ШӨХТГ-аас мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд ШӨХТГ-ын орон тооны гишүүн, Сонгуулийн ажлын хэсгийн ахлагч Цогтгэрэл мэдээлэл өглөө.
Тэрбээр “Сонгуулийн тухай хууль хэрэгжээд, компанит ажил шат дарааллын дагуу явж байна. Сонгуулийн тухай хуулийн дөрвөн заалтад ШӨХТГ-аас хяналт тавьж ажилладаг. Тодруулбал 39.5, 46.13, 48.1.7, 48.7 дахь заалтуудад хяналт тавьдаг. Энэ нь Сонгуулийн сурталчилгаатай, хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой зохицуулалтууд байгаа юм.
39.5.Сонгуулийн сурталчилгаа явуулсан хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш 10 хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаарх тайланг нийтэд мэдээлнэ.
46.13.Радио, телевиз нь мэдээллийн хөтөлбөрөөрөө нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх сонгуулийн үйл явцын мэдээллийг хүргэхдээ бодит, тэнцвэртэй, нэг талыг барихгүй, хараат бус байх зарчмыг баримтална.
48.1.7.хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах.
48.7.Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргах, эсхүл гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно.
Энэ дөрвөн заалттай холбоотойгоор нэгдүгээр сараас хойш урьдчилан сэргийлэх ажлууд хийсэн. Сонгуулийн жил эхэлснээс хойш нэлээд зөрчил гарсан.
Тухайлбал, телевизүүдтэй холбоотой дөрөв, нэг вэбсайттай холбоотой зөрчил гарсан. Тодруулбал, "Боловсрол" ТВ, "ТМ" телевиз, ТВ4, ТВ10. ТВ4 телевизээр гарсан “Таны сонгосон төрийн түшээ” нэвтрүүлгээр улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий санал асуулга явуулж хууль зөрчсөн байна.
Улс төрийн чансаа тогтоох судалгаа явуулсан 43 фэйсбүүк хуудас, хаягийн хандалтыг хязгаарлах улсын байцаагчийн дүгнэлт гаргаж, Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн. Мөн Иргэдийн дуу хоолой гэж групп дээр хувь хүмүүс болон бусад группүүдээс хууль бус постууд маш их постолж байгаа. Тиймээс тэр группын админыг авчирч, хууль зөрчсөн ажиллагаануудыг таслан зогсоож, админы зөвшөөрөлтэйгээр нийтлэх арга хэмжээ авч ажиллах шаардлага өгсөн.
Анхааруулж хэлэхэд, 48.1.7 буюу хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах зөрчил маш их гарч байна. Энэ хуулийн заалтыг зөрчсөн тохиолдолд цахим сайт болон фэйсбүүк хуудсын хандалтыг ээлжит сонгуулийн санал хураалтын дүн гарах хүртэл хязгаарлах хуулийн зохицуулалттай. Мөн хувь хүнийг 20 сая, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгох шийтгэлтэй.
Тиймээс ялангуяа иргэд санаатай, санамсаргүй байдлаар энэ хуулийг зөрчсөн зүйлийг цахим орчинд нийтлээд хариуцлагад унах вий гэдгийг тусгайлан анхааруулж байна. Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь иргэдэд байгаа ч Сонгуулийн хуульд ийм заалт байгаа шүү гэдгийг хэлмээр байна” гэв.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Танай байгуулага хэрэглэгчидийн төлөө юу хийж байна.Татвар төлөлгөгчидийн мөнгөөр гахай шиг тэжээлгэж байгаа бирдүүд татан буулгаад төрийн бус байгуулад шилжүүл Магнай байхад байгуулага байсан Бас айлган санаатай
Hamgiin turuund tanai baiguulagiin udirdlaguud ogtsor.