2020 оны 5-р сарын 29
18 цаг 03 минут

М.Оюунчимэг: Хөдөлмөрлөж буй хүнийг дэмжиж байж улс орон хөгждөг

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг өнөөдөр “Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийн нээлтэд оролцож, үг хэлж, тууз хайчиллаа.

УИХ-ын гишүүн  М.Оюунчимэг уг төвийг байгуулахыг санаачилсан бөгөөд өрхийн үйлдвэрлэгчдийг дэмжих, үйлдвэрлэлээ тогтворжуулах, дэмжлэг үзүүлэх зорилгоор ХХААХҮ-ийн яамтай хамтран Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж ашиглалтад оруулж байгаа юм. Энэ төвд Чингэлтэй дүүргийн иргэд түрээсийн төлбөргүйгээр эрүүл, аюулгүй орчинд өрхийн үйлдвэрлэлээ эрхлэх боломжтой болж байгаа юм.

Нээлтийн үеэр УИХ-ийн гишүүн М.Оюунчимэг: “Хөдөлмөрлөж буй хүнийг дэмжиж байж улс орон хөгждөг. Чингэлтэй дүүргийн онцлог бол өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүд маш их байдаг. Энэ дүүрэгтээ нэр дэвшээд явж байхад хамгийн их ажигдлагдсан, мөн иргэдээс хүсэлт их ирдэг байсан зүйл нь “Бид хашаандаа л үйлдвэрлэл эрхлээд байна, өрхийн үйлдвэрлэлээс, үйлдвэрлэгч хүртлээ хөгжмөөр байна аа” гэсэн хүсэлт байсан. Тэгээд тойрогтоо нэг ийм өрхийн үйлдвэрлэл төв барья гэж шийдээд улсын төсөвт 1.2 тэрбум төгрөгийг суулгаж чадсан юм. Ингээд дүүрэг, хороо, ХХААХҮ-ийн яамны нэр дээр хамтраад нэг жил хагасын дотор энэ өрхийн үйлдвэрл дэмжих төвийг амжилттай барьж, өнөөдөр нээлтээ хийж байна. Өнөөдөр байдлаар Чингэлтэй дүүрэгт 725 өрхийн үйлдвэрлэл эрхлэгч, 55 ААН-ийн тогтмол үйл ажиллагаа явуул, 1300 гаруй иргэдийг ажлын байраар хангаж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Ер нь хашаандаа үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс маш их байдаг. Та бүхэн 7-р хорооноос эхлээд 19 дүгээр хороо руу явбал хашаандаа үйлдвэрлэл явуулж, ханган нийлүүлэх чиглэлийн модон эдлэл, оёдол, төмөр хийц, тоног төхөөрөмж, гал тогооны хэрэгслээс  авхуулаад бүх нэн хэрэгцээтэй дотоодын стандартын чанар хангасан үйлдвэрлэл эдгээр хашаануудад явагдаж байгаа юм. Байшин хороолол болох 1-6-р хороонд орц, подволд оёдлыг үйлдвэрлэл явагдаж байна. Бид хашаа, подволоосоо гарч үйлдвэрлэл үйлчилгээний төв дотор үйл ажиллагаагаа явуулж өсөн дэвжих зайлшгүй шаардлага байгаа. Тийм ч учраас бид хамтраад энэ сайхан өргөөг Чингэлтэй дүүргийнхээ өрхийн бизнес эрхлэгчиддээ зориулж байгаа юм. Энэ төвийн маань онцлог бол багаараа ажиллах, нэг нэгнээ дэмжих, кластер маягаар хамтарч ажиллавал бизнес дээшээ явах боломжыг илүү бүрдүүлж байгаа юм” хэмээн хэллээ.

Тус төв нь зоорийн давхартайгаа нийлээд 4 давхар барилга бөгөөд 801 мкв талбайтай, нийт ашиглалтын талбай нь 575.9 мкв байх юм. Үүнээс 316 мкв талбайг нь үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттөй үнээр ашиглуулах аж.

“Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийг нээснээр:

  • Хөнгөлөлттэй ажлын байраар хангах бодлогыг хэрэгжүүлэх;
  • Ижил төстэй үйл ажиллагаа эрхлэгчдийн нөхөрлөл бүлэг байгуулах, цаашлаад жижиг дунд үйлдвэрлэгч болгох хөгжүүлэх;
  • Сургалт, сурталчилгаа явуулах мэдээллийн танхимтай;
  • Тусгай зориулалтын тоног төхөөрөмж дээр оёдлын чиглэлээр кластерийн сургалт явуулах боломж бүрдэж байгаа юм.

Мөн түүнчлэн УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүсэлтийн дагуу БНСУ-ын “Койка” олон улсын байгууллагын санхүүжилтээр “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” төсөлтэй хамтран мэдээлэл сургалтын чиглэлээр иж бүрэн кабинет өрөөг тохижуулжээ.

“Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийг нээснээр үйлвэрлэлчдэд ямар давуу байдал үүсч байгаа талаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо” ТТБ-ын ажилтан Д.Мөнхчимэгээс тодрууллаа.

Тэрээр “Бид нарт борлуулах давуу тал гарч ирлээ. Өмнө нь бүтээл хийгээд бүтээгдэхүүнээ борлуулах хэцүү байсан. Энэ төв байгуулагдаад бид нарт бүтээлээ борлуурах, сурч хөгжих боломжийг нээж өглөө. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо” маань оюуны бэрхшээлтэй залуучуудыг дэмжиж, хөдөлмөр эрхлүүлэх зорилгоор ажлын байр бий болгон ажилдаг байгаа. Бид залуучууддаа сеткан гар урлал зэрэг гар урлалын чиглэлээр сургаад ажиллаж байгаа” гэлээ.

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

98.253.30.34Зочин   • 2020, 5 сарын 30. 23 цаг 17 минут

Hutsalgui ter photo zuragchniihaa ajiliig l hii. Chaddag chaddag iymaa l hiitsgeey.

150.129.142.89Зочин   • 2020, 5 сарын 30. 14 цаг 51 минут

Өөрөө мөнгийг нь ждү хулгайлсан биз дээ

59.153.87.8Зочин   • 2020, 5 сарын 30. 14 цаг 15 минут

гишүүн болохоороо ЖДҮ гэмт хэрэг биш гээд ард түмний хөдөлмөрлөх боломжыг хулгайлна сонгууль дөхөөд ирхээр ард түмэнд хайртай болоод худлаа яриад эхэлнэ янзын гарууд шүү

202.55.188.40Зочин   • 2020, 5 сарын 30. 7 цаг 14 минут

Зөв зүйл сэтгэж бүтээн байгуулжээ. Амжилт хүсье

202.9.40.36Зочин   • 2020, 5 сарын 30. 7 цаг 03 минут

Хохо. Улс яаж хөгждгийг мэдээд авчихаж, хаанаас?

202.179.21.201зочин   • 2020, 5 сарын 29. 21 цаг 29 минут

шоунд дуртай гар

103.10.22.170Зочин   • 2020, 5 сарын 29. 20 цаг 08 минут

сонгож болох хүн

103.229.122.75Зочин   • 2020, 5 сарын 29. 18 цаг 33 минут

сонгож болохгүй хүн

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.