2020 оны 5-р сарын 28
12 цаг 41 минут

АН-ын И.Нарантуяагийн “Хан талст” компанид Э.Бат-Үүлийн захирамжаар наран шарлагын цогцолбор байгуулах зөвшөөрөл өгчээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэргийн буруутан хэн бэ. Тухайн компанид газар ашиглах зөвшөөрлийг хэн олгосон бэ. Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан уу гэдэг асуулт олны анхаарлыг татаж байна.

Хотын дарга асан Э.Бат-Үүл 2014 онд 01/2129 дугаартай захирамж гаргаж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас 3.36 га-г “Ханталст” ХХК-д олгожээ. Тэгвэл энэхүү захирамж хууль бус болохыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд  удаа дараа хийсэн хяналт шалгалтаараа тогтоосон байна.   Энэ тухайд тус газрын дарга Л.Эрдэнэчулуун тэрбээр  “Ханталст компанид олгосон газар ашиглуулах тухай захирамж хууль зөрчиж байгааг хяналт шалгалтаар илрүүлж, 84 хуудастай албан шаардлага хүргүүлсэн. Тус компани ажил хийх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан тул зогсоохыг шаардсан мэдэгдэл хоёр ч удаа өгсөн” гэлээ.  Мөн  “Ханталст” компани  Газрын тухай хууль, Барилгын тухай болон Ойн тухай зэрэг хуулийг зөрчин үйл ажиллагаа явуулж байсныг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас тогтоожээ.

Гэтэл Хотын дарга асан Э.Бат-Үүл газар ашиглуулах зөвшөөрөл олгосон захирамждаа “Газрын тухай хуульд заасны дагуу “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ-ын эзэмшилд олгосон 973 га газраас тус цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан наран шарлагын цогцолборын төслийг хэрэгжүүлэх зорилгоор 3.36 га газрыг “Ханталст” ХХК-д ашиглуулахыг зөвшөөрч байна” хэмээн дурджээ.

Энэ дагуу тус компани тухайн газарт эргийн тохижилт хийж байсан бөгөөд ингэхдээ аюулгүй байдлаа бүрэн хангаагүй, хүүхэд амь насаа алдахаас сэргийлэх арга хэмжээ аваагүй аж. Холбогдох байгууллагууд удаа дараа шалгалт хийж, үүрэг даалгавар өгөхийн зэрэгцээ өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тухайн компнийн тохижилтын ажилтай танилцаж, үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр ч гаргасан байна. Гэсэн ч “Ханталст” компани мэргэжлийн байгууллага болон Хотын удирдлагын шийдвэрийг үл тоож, дур мэдэн үйл ажиллагаа явуулж,  эцэст нь ийм байдалд хүрлээ.

“Ханталст” компани Шагдарсүрэнгийн Бат-Энхийн нэр дээр байдаг ч захирлаар нь түүний эхнэр И.Нарантуяа ажилладаг. И.Нарантуяа нь АН-аас Баянзүрх дүүрэгт УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан “Баянзүрх” захын эзэн, Хүүхдийн төлөө газрын даргаар ажиллаж байсан нэгэн бөгөөд   АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажиллаж байжээ.

Тэгвэл тухайн үед хотын даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж хууль бус шийдвэр гаргаж, хамаарал бүхий этгээдийнхээ компанид газар ашиглах зөвшөөрөл олгосны улмаас дөрвөн хүүхэд харамсалтайгаар амь насаа алдаад байна.

  

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.57.94.202иргэн   • 2020, 5 сарын 30. 8 цаг 47 минут

Сахал Эрдэнэбилэгийн арга барил харагдаад байна.Ашиглах нэртэй боловч аажимдаа өөрсдийн газар болгох шуналын вирус 4 сайхан хүүхдийн амиар тоглох үнэтэй байж хэрхэвч болохгүй

66.181.161.121Зочин   • 2020, 5 сарын 30. 1 цаг 04 минут

Ан бол луйварчид юм байно

66.181.161.43Зочин   • 2020, 5 сарын 29. 16 цаг 56 минут

Ёстой нэг балиар хүмүүс юм аа

66.181.161.43Зочин   • 2020, 5 сарын 29. 16 цаг 25 минут

АН гэж нээрээ аймар хүмүүс байх юмаа

202.126.88.41Зочин   • 2020, 5 сарын 28. 22 цаг 53 минут

АН бол луйварчдын бүлэглэл юм гэдгийг ойлголоо. 2012-16 онд эрх барьж байхдаа томчуул нь цөм хулгай луйварт нэр холбогдсон. Сономпил нь шоронд явж, Баярцогт, Сайханбалаг, Алтанхуяг, Дэнзэн, Батүүл, Фортуна, Гарамгайхулгайч, Л.Гансүх, А.Гансүх, Баттулга, Золжаргал, Элбэгдорж, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат гээд л шалгагдаж, шүүх дээр байгаа ёстой луйварчдын нэр цуварч өгнө дөө. Луйварчдаа шүүх болоход цөм ингэж бахиралдана.

64.119.16.58Баяр Чинзориг   • 2020, 5 сарын 28. 16 цаг 52 минут

Ардчилсан намын хэдэн тэнэгүүдээс болж аав, ээжүүд насаараа зүрхэндээ гунигтай, сэтгэлдээ шархтай үлдлээ‼️‼️‼️ Хариуцлага хүлээ‼️‼️‼️Хүний амийг юугаар орлуулдаг юм байна харжил байя🤬

202.179.21.192Зочин   • 2020, 5 сарын 28. 16 цаг 21 минут

Ardchilsan nam hunii amidrallaar togolmoorgui bn

202.9.46.229 иргэн   • 2020, 5 сарын 28. 14 цаг 48 минут

Бат-Үүлийн гай дуусахгүйнээ 4 хүүхдийн амийг Бат-Үүл,Нарантуяа 2-оос нэхэх хэрэгтэй,шуналтай луйварчид 4 хүүхдийн амийг авлаа өөр юу хэрэгтэй вэ тэр барилгыг нь нураах ёстой,хуулийн хатуу хариуцлага нэхэж байна шүү.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.