагчаар татагдсан нэр дэвшигчдийнхээ нэрийг татах, нөгөө талаасаа эдгээр хүмүүс өөрсдөө ёсзүйтэйгээр нэрээ татчих болов уу гэтэл жишим ч үгүй нэрсээ СЕХ-нд хүлээлгэн өгчихөв.
Ингэснээр энэ сонгуульд АН, МАН болон эвслээс гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан маш олон хүн өрсөлдөхөөр болж байна.
Шүүхэд хурал нь товлогдсон Э.Бат-Үүл, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, сэжигтэн, яллагдагчаар татагдаад буй УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Д.Ганбат, "Ажнай" группын захирал Д.Бат-Эрдэнэ, АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай, Кёкүшюзан Д.Батбаяр, Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан Д.Үүрийнтуяа зэргээс гадна улсад 9 их наяд төгрөгийн хохирол учруулсан хэрэгт шалгагдаж буй УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ч нэр дэвшихээр болоод байгаа. Тэрбээр Сэлэнгэ аймагт нэр дэвшихээр мандатаа авч, сонгуулийн бэлтгэл ажилдаа орсон нь монголын ард түмнийг дэндүү доромжилсон үйлдэл мэт.
Учир нь түүнд холбогдох шүүхийн гэм буруугийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болсон ч шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэлээр шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзаж, уг татгалзлыг тус дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл хугацаанд яллагдагч Д.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хойшлуулсан юм.
"Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг худалдсан гэх эрүүгийн хэрэгт УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарыг холбогдуулан шалгасан байдаг. Тэднийг төрийн эрх ашигт 9 их наяд төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутган шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлсэн нь энэ юм.
2019 онд түүхэндээ анх удаа төсвийн орлого 10 их наяд хүрсэн. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат тэргүүтэй нөхдүүд улсын төсөвт 9 их наяд төгрөгийн хохирол учруулсан хэрэгт шалгагдаж байна. Гэтэл эл үйлдэлдээ ичих нь битгий хэл УИХ-ын сонгуульд өрсөлдөж, хуулийн хамгаалалт дор орохоор зэхэж сууна.
Түүний холбогдсон хэргийг сийрүүлбэл, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхоны ирүүлсэн төслийн дагуу “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Ти Ди Би капитал” ХХК-д зарах гэж байгаад Монголын талын зүгээс татгалзах зүйлгүй болохыг уламжилж байна” гэсэн утга бүхий албан бичгийг 2016 оны гуравдугаар сарын 30-ны өдөр ОХУ-ын талд илгээжээ. Улмаар “Эрдэнэт үйлдвэр’’ ХХК болон “Монголросцветмет’’ ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдан авах давуу эрхийг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ‘’Монголиан Коппер Корпорейшн’’ ХХК-д хууль бусаар шилжүүлсэн байна.
Уг нь бол Засгийн газарт албан ёсоор дипломат шугамаар ирүүлж, уг асуудлыг УИХ-д танилцуулж, хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх ёстой байсан. Монгол Улсын Засгийн газар дээрх хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхтэй байв.
Гэтэл эдийн засгийн холбогдох тооцоо судалгаа хийлгүй, холбогдох хууль тогтоомжуудыг санаатайгаар зөрчин “Монголиан Коппер Корпорейшн”-д давуу байдал олгосон хэмээн буруутгагдаж байгаа аж.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувь, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдан авсан 400 сая 270 мянган ам.долларыг бүрдүүлсэн санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй 12 тэрбум төгрөгийг бүртгэлгүй мөнгөөр бүрдүүлсэн гэж өөр эх сурвалж мэдээлдэг. Өөрөөр хэлбэл, бүртгэлгүй буюу хар мөнгө гэж сэжиглэх үндэслэлтэй юм байна. Зарим эх сурвалж “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан гэх 400 сая 270 мянган ам.долларын 72.4 хувь нь төрөөс, 27.6 хувь нь Худалдаа хөгжлийн банкнаас гарсан гэж мэдээлж байна.
Ямартай ч олны анхаарал татсан, томоохон албан тушаалтнуудын нэр холбогдсон ийм нэгэн дуулиантай хэргийн гэм буруугийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо.
Харин үүнд холбогдсон нэг эрхэм "УИХ-ЫН СОНГУУЛЬ"-д өрсөлдөнө.
Б.Аз
57 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Шүүх энэ олон авилгач ба албан тушаалын гэмт хэрэгтнүүдийн хэргийг зайлшгүй болон хойшлуулагүй шийдэх хэрэгтэй байна. Олон улсад яллагдагч нарыг парламентад нэр дэвшүүлж ял завшуулах ажлыг төр ба шүүх бодлогоор хийдэг нэртэй боллоо шүү.
Muu mahan tolgoig baih yostoi gazar n bailga
Songoj bolohgui hun.
49% ЫН АСУУДЛЫГ ЭХЛЭЭД УИХ ЗААВАЛ ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДВЭР ГАРГАХ ХУУЛЬТАЙ. ХАРИН ЭД НАР ХУЙВАЛДААНААР ЗАСГИЙН ГАЗАРТ БАЙХДАА АГУУ ТОМ ЛУЙВАР ХИЙСЭН
Шүүхээр гэм буруутайг нь тогтоосны дараа л хулгайч алуурчин гэж үзнээ гэх мөртөө нөгөө хулгайчууд алуурчин цагаан захтан өөрсдийгөө бараг л цагаан ястан гэх шахсан ардчиллын хар яст хулгайч луйварчдыг шүүх нь хурдан шүүж таслахгүй энээ тэрээ гэж луу унжсаар ардчиллын хулгайчууд өөрийгөө цагаан ястан гэсээр л явах яасан пизда тогтолцоов дээ?
Шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл хүн алсан этгээд хүртэл гэм буруугүй, Шүүх гэдэг мэргэн шударга газар л гэм буруутай эсэхийг тогтоох учир түүнээс өмнө УИХ-д шургалах нь эдний гол зорилго. Манай Үндсэн хууль ийм ардчилсан учир тэд гэм буруугүй. Тэд огт гэм буруугүй энэ бол намайг хэлмэгдүүлсэн улс төр гээд л сонгуулийн сурталчилгаа хийж ард түмний толгойг эргүүлэхээ мэднэ. Эднийг сонгож УИХ-д оруулах эсэхийг сонгуулийн санал хураалт л шийднэ. Эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж буй олон хүн нэр дэвшсэн онцлог сонгууль болж түүхэнд үлдэж дээ
Энэ нөхөр чинь казино тоглож байсан биз дээ. Энэ нөхөр юу ч хийж болзошгүй хүн шиг нүднээс нь харагддаг юм. Одоо энэ нөхрийн төлөө санал өгөх хэн нэгэн байвал тэр хүн ч дээ юу ч сонсоогүй л нэг нь байж таарна энэ хүний тухай.
Дондогдоржын энэ эрдэнэбатад УИХ-д сонгогдох байтугай наранд явах эрх байгаа юм уу?анаах л УИХ гэгч хоргодох байранд толгой хавчуулаж ял завшиж яваа нөхөр мөн биздээ,АН-ын дарга нь өөрөө яллагдагчаар татагдсан болохоор яах ч арга байхгүй яллагдагч нарыг нэр дэвшүүлсэн хэрэг биздээ.
энхсайханд 55 сая₮ хохирол машины зөрүүнээс улсад учруулсан гэж 4,6 жилийн ял өгсөн машин нь улсын дансандаа явж бгаа,,тэгвэл эдэнд хөрөнгийг хураагаад ялын дээд хэмжээ өгөх хэрэгтэй,зөвхөн Да ганболдын улсад учруулсан хохирол 90 жилийн улсын төсөвтэй тэнцэж бгаа гэсэн
Bi uuruu ene ardchilsan hubisgaliin ehluulsen hunii neg yum l daa ene buh humuusiig bitgii umuur 30 jild heniig uls turd soison bugd ard tumnii esreg yagaad bugd bayajih sonirholtoi ene yund abchirab hunii setgelzuig ebdeh ene niigemd baij boloh uzegdeluu enniig sudlah ni zub
setgel zuig sain sudal
Муу ***** нарииг төрөөс заилуул
Монголчуудиин ядуу амьдарч баигаа нэг шалтгаан!?!?!?
АН-ын авилгачин, дээрэмчдийн толгойлогчидын нэг, гэхдээ хууль шүүхийхэн бултуулаад байдаг юмуу, өөрөөд бултаад байдаг юмуу.
цусны но той улсууд сэлэнгрүү зүгэлдэг болж. Бал даргын үед өмнөдыхнийг хойш нь цөлсөн. тэдэндээ найдадаг юм байхдаа
Наадуул чинь сонгуулийн хар машинаар гарна гээд тооццон бас тохироог нь хийцэн байгаа.
СОНГУУЛИЙН ХОРОО БУЦААН ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА.ИЙМ ХУЛГАЙЧ НАРЫГ ДЭВШҮҮЛЖ ҮЛ БОЛНО
Энэ чинь хэрэг биш шүүдээ харин ч гавъяа байх.
хаана тэр хохирол чинь байнаа. харин ч оросоос тэр 49 хувийг чинь аваад ирсэн. түүнийг нь төр хураагаад авчихсан. харин МАНыг томчуудын хувилдаж 51хувиас идсэн олон олон сая доллар, түүнийг нь төрийн мөнгөөр төлчихсөн явдал чинь жинхэн хор хохирол биз дээ. Ухаант ард түмэн минь ухаар бүү тархиа угаалга.
49 хувийг авахдаа Монгол банкнаас гаргуулсан, тэр мөнгө ард түмний мөнгө тэнэгээ, бид хохирогч нь байна.
Шоронд нь хийгээч ээ.
Балиар новшнууд л УЙХ руу зутгэж байна. Тэдний гар хөл нь төр захиргаанд дарга болдог. Ингээд бүгдээрээ нийлээд хулгай хийдэг. Энэ улсын их хурлын 5 гишүүнээс бусдыг нь дахиж сонгохоо больё.
одоо эд нарииг хэн ч зогсоож чадахгуи наадуул чинь амь тэмцэн ичихггуи юу ч хиихээс буцахгуи орсолдож гарахииг бодон шуух ч авч хэлэлцэхгуи ганцхан ухаантаи сонгогчид л зогсоож чадан
бариач. И.Х гэмт хэрэгиэн нуугдадаг үүр болж дууслаа. Баярцогт гэж 25000 хувьсаж өөрчлөгддөг хулгайч байна
Songuuli gedeg ch togloom tohuu boljee
Ёстой хэлэх муу үгүй болтол энэ ширэн нүүрэлсэн худалч хулгайч нар Ард түмнээ доромжлох юм Ард түмэн одоо арай л өөрөөр сэтгэж бага ч гэсэн ухаажсан шүү муу но вшнууд ёстой л 2020 оны сонгуйлд гордох байлгүй та ноход
ОЛНЫГ ХАЙРЛАХ СЭТГЭЛГҮЙ 9ТЭР БУМЫГ ХУЛГАЙЛЧИХААД ЯЛАЛАГДАГЧААР ТАТАГДЧИХААД АМЬ ГАРАХ БОЛУУТ АРЬСАА ХАМГААЛСАГН НОВШООР ЦОЛЛОГДОЖ БУЙ БҮЛЭГЛЭЛҮҮДДЭЭ ССОНСЦОГОО ТА НАРТ БОЛОМЖ ѲГѲХГҮЙ ЭЭ ЯЛАА ЭДЭЛВЭЛ ЯМАР ВЭ
Baliar homhoi hooson hujaa hoolni sav
УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдэг албан ажил, үүргээ гүйцэтгэх үед халдашгүй байх болохоос гэм хэрэгт холбогдоод шүүх, хяналтийн байгуулгаас шалгуулахгүй байх биш, Хуулиа агуулга, мөн чанараар нь ойгох хэрэгтэй. Гэмт хэрэгт холбогдсоныг шүүх, хяналтийн байгууллага шалгах гэвэл УИХ түгэлзүүлэн шалгуулж гэм буруутай эсэхээ тогтоолгох хэрэгтэй.
Harvaas bayanulgiin hujaa chyacaga
Хоер хар хэрээ нэгийгээ хар гэж гайхна. Та нар адилхан даа. 90-оноос өмнө ямархуу амьтад байлаа, одоо ямар болов ,авдаг цалин чинь хэд вэ.
Ёстой хүнд гарууд болохоороо ичдэггүй байх өө.
МОНГОЛЫН ТӨР .ХУУЛЬ ХҮЧНИИ БАИГУУЛЛАГА ХИЧНЭЭН ДАМПУУРЧ ЯЛЗАРЧ ДОРОИТСОНЫ НЭГ ИЛРЭЛ ....НАМ ГЭЖ ИИМ Л ХҮМҮҮСИИН ҮҮР УУРХАИ БОЛЖЭЭ......
Bayrzogt, Erdenbat, Oyundari, Erdenebat geed Selengechuud yahaaraa dandaa hun oronzoguudiig songodog bainaa ! Shudraga owoo aawiin huu eejiin ohid uneheer Selenged alga uu ? Dandaa olon nudensel guilagchid gargah yum !
СЕХ яагаад ийм хулгайчдын материалыг хүлээж аваад байдаг юм бэ. Хүлээж авч байгаа хүмүүст нь хариуцлага тооцоочээ
Яаж байхав дээ, өөрөө ядаж санаа нь зовдоггүй юм байхдаа. Ёстой нөгөө цайна гэдэг нь энэ юм бол уу
ene estoi bolohgui shuu ,yaliig ni uuruulj turiig xoxirolgui bolgoo
Энэ гэмтнүүдийг сонгуулийн хороо бүртгэхээс татгалзах хэрэгтэй тэгвэл шудрага шүүх хурал цагтаа явна тэгэхгүй дэвшвэл баяртай биздээ ямарч төр засагтай ардчилтай нийгэмдамьдраад байгаагаа бүүр сүүлдээ ойлгохоо болилоо
ERDENBAT ODOO BOLNO,VALAA EDELSEN DEER BAIH SHUU,ARD TUMNIIG BUU DOROMJIL ZA,OI TOGTOOMJTOI ARD TUMEN SHUU, SHUDRAGA SHUUHTEI BAISAN BOL ALI ERT HEREGT ORCHIH BAILAA.
СОНГУУЛЬД АРДЫН ЖҮЖИГЧИН Л ЯЛНА
Хуулиас мултрах ганц зам нь их хурлын гишүүн болох тийм болохоор олон гэмтэнгүүд гишүүн болох гэж зүтгэж бна Эд нар халдашгүй гишүүний дархан эрх гэдэг юмыг гаргаж түүндээ багтаж гэмт хэргээс зугтаж амьдарч бна
Д.Эрдэнэбат аа чи болиочээ,9 тэрбумын хохирол юу вэ ард иргэдийг яасан доромжилж ханадаггүй ***** вэ чи. энэ новштой тооцоо хий сэлэнгэчүүдээ.
9 тэрбум биш бүр 9 их наяд гэж бичсэн байна. яасан балиар иддэг луйварчин бэ тэгээд бас ханахгүй их хуралд дахиж гарна гэнээ битгий горьд
Аа ха ха Хэ хэ чи наад тоогоо мэдэх үү?.. Энэ зүгээр л улчтөрчидийн бие биенээ намнах шоу..хэрэв тийм бол холбогдох төрийн баыгужллага нь ажилаа хийх баылгүй дээ.. Аа бас Монголдоо ороод ирсэн ЭРДЭНЭТЙн % -н хүчинд төрд орох татвар нь чамаыг тэжээгээд л бна даг..
Цавчиа аваагүй шудрагар оруулж ирсэн гэж зүүдлээд байна уу
Odoo bas Altanhyag geed boon NO toi gar haan ch genew ner dewshine gechihsen seruun zuudelchihsen shaaj yawna ! Tolgoin deerh buhlaa harahgui hunii tolgoi deerhi usiig harnaa gej
Ene lalajiig selengchuud hezeech gargaj bolohgui
Erdenbataa bolio chi ene udaadaa onjood neree zewer bolsnii daraa UIH d orsold
Хэн нь үнэн хэн нь зохиомол хэрэгт татагдсаныг аяндаа тогтоогдоно.Ард түмэн дүнгээ сарын дараа тавьчихна Аз аа. Одоогийн ЕС цагтаа үлэмж их хэмжээний мөрийнд улсын мөнгө алдсаныг шүүх нотолсон, одоо нэр дэвшигчдээс нь ЖДҮ идсэн хүмүүс тэгээд ёс суртхуунтай ариун хүмүүс үү. Харинч Эрдэнэтийг төрийн өмч болгоход нэмэр болсын биш үү
Хэн тогтоохын шүүх тогтоохымуу ёстой түй май ллраа
Чи тогтоочих чаддагийн бол ***** минь
ЯМАР Ч БИЕ ҮНЭЛЭГЧ ӨӨРИЙГӨӨ ГОЛОХГҮЙГЭЭР АЖИЛДАА ГАРДАГ. ЭНЭ Ч БАС ӨӨРИЙГӨӨ МУНДАГ ГЭЭД БОДЧИХСОН. ГЭХДЭЭ ЭРДЭНЭБАТ БОЛОН БУСАД ИЙМЭРХҮҮ ГАРУУД ӨӨРСДИЙГӨӨ ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН ГЭДГЭЭ МЭДДЭГ, ГЭХДЭЭ АРД ТҮМНИЙГ МУНХРУУЛЖ ХУУРЧ, ТЭДНИЙГ ЯДУУ БАЙЛГАЖ, ТҮҮН ТОГЛОЖ ЧАДДАГ НОВШНУУД...
Bejinruu ni yavuul naad baasaa
Энэ ер нь чахам юү болоод байна вэ.Өвчин тахал аюулын харанга тулгарчихаад,эдийн засаг нэн хүнд байдалд орж айл өрх бүрийн өмнө хямрал нүүрлээд байхад хулгайч нарыг сонгуулахын тулд бөөн зардал гаргаж ядарсан ард түмнээ доромжлох хэрэг байна уу.Ийм сонгуулийн хариуцлагыг хаанаас нэхэх ёстой вэ,ард нь ямар үр дагавар гарах вэ гэдгийг хууль,шүүх,СЕХ бодмоор юмдаа
TSAAD HURELSUH CHINI YUM HIIHEE BAILAA 1 GVVR MVVR ERGUULEED TENEED BN
Bitgii neg negiigee muulaad bai. Zugeer l ursuldutsguu. Ta nar tomchuud bugd adilxan uuj idsen shuu dee!!!
Үзээрийн нүдэнд хүйтэн хулгайч нараа төрийн эрх барих дээд байгууллагадаа залчихаад эгэл ардаас хууль сахихыг шаардаж болох уу