ЭМЯ өдөр бүр хийдэг 11:00 цагийн мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 20 гаруй орны нутаг дэвсгэрт сүүлийн сар гаруйн хугацаанд коронавирус илрээгүй. Хөрш ОХУ-д 24 цагийн дотор 8400 хүн коронавирусээр өвчилсөн. Манай олон аймагтай хиллэдэг Эрхүү, Буриад, Читид 54-100 гаруй тохиолдол нэмэгдлээ. Тиймээс бид тайвширч болохгүй. Амны хаалтаа сайн зүүх, хүн хоорондын зайг сайн барих, гадуур сэлгүүцэхгүй байх нь чухал. Манай улсад 179 хүн шинээр ажиглалтад орж, 36 хүн ажиглалтаас гарсан. Одоогоор 1262 хүн ажиглалтын байранд байна. Өнөө өглөө Алтанбулагийн боомтоор 340 гаруй хүн Алтанбулагийн боомтоор орж ирсэн. 40 гаруйг ХӨСҮТ-д тусгаарласан. Бусад нь өөр газар тусгаарлагдаад байна. 24 цагийн хугацаанд 119 дугаартай утсанд 170 дуудлага ирсэн. Гадаадаас 5 иргэн хандаж, коронавируст халдварын эмнэл зүй, эмчилгээний талаар зөвлөгөө, мэдээлэл авсан.
Иргэдээс хүмүүс гадуур бөөгнөрч сууж, тамхийг дамжуулж татаж байна гэдэг гомдол ирсэн. Коронавирус шүлсээр дамжих өндөр магадлалтай учраас тамхи дамжуулж татахгүй байхыг анхааруулж байна. ДЭМБ-аас оношлуур, урвалж оношлуур гээд олон зүйл авч байгаа. DHL компани энэ бүх ачаа, тоног төхөөрөмжийг шуурхай авчирч өгч байгаа. Солонгост зургадугаар сарын 1-ээс сургуулиудыг нээх гэж байгаа юм байна. Тэгэхдээ анги, танхим бүрийг халдваргүйжүүлэх, хүүхэд хоорондын зайг 1.5 метр зайд барихыг шаардаж байгаа юм байна" хэмээлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны тавдугаар сарын 26-нд ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймагт 248 хүнд шинжилгээ хийсэн. Үүний 241-т нь коронавирус илрээгүй. 7 хүнд коронавирус илэрлээ. 2020 оны тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 6 оюутнаас илэрсэн. Мөн тавдугаар сарын 13-нд Цэргийн онгоцоор ирж, тусгаарлагдсан байсан оюутнаас давтан шинжилгээгээр вирус илэрсэн. 13-нд ирсэн оюутны хяналтын шинжилгээг давтан хийхэд 14 дэх хоног дээрээ вирус илэрлээ. Тэгэхээр бидний 21 хоног тусгаарлах дэглэм зөв байгааг харуулж байна.
Өнөөдөр мөн 6 хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжлээ. 14 хоногийн эмчилгээний дараа оюутнууд эдгэрч, гарч байна. Монголд батлагдсан 148, эдгэрсэн 43, эмчилгээнд 105 хүн байна. 100 хүн хөнгөн, 5 өвчтөн хүндэвтэр байгаа. Өнөөдөр өглөө 340 хүн Алтанбулагийн боомтоор орж ирсэн. Үүнээс 40-ийг нь сонгож авч, тусгаарлалаа. Вирус илрээд байгаа залуучууд 17, 18 настай хүүхдүүд байгаа. Бид онож, оюутнуудаа олноор нь авчирлаа. Вирусийг нь илрүүллээ. Зөв эмчилгээний тактик барьж, эдгээж байна. Сэтгэл санаа ч өөдрөг байгаа, оюутнуудын" хэмээлээ.
12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
өвчтэй хүмүүс л амиа бодож гадаадад байгаа нэгийг өвчин гэж харж байгаа удахгүй гэрээсээ өвдлөө гээд хөөгдөх ви дээ
Одоо болиоч гадны оронд нь эмчлүүлэх хүсэлт тавиач заавал энд эрсдэл авчрах юм эх ороноо бодооч малнууд аав ээж нь дандаа дарга нэртй авилгачин ухнууд бгаа ядарсан ардын хүүхдүүд орос явж сурч чадахгүй ш дээ
МАСКГҮИ МАЛНУУД ГАДУУР ИХ ХӨЛХӨЖ БАИНА .........НӨГӨӨ ТОРГОЖ МОРГООД БАИНА ГЭСЭН ЯАСАН БЭ ???? МОНГОЛЫН ХУУЛЬ ГУРВАН ХОНОГ ГЭДЭГ БОЛСОН УУ ....................
өө энэ нөхөр хоттой хониндоо маск зүүлгэх гээд байгаа юм биш биз
ачаалалаа даахааргүй байж яах гэж гаднаас өвчин зөөвөрлөж авчираад бга юм бэ Манай улс чинь гадны хүмүүсийг эдгээгээд явуулж бхад гадаад орнууд яагаад манай хүмүүсийг эмчилж эдгээгээд явуулж болохгүй бга юм бэ
гаднаас орж ирээд бна. Гаднаас л авчирахаа больчих эх орондоо өвчин зовлонгүй тайван схн баймаар бна ш дэ
nadma boli
Наадмаа цахимаар үз гээд байхад наадам очиж үзэх гээд малнууд юм уу?
Хилээ нээх,наадам хийх зэрэг саналыг дэмжихгүй байх нь зүйтэй байна.
40 с бусдыг нь тусгаарлаагүй гэсэн үг үү.
Өвчтэй хүмүүс нэмэгдээд байхад наадам хийх гэдэг зөв юм болвуудаа
хилээ нээ гээд байгаа байлаа юмнууд болиорой доо