Урин цаг ирж байгааг нотлох мэт их хотын хөл хөдөлгөөн нэмэгдэж, залуусын инээд наргиа хаа нэгтэйгэээс сонсогдох болжээ. Цар тахлаас сэргийлж хүн бүр масктай алхаж, харин бидний нүд л хорвоогоор хэсэн тэнүүчилнэ. Энэ зуурт өдөр бүр нэгэн зүйлийг ихэд ажсаар алхдаг боллоо. Сургууль хичээл тарах үеэр хэгжүүн яритай, дэгжин хувцасласан боловсон тамхичид булан тохой бүрээр утаа уугиулж харагддагсан. Гэтэл сүүлийн үед шинэ моод гарсан бололтой. Өнөөх залуус маань одоо бүр “гудамжинд”-аа гарчихжээ.
Залуус их хотын соёлыг амандаа багтааж чаддаг хирнээ үйлдэл болгох нь тун бага гэдэг нь үүнээс харагдах шиг. Арван жилийн сурагчаас эхлүүлээд идэр залуус маань хүртэл хотын гудмаар тамхи улалзуулсаар алхах юм. Нийгэмд залуусын үлгэр жишээ байдал дутаад байгааг ч нэг талаар харуулах шиг. Нөгөө талаар сайн, муу аль ч жишгийг залуус дуурайдаг нь илт. Жишээлбэл, нэг залуу шүдэнз зурахад араас нь алхах залуус ээлж дараалан тамхины улаан цогийг унагааж, үнэрийг нь салхинд даатгана. Ийм дүр зургийг хараад хэн ч уурлахгүй, үг дугардаггүй. Түүний шалтгааныг нарийн тоочих албагүй. Энгийнээр тайлбарлавал юунд ч дасах чадвартай хэмээн бахаддаг бид ийм зүйлдээ ч хэдийнээ дасчээ.
Саяхан хотын цэцэрлэгжилтийг харсаар алхах зуур урд минь тамхи татсан залуу явна. Үнсээ газар унагааж, ишийг шидлэх түүнд шаардлага тавьсан хүнтэй ам муруйн зогсох юм. Шаардлага бүр доромжлол мэт сонсогддог бол түүнийг хүлээж авах эсэх нь ч таны хэрэг. Гэхдээ шаардлага, доромжлол гэх тэс ондоо хоёр ойлголтыг ялгаад сурчих нь зүй биз ээ.
Тамхи татах цэгийг нь гаргаж өгсөөр байтал, тэнд очоод тамхи татах залуус багасжээ. Энэ нь эзэнгүй орхигдсон тамхины цэгүүдийн гунигт түүхийг өгүүлээд амжина. Зарим нь 100 метр хүрэхгүй зайнд очиж тамхи татахдаа залхуурах юм. Хүүхдийн тоглоомын талбай, саравчинд тамхины иш хог нэгээрээ хөглөрнө. Харин одоо хотын гудамжаа хүртэл тамхины ишээр дүүргэх хэрэг байна уу, залуус аа. "Заншил" юм хойно өдөр бүр хот тохижилтын ажилчид түүнийг нь цэвэрлэнэ. Тамхинаас гарах биш юм аа гэхэд ядаж хэрэглээний соёлтой байж, хаана, хэзээ татах вэ гэдгээ мэдэрч явбал хэн хэндээ төвөг учруулах нь ч бага биз ээ.
Бидний алхдаг зам, амьсгалдаг агаар ч нэг. Өнөөдөр чиний, миний алхсан замаар цэцэрлэгийн жаахан дүү чинь, хөгшин настай ижий аав чинь ч алхана гэдгийг санаарай. Соёлгүй үйлдлээ зогсоохгүй хэвээр байвал тэд чиний татсан тамхины үнэрээр амьсгалж, хаясан тамхины иш дээр хөрвөөх нь.
9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Явуут дундаа тамхи татаад явна, бас олон нийтийн газар, ялангуяа автобусн зогсоол дээр албатай юм шиг татна. Буудлууд дээр байгаа хогийн саван дээр тамхины зураг ч байхгүй, жижиг сажиг хог хийх л сав гэж ойлгодог. Харин тэр тамхийг нь олны хөлөөс зайдуу байх тамхины зурагтай хогийн сав бүхий газарт зогсож байгаад татаад явдаг баймаар байна. Алхаж яваад тамхи татах нь тэр хүний эргэн тойрны хүмүүсийг дам тамхидалтанд оруулсаар байна. Өррсдийгөө л хордуулна уу тамхичид аа!!!
Erh chuluu gedeg yumaa ardchilalaa
Erhten chuluu geddeg yumaa ardchilalaa
Дэмжиж бн соёлыг түгээж бусдад үлгэр дууриалтай залуу бн
Ene bol erh chuluu ardchilalaa
байнга Зайсан толгой руу алхадаг юм. Алхаж байхад залуучууд нур цэрээ хаях нь багассан ч тэнд уусан архины шил пивоны лааз татсан тамхины иш маш их байна мөн залуучууд хүн суудаг сандал дээр гуталтайгаа гараад зогсчих юм аа, амны хаалт зүүхгүй байх нь их байна иймд Зайсан толгойг хариуцсан Нийслэлийн байгууллага нь анхаарал тавиач ээ
Hunees zaiduu tatna bizde
Хүн бусдыг хүндэлснээр өөрөө хүндлэгддэг тул үйлдэл бүрээ анзаарах нь хотийн иргэний соёл. Тамхи татдаг хүнд ч хамаатай.
өө яадаг муу архичин бэ