Сурвалжилга: Бяцхан үрс "Монголчуудын жаргалын нар хойморт нь байх болтугай” хэмээн ерөөж байна

Бурхан багшийн их дүйчэн өдрийн ёслол хүндэтгэлийн ажиллагаа  Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд өнөөдөр 09:30-11:00 хүртэл амжилттай болж өндөрлөлөө. Өчигдөрхөн хийдийн хашаа эзгүйрэн ханхайж байсан бол өнөөдөр шинэ дуганыг зорих хүмүүсийн цуваа тасралтгүй үргэлжилнэ. Сүсэгтэн олны зарим нь үндэсний дээлээр гангарчээ. Залуучууд хашаан дотор ээж, аавыгаа сугадан алхана. Арай  багачууд нь өөрсдөө хөтлүүлэн гүйлдэнэ. Бүгд иргэний үүргээ ухамсарлан  амны хаалтаа маш  сайн зүүцгээжээ. Батцагаан дуганы хоёр давхарт бидний суух  сандлыг метрийн зайтай хол байрлуулсан байв. Олон хүнийг нэг дор цугларахдаа анхаарах дүрмийг сайн зохион байгуулсан байв. Сүсэгтэн олон энэхүү дуганд бие, хэл, сэтгэлээрээ нүглийг тэвчин буяныг хураахаар цуглажээ.

Ёслол хүндэтгэлийн ажиллагааны хөтөлбөрт тавигдсан цагийн хуваарийн дагуу  Энх тайвны ерөөлийг уншин эхэлж, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, Католик, Үнэн алдартан, Исламын  шашны тэргүүний хамтарсан даян дэлхийн энх тайвны төлөөх залбирлаар үргэлжлэн, онлайнаар дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам Данзанжамцийн мэндчилгээг сонсон, уралдаанд оролцсон хүүхдүүдийн шагналыг гардуулан, “Уяхан замбуутивийн наран” уртын дуугаар өндөрлөсөн юм. Зөвхөн ёслол хүндэтгэлийн ажиллагаа өндөрлөн бусад хөтөлбөрүүд нь цагийн хуваарийн дагуу үргэлжилсэн болов уу.

Бид “Миний мэдэх бурхан багш” гар зургийн уралдааны шагнал гардуулах ёслолын дараа тайзнаас баярлан бууж ирэх хүүхдүүдийн сэтгэгдлийг хуваалцан тэдэнтэй ярилцсан юм.

 Жаргалын алтан нар хойморт нь мандах болтугай

А.Алдархишиг

Чингэлтэй дүүргийн 117-р сургуулийн сурагч

-Намайг А.Алдархишиг гэдэг. Миний мэдэх бурхан багш гар зургийн уралдаанд 7-12 насны ангилалд тэргүүн байр эзэлсэн. Би зургандаа  бурхан багшийн түүх намтрыг харуулсан. Балчир наснаас нь эхлээд, өсөж том болоод сургаал номлолоо айлдаж байгаагаар нь  зурсан. Би бурхан багшийн түүхийг мэдэхийн тулд олон ном уншиж,   намтар түүхийг  нь маш их судалсан. Дараа нь аав, ээжтэйгээ ярилцаж, зургаа зурсан. Монголын үндэсний телевиз дээр гардаг Бурхан багш киног үзэх дуртай. Энэ киноноос би аливаа асуудлыг хүчээр бус энх тайвнаар шийдэх хэрэгтэйг сурсан. Монголын бүх хүмүүст Бурхан багшийн их дүйчэн өдрийн баярын мэндийг хүргэж “Жаргалын алтан нар хойморт нь мандах болтугай”  гэж ерөөе.

Б. Цацралт

-Би гар зургийн уралдаанд 7-12 насны ангилалд тусгай байр эзэлсэн. Бурхан багшийг гэгээрэлд хүрч байгаагаар зурсан. Би бурхан багшийг Энэтхэг улсад байдаг байх гэж боддог.

А. Анужин

7-12 насны ангилалд гутгаар байр эзэлсэн сурагч

-Би бурхан багшийг ээжтэйгээ зүйрлэн зурсан. Учир нь миний ээж бурхан багшийг шүтэж, маш их мөргөдөг учраас ээжийгээ бурхантай зүйрлүүлэн зурсан. Бурхан дэлхий дээр байгаа бүх хүнийг хардаг  гэдэгт би итгэдэг.

Б. Жаргалан

4-6 насны ангилалд тэргүүн байр эзэлсэн сурагч

-Тэмцээнд байр эзэлсэн болохоор маш гоё байна. Би "Монгень" сургуулийн 1Б ангид сурдаг. Бурхан байдагт итгэдэг. Би бурхны зураг зурсан.

Гар зургийн уралдаанд ирсэн сурагчдын бүтээлийг сонирхоно уу

   

 Бие, хэл, сэтгэл гурваараа муу үйлийг тэвчиж, сайн                                                     үйлийг дэлгэрүүлцгээе

Зуны тэргүүн сарын шинийн 15-нд Бурхан багшийн эхээс мэндэлсэн, бурхны хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл явдал давхацдаг тул “Их Дүйчэн” хэмээдэг. Тэгвэл энэ өдрийг монголчууд хэрхэн тэмдэглэн өнгөрөөх ёстой байдаг талаар Бурхан багшийн их дүйчэн өдрийн ажлын хэсгийн Сургалт, эрдэм шинжилгээний албаны дарга, Гандантэгчэнлин хийдийн лам Д.Номундалайгаас тодрууллаа. Тэрбээр  “Бурхан багшийн их дүйчэн  өдрийг  албан ёсоор бүх нийтийн амралтын өдөр болгон өнгөрүүлэх хууль  2019 онд батлагдсан. Өмнөх жилүүдэд “тэгчинсожин”   гэж нэрлэдэг нийтийн үйлийн үр буюу  нэг өдөр, нэг цагт даян дэлхий бүх нийтээрээ энх тайван, амар-амгалан, арван хар нүглийг тэвчиж, арван цагаан буяныг үйлдэх ёстой өдөр юм. Бүх нийтээрээ энэ өдөр аль болох сэтгэл санаагаа  сайхан, амар-амгалан байлгах хэрэгтэй.  Өнөөдөр Батцагаан дуганд  нээлтийн үйл ажиллагаагаа болж байна.  Үргэлжлүүлэн бурхан багшийн зан үйлийг хийж байна.  Сүсэгтэн олон маань цар тахлын үед цэнхэр дэлгэцээрээ өнөөдрийн үйл ажиллагааг үзэн сүсэглэж бурхан тахилдаа мөргөж, өнөөдөр л муу зүйл хийхгүй байхсан аль болох ёс суртахууны сайн сайхныг бүтээхсэн, ядаж уурлахгүй байхыг бодох хэрэгтэй. Бие, хэл, сэтгэл гурваараа муу үйлийг тэвчиж, сайн үйлийг дэлгэрүүлэхийг хичээх хэрэгтэй. Зовлон, жаргалын шалтгаан бидний дотоод сэтгэлд байдаг. Тиймээс зовлонг үүсгэхээс тэвчиж жаргалыг бүтээдэг дотоод оюуныг мэдрэх нь хамгийн чухал юм” хэмээлээ.

         Сүсэгтэн  олон баяр жаргалтайгаар буцацгаалаа

Гандантэгчэнлин хийд 1942 оноос хурал номын уншлагыг сэргээснээс хойш бурхан багшийн их дүйчэн өдрийг тэмдэглэн хурал номуудаа хурсаар иржээ. Харин нэмэлт үйл ажиллагаануудыг 1992 оноос хойш илүү идэвхтэй хийж  эхэлсэн байна. Үүнд  сүсэгтэн олны хийдэг ажлууд нэмэгдсэн. Жишээлбэл,  Гандантэгчилэн хийдэд цугларч мандал өргөж,  маань хөгжөөж,  Сүхбаатарын талбай дээр зул өргөх арга хэмжээнүүд зохиогддог байсан.  Харин энэ жил хурал номуудыг хурж,  сүсэгтнүүдийг олноор нь цуглуулахгүйгээр Бурхан багшийн их дүйчэн өдрийг тэмдэглэн өнгөрөөж байгаа билээ. Энэ үйл ажиллагааны талаар сүсэгтнүүдийн төлөөллийн байр суурь болон уламжлалт тэмдэглэлт өдрөө хэрхэн өнгөрөөдөг төлөөр  асуулаа.

Б.Оюунгэрэл: Их дүйчин өдрийг амралтын өдөр болгож тэмдэглэх нь зөв зүйл болсон 

Баянгол дүүргийн иргэн

-Бурхан багшийн мэндэлсэн өдрийг маш сайхан тэмдэглэн, баярлаж өнгөрөөлөө. Монголчууд эртнээс бурхны сургаалийг сонсож, үндэсний ёс заншлаа хүндэтгэж, амьтны амь таслахгүй, 10 хар нүглээс ангид байж, аль болох амны бэлгээс ашдын бэлэг гэж бэлэгтэй  үг хэлж, бусдадаа сайн сайхныг хүсдэг ард түмэн билээ.  Өнөөдөр итгэл бишрэлээр хандаж, өнгөрөөдөг  тэмдэглэлт өдөр тохиож байна. Энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон өнгөрөөдөг боллоо. Мөн  Батцагаан дуган,  номын өргөө шинээр баригдан ашиглалтад орсон байна. Их сайхан болжээ. Энэ баярт өдөр миний охин “Миний мэдэх бурхан багш”  гар зургийн уралдаан тэргүүн байр эзэлсэнд давхар баярт өдөр тохиож байна.

Н.Анхбаяр: Гандантэгчэнлин хийд маш сайхан зохион байгуулалттай ажиллалаа 

Сүхбаатар дүүргийн иргэн

-Бурхан багшийн их дүйчэн өдрийн баяр  сайхан болж өнгөрлөө. Өнөөдөр сэтгэлдээ сайн сайхан зүйл бодож, ном уншуулж буянаа арвижуулан явж байна.  Олон сайхан хүмүүс ирсэн байна. Монголчууд эрүүл мэнддээ сайн анхаардаг болжээ. Бүгд маскаа зүүсэн байна. Бие биенээсээ хол зайтай сандал дээр ямар ч асуудал гаргалгүйгээр сууцгаалаа. Гандантэгчэнлин хийд маш сайхан зохион байгуулалттай ажил зохиолоо, маш их баярлалаа. Сайхан байна. Нийт монголчууддаа бүгд гэр гэртээ өөрсдийнхөөрөө буян үйлдэж, арвижуулаарай  гэж захимаар байна.

О.Мягмарсүрэн: Гандан хурдан нээгдээсэй 

Баянгол дүүргийн иргэн

-Энэ өдрийг хамаг амьтны тусын тулд буян хурааж өнгөрөөдөг . Өнөөдөр нөхөртэйгөө хамт үр хүүхэд, улс орныхоо сайн сайхны төлөө ном уншуулчхаад явж байна. Төв ганданд ороогүй удсан байна. Гандан “Сovid-19” халдварын  улмаас ажиллахгүй байсан. Би сэтгэл дотроо ганданг  хурдан нээгдээсэй, буцаад хэвийн байдалдаа шилжээсэй гэж боддог л юм. Бид өглөө эрт ирээд ном уншуулаад сая баярын арга хэмжээнд оролцоод гарч ирлээ. Их сайхан байна. Зохион байгуулалт сайн байна. Бүх хүн хоорондоо зай барьж сууцгааж байсан. Бурхан багшийн их дүйчэн өдрийг ард түмэн минь гэр гэртээ сайхан амарч өнгөрөөгөөрэй. Мөн өнөөдөр буян үйлдэхэд маш сайн өдөр шүү. Буян үйлдээрэй гэж хэлмээр байна.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.