2020 оны 6-р сарын 4
8 цаг 30 минут

Ц.Маргад-Эрдэнэ: Хувцсанд минь шингэсэн хуушуурын үнэрээс хэзээ ч ичиж байгаагүй

Хуушуур явдаг боллоо. Үүнийг сонсоод та гайхаж байна уу? Дэлхийн улс орнуудад явуулын түргэн, хоол үйлчилгээний цэгүүд их бий. Бид Монголд явуулын хоол үйлчилгээг таниулахаар хичээн, ажиллаж буй хөдөлмөрч залууг энэ удаа урьж ярилцлаа. Тэрбээр цахим сүлжээнд “Гоонь эрчүүдийн хуушуур” нэртэй явуулын хуушуурын цэгээрээ танигдаад байгаа юм.

-Юуны өмнө уншигчдад маань өөрийгөө танилцуулаач?

-Намайг Цэвээнжамцын Маргад-Эрдэнэ гэдэг. Би өөрөө дрифтийн тамирчин хүн л дээ. Машин цуглуулах, тоноглох, янзлах ажил хийдэг. Гэхдээ амьдралын эрхээр “хуушуурчин” болчихоод л явж байна даа.

-Хуушуураа хэзээнээс хийж эхэлсэн юм бэ. Хэдүүлээ ажилладаг вэ?

-14 хоногийн өмнөөс л хийж эхэлсэн. Гэхдээ ийм богино хугацаанд хүмүүст сайн хүрч чадсан шүү. Бид гурвуулаа л ажилладаг юм.

-Хамт ажиллаж байгаа хоёр залуугаа танилцуулаач, хоорондоо найзууд юм уу?

-Манай хоёр үеэл, тэгээд бид гурав нийлж нэг баг болон ажиллаж байна. Хоёр үеэлийн маань нэг нь тогооч мэргэжилтэй. Тэгээд гурвуулаа ажилгүй байснаас нэг ч гэсэн юм оролдоод үзье гээд хуушуураа хийж эхэлсэн. Хоёр үеэл маань элдээд, шарчихна. Харин би касс, сошиал маркетингаа хариуцчихдаг .

-Яагаад заавал гоонь эрчүүдийн хуушуур гэж нэрлэсэн юм бэ?

-Амьдрал үзсэн, үр хүүхэдтэй ганц бие эрчүүдийг гоонь хэмээн эрт үеэс ахмадууд ярьдаг байж. Харин одоо бол юу ч үзээгүй, синглэ залуусыг гоонь гэж буруу ярьдаг болчихсон байна шүү дээ.  “Гоонь эрчүүдийн хуушуур” гэж нэрлэсэн маань их учиртай. Нэгдүгээрт, бид гурав гурвуулаа гоонь эрчүүд. Хоёрдугаарт, манайд зөндөө л хоол үйлчилгээний газрууд бий. Тэдэнтэй  өрсөлдүүлэхээр “Гоонь эрчүүдийн хуушуур” гэж маркетингаа хөгжилтэй байдлаар хийсэн.

-Өөр түргэн хоол, үйлчилгээг хийж болох л байсан байх. Хуушуур хийх санаа анх хэрхэн төрсөн юм бэ?

-Хамгийн хурдан, хамгийн олон хүнд идүүлэх боломжтой хоол бол хуушуур. Хэрвээ би бууз жигнээд зогсвол 15-20 минут үйлчлүүлэгчээ хүлээлгэнэ гэсэн үг. Харин түүний оронд хуушуур нь элдэж, чимхэх, шарах л үе шаттай учраас хүнд хүрэх хугацаа нь ч бага шаардагдах байдаг учраас сонгосон.

-Саяхан хуушуураа үнэгүй тараасан утга бүхий пост цахим орчинд их явсан. Хаана очиж хийв. Хүүхдүүд хэрхэн хүлээж авав?

-Эх үрсийн баяраар найзуудтайгаа нийлж хүүхдийн хөгжлийн төвд очиж, үнэгүй хуушуур хийж тараасан. Хүүхдүүд ч маш сайхан хүлээж авсан. Тэдний баярлахыг хараад чаддаг, хийж байгаа зүйлээрээ тэднийг баярлуулсандаа сайхан санагдсан.

-Эмэгтэй хүн л гал тогоо, хоол унд хийдэг улиг болсон ойлголтыг гоонь эрчүүдийн хуушуур эвдэж байна шүү дээ?

-Хүн иддэг бол хийж чаддаг л байх хэрэгтэй. Заавал эмэгтэй хүн хоол хийнэ гэдэг ойлголт аль хэдийн мартагдсан. Эрэгтэй хүний амтлах мэдрэмж нь өндөр байдаг учраас бид хуушуураа илүү амт шимтэй хийж чаддаг гэж ойлгодог. “Хуушуур бол хуушуур” гэсэн ойлголтыг эвдэх гэж л хичээж байна даа.

-Хоол үйлчилгээний салбарт эрүүл ахуй, нөхцөл их чухал. Түүний хирээр шаардлага нь ч өндөр тавигддаг. Та бүхэн хэрхэн, яаж эрүүл ахуй, нөхцөлөө бүрдүүлэн ажиллаж байна?

-Машин дотроо хуушуураа хийдэг. Гэхдээ мэдээж ариун цэврийг маш сайн хангаж ажиллана шүү дээ. Тэр дундаа хоол үйлчилгээний салбарт. Манай машин өөрөө жижигхэн авсаархан, дээрээс нь би өөрөө өглөө бүр угааж, цэвэрлэж, тоос шороогүй байлгахад анхаардаг.  Ингэснээр ариун цэврээ маш сайн сахиулж явдаг. Манайд л зөвшөөрөхгүй байгаа болохоос Ази, Европын орнуудад явдаг хоолны цэгүүд зөндөө л бий. Уг нь байж болох л зүйл. Манайх "Монгол хүн та эрүүл хүнс хэрэглэх ёстой" гэдэг уриатай. Тиймдээ ч газар дээр нь хэрэглэгчдэд зориулж хуушуураа хийж өгөхөөс гадна кето хоол ч гаргадаг.

-Анх явуулын хуушуурын хийж эхэлж байсан үеэсээ хуваалцаач?

-Анх лагерийн зам дээр зогсож эхэлсэн. Одоо бүр хуушуур маань төв рүүгээ ороод ирлээ шүү дээ/инээв/. Анх хот дотор явуулахгүй байх гэж бодоод лагерь дээр зогсдог байсан. Тэгээд цахим хаягаараа “хуушуур явдаг боллоо” гээд оруулчихсан чинь хүмүүс их ч их хандах болсон. Түүнийхээ хэрээр ачаалал, цаг зав гарахаа больчихоод л байна. Яг үнэндээ бид хотдоо өнгө нэмэх гэж л анх хийж эхэлсэн.

-Хуушуураа хийх, хүргэх явцад хөгжилтэй зүйл их тохиолддог уу?

-Хөгжилтэй үе их гарна. Хүүхнүүд л өдөөстэй дөө/инээв/. Яг гоонь уу гээд л асууцгаана. Тэгэхээр нь гоонь, гоонь гээд инээцгээгээд л өнгөрдөг.

-Цаашид хуушуураа хүргэлтээр хийсээр байх уу, шинээр төлөвлөсөн зүйл бий юу?

-Цаашид бодсон сонирхолтой зүйлс их бий. Жишээлбэл, хойд талдаа дахин нэг чиргүүл хийгээд тэр чиргүүл дээрээ синглэ эмэгтэйчүүдийн хуушуур гэж хийж ч болно. Эрэгтэй хүн, эмэгтэй хүн хоёрын гараас өөр өөр л амт гарна гэсэн үг шүү дээ.

-Та гурваас хүмүүс юуг хамгийн их асуудаг вэ?

-Би одоо 37 настай. Яагаад ганц бие яваа юм гэх асуултууд их ирдэг. Миний үзсэн амьдрал дунд эмэгтэйчүүд намайг гомдоосон нь нөлөөлсөн ч байж болох юм. Тиймдээ ч дахиад гэрлэнэ гэж  одоохондоо бодохгүй л байна.

-Таны хувьд өрх гэрийн тэргүүн, эцэг хүний үүрэг хариуцлагыг юу гэж хардаг вэ?

-Хүүхдээ хаяад явчихсан эцэг, эхчүүд нийгэмд үнэхээр их. Хүний эцэг, эх байх үүргээ ухамсарлаагүй энэ мэт үйлдэлд би хувьдаа эсрэг байр суурьтай явдаг. Хүүхэд гэх том ертөнц байгаа бол үүрэг, хариуцлагаа ч ухамсарлах хэрэгтэй. Би одоо зургаан настай нэг хүүтэй. Хүүгийнхээ төлөө хичээн амьдарч байна шүү дээ.

-Хүргэлтээ хийгээд явахад хүндрэлтэй, хэцүү зүйл тохиолдож байна уу?

-Хүмүүст их загнуулж байна. Манайхан хэдийнээсээ “Хэрэглэгч бол хаан” гэсэн байр сууриндаа бат байдаг юм хойно. Аль болох л дуудсан үед нь хурдан очиж, хуушуураа хайрч өгөхийг бодно шүү дээ. Нэг газраас нөгөө лүү явахад тодорхой хэмжээний хугацаа шаардагдана. Бас манайханд тэвчээргүй зан байдагтай холбоотой болов уу гэж боддог.  Тиймдээ ч олон дунд уурлах, элдвээр хэлэх, магтах, урам өгөх гээд янз бүрийн л хандлагатай хүмүүстэй таардаг.

-Ажиллах нөхцөл байгаа хирнээ ажил голдог хүмүүс их бий. Хүмүүс таныг элдвээр хэлж, буруу ойлголт төрүүлж байсан үе бий юу?

-Хувцаснаас минь хуушуур үнэртдэг. Гэхдээ би үүнээс хэзээ ч ичдэггүй, ичиж байгаагүй. Би Солонгост хүнд ажлуудыг зөндөө л хийгээд явж байсан. Ажлыг голохгүй л хийж чадвал хүнд үр шимээ заавал өгдөг. Хичээж хийвэл хэн ч, юуг ч хийж болдог. Хамгийн гол нь зөв аргыг нь олж хийх чухал.

Та бүхэн түүнтэй холбогдохыг хүсвэл https://www.facebook.com/bumtan.margad хаягаар зочилж, "Гоонь эрчүүдийн хуушуур"-ын талаар мэдээллийг аваарай. 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.