Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгээс үзлэг, эмчилгээнд хамрагдсан хүүхдийн шүдийг бүрэн эрүүлжүүлэх, харин эцэг, эх, асран хамгаалагчийн талаас эрүүлжилтийн дараах амны хөндийн эрүүл ахуйг сайтар сахих, зөв дадалд хүүхдээ сургахад анхаарах үүргийг хүлээж, хамтын оролцоотойгоор “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Тус үндэсний хөтөлбөрт 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар 121 мянга 675 хүүхэд хамрагдаад байна.
Хөтөлбөрийн хэрэгжилтийг нийслэл, аймаг тус бүрээр авч үзвэл, Улаанбаатар хотод 62 709 хүүхэд, Дундговьд 624, Өмнөговьд 778, Төв аймагт 726 хүүхэд хамрагдсан байна. Харин хамгийн олон хүүхэд эмчийн үзлэгт орсон аймгуудад Дархан-Уул аймагт 6551, Дорнодод 6430, Баян-Өлгийд 5320, Баянхонгорт 5014, Орхонд 4943, Увсад 4238 хүүхэд тус тус хамрагдсан үзүүлэлттэй байна.
Эмчлүүлсэн нийт хүүхдийн 137 мянга шахам нь шүдний цоорол зогсоох түрхлэг /сүүн шүд/ хийлгэсэн бол 167 мянга шахам хүүхэд шүд цоорлын эмчилгээнд хамрагджээ. Мөн 39 мянга гаруй хүүхэд шүд авахуулсан бол 96 мянга шахам хүүхэд урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэгч түрхлэг хийлгэжээ. Харин нийт үзүүлсэн хүүхдээс 3703 нь эрүүл шүдтэй байсан аж.
Сэтгэгдэл бичих