Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, зарим асуудлыг шийдвэрлэсэн. Тэр дундаа хувийн цэцэрлэг, сургуулийн хувьсах зардлыг олгохоор шийдвэрлэлээ. Тодруулбла, коронавируст халдварын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон үед сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэнтэй холбогдуулан боловсролын бүхий л байгууллагууд сургалтын үйл ажиллагаагаа цахим хэлбэрээр явуулж, хүүхдүүдийг сурах боломжоор хангаж байгаа билээ.
Иймд төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий болровсролын суругуульд хувьсах зардлыг нь хүүхдийн тоонд үндэслэн 2019-2020 оны хичээлийн жилийн санхүүжилтийг олгох нь зүйтэй гэж БСШУС-ын сайд танилцуулсныг Засгийн газрын гишүүд дэмжин шийдвэрлэлээ.
Тогтоол ёсоор салбарын 2020 оны батлагдсан төсөвт төрийн бус өмчийн 157 ерөнхий боловсролын сургуулийн 46783 хүүхдэд ногдох 18.8 тэрбум төгрөг, 529 цэцэрлэгийн 36905 хүүхдэд ногдох 31.4 тэрбум төгрөг, нийт 50.2 тэрбум төгрөгийн хувьсах зардал улсын хэмжээнд олгогдохоор эрх нь нээгдэж байна.
9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
хувийн сургууль цэцэрлэг эмнэлэг маш өндөр төлбөртэй тэгсэн хирнээ улсаас хувьсах зардал өгнө яагаад ийм эргүү шийдвэр гаргадаг нь тодорхой үе үеийн гишүүн нэртэй хулгайчдын сургууль цэцэрлэг эмнэлэг шүү дээ даварчихсан хулгайчууд
ардын хүүхдүүд 1 ширээнд 3-4 лээ тохой нийлүүлээд сурч бна, сургууль ,цэцэрлэг бариачээ. хулгайч авилгач баячуудын бизнес дэмжиж татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийхийг эсэргүүцэж бна. тэр үнэтэй сургуульд ардын хүүхэд босгын давж алхадаггүй
Хувийн цэцэрлэг сургуулиуд ихэнх нь төрөөс хулгайлагч өндөр албан тушаалтангуудынх гэдэг Хулгайчууд ингэж идэх гэж л албан тушаал эрх мэдэлд хүрэх гэж ичгүүр сонжуургүй үхэн хатан тэмцэлддэг
Энэ хууль олон жил боллоо. Одоо хүчингүй болгох хэрэгтэй. Хувийн сургууль цэцэрлэгүүд одоо бэхжсэн, хамгийн их мөнгөтэй болсон. Ард нь MCS Пeтровис гээд том компаниуд байж байдаш
boliochee
энэ хувийн хэвшилийн сургуули цэцэрлэг эмнэлэгт хувисах зардал буюу төсвөөс татаас өгдөг энэ хуулийг үгүй хийх хэрэгтэй.хувийн хэвшил төрийн нуруун дээрхи ачааг үүрч бгаа гэж шаал худал яриж татвар төлөгч нарын мөнгийг өөрсдийн хувийн хэвшилд хувиарлаж тэр хэмжээгээрээ төсөв хоосорч улсын эмнэлэг сургуули цэцэрлэг урсгал зардал хүрэлцэхгүй ард түмэнд хохирч үлддэг шүү дээ.үүнийн ард түмэн мэдэж үүний эсрэг үгээ хэлж байх ёстой.ард түмэн хохирдог,тэд баяждаг тогтолцоог устгах ёстой.
BOLIOCHEE NAADUULCHINI TOLBOR BUTSAAJ UGUHGUI SH DE
Дандаа өөрсдийнх нь хувийнх болохоор бидний мөнгийг дураараа хувааж авах юмаа. Цэцэрлэг ямар цахим сургалт явуулсан юм болоо, Цэцэрлэгийн хувьсах зардал бол хүүхдийн хоолны мөнгө хүүхдүүд цахимаар хоол идээд байгаа юм боловуу. Хувийн сургуулиуд төлбөрөө авчихсан буцааж олгохгүй гээ биз дээ. ёстой солиорчих юмаа
Хувийн сургуулиа цэгцлээ.