2020 оны 6-р сарын 2
13 цаг 10 минут

ХӨСҮТ: 212 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй

ЭМЯ-наас өдөр бүрийн 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны  ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл  "Дэлхийн 216 оронд коронвирус бүртгэгдэж, 6.3 сая хүн өвчилсөн. 377 мянган хүн энэ өвчний улмаас нас барсан байна.  Энэ өвчний улмаас эмнэлэгт 3 сая хүн хэвтэж байна. Сүүлийн 24 цагт 99 мянган хүн шинээр өвчилж, 2000 хүн нас баржээ. ОХУ-д өвчлөл нэмэгдсээр байгаа. Сүүлийн 24 цагт 9000 гаруй хүн  өвчилсөн байна. Манай олон аймагтай хил залгадаг хотуудад 39-90 хүн өвчилсөн. Хөвсгөл, Сэлэнгэ, Увс зэрэг хил орчмын аймгийн иргэд урьдчилан сэргийлэх нь зүйтэй байна. 

Ухань хотын эрдэмтэд хүн хоорондын зайг барих, амны хаалтаа зүүх, гараа тогтмол угаах нь вирусээс хамгаалах хамгийн хямдхан арга гэдгийг сануулсан. Африкт Конго улсад эболо вирус дэгдэж эхэлсэн байна. Корона болон эболо гээд хоёр вирус Конгод дэгдсэн нь аюул тарьж эхэлсэн гэдгийг мэдээлж байгаа. 

Иргэдээс дэлгүүрийн худалдагчид амны хаалт зүүхгүй байна гэсэн гомдол маш ихээр ирж байна. Тиймээс дэлгүүрийн худалдагчид амны хаалт зүүж, бээлий өмсөх хэрэгтэй байгаа юм. Хүнсний үйлдвэр эрхлэгчид, дэлгүүрийн худалдагчид онцгой анхааралтай байхгүй бол ковид-19 вирус хүнсний бүтээгдэхүүний гадаргад 17 хүртэлх цаг тэсэх чадвартайг судлаачид хэлж байна. Дэлхий дахинд коронавирусийн эсрэг судалгаанууд нэлээд үр дүнтэй байгаа юм байна" хэмээлээ. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Тусгаарлан ажиглах байранд 1792 иргэн байна. Нийслэлийн амралт, сувилалууд, тусгаарлан ажиглах байранд 1430 иргэн байгаа. Бусад нь Увс, Дархан-Уул, Орхон зэрэг аймгуудад байна. Тусгаарлан ажиглах байранд байгаа хүмүүсээс багтрааны шинжтэй зовиур хэлсэн хүмүүс цөөнгүй бий. Энэ иргэдэд тухай бүрт нь нарийн мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгөөд ажиллаж байна. Тусгаарлан ажиглах байруудад 128 эмч ажиллаж, зөвлөгөө өгч, иргэдэд анхаарч байгаа.  Цэргийн төв эмнэлэгт хэвтэж байгаа хүнд өвчтэй хүмүүсээс коронавирус илрээгүй. Давтан шинжилгээ хийсэн, бас илрээгүй.  Зургадугаар сард тусгай үүргийн онгоцоор 2000 орчим хүн ирнэ гэсэн тооцоолол байгаа. Тэр хүмүүсийг хүлээж авах бэлтгэлээ хангаж байна. Цэргийн төв эмнэлгийг бүрэн чөлөөлж, ариутгал, халдваргүйтэл хийж байгаа. Бид өмнө нь мэдээлж байсан, коронавирус хүүхдэд олон чиглэлээр зовиур өгч байна гэж. Тиймээс бид хүүхдийн эмч, сувилагчдыг бэлтгэж, сургалт хийж байгаа. Өнгөрсөн долоо хоногт Дорноговь, Говьсүмбэр аймагт сургалт хийсэн. Энэ долоо хоногт Увс зэрэг аймгуудад сургалт зохион байгуулж байна" хэмээлээ.  

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны зургадугаар сарын 1-ний өдөр ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймагт салбар лабораторид 212 хүний шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй, бүгд сөрөг гарсан. Тандалтын зорилгоор 3 хүнээс шинжилгээ авсан. ХӨСҮТ-д тусгаарласан 8 хүнээс давтан шинжилгээ авахад вирус илрээгүй. Нийт батлагдсан 185 тохиолдол байгаа. Одоо 141 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна.  Өвчилсөн хүмүүсийн 65 хувь нь эрэгтэйчүүд, 35 хувь нь эмэгтэйчүүд байгаа. Илэрч байгаа гол эмнэлзүйн шинж нь толгой, хоолой өвдөх, амьсгал давчдах, бачуурах шинжтэй байна. Манайд илэрч байгаа тохиолдлууд хөнгөн балархай байгаа учраас эхэн үедээ шинж тэмдэг илрэхгүй байгаа. 

ХӨСҮТ-өөс гарсан 44 хүн "Энх саран" сувилалд дахин тусгаарлагдаж байгаа.  Бид сувилалд байхад нь хоёр, гэртээ гарсны дараа дахиад хоёр удаа шинжилгээ авч байна. Өнөөдрөөс эхлээд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү тэргүүтэй баг гурав хоног Сэлэнгэ аймагт ажиллаж байгаа" хэмээлээ.  

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.21.236Зочин   • 2020, 6 сарын 2. 11 цаг 32 минут

Эмч нар, Онцгойгийнхон мундаг шүү. Сайхан мэдээ дуулгаж, тайван амьдрах боломж олгож байгаа та бүхний хөдөлмөр зүтгэл бол агуу. УИХ-н сонгуульд 600 гаруй мануухай нийлээд ч нэг сувилагчийн, нэг гал сөнөөгчийн гавъяа байгуулж чадахгүй

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.