2020 оны 6-р сарын 5
19 цаг 15 минут

Ураны тусгай зөвшөөрлийг хэн, хэний үед олгосон бэ?

Дэлхий нийтээр цөмийн зэвсэг, эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг идэвхтэй эрэлхийлж эхэлсэн 1940-өөд оны үед манай улсад ураны хайгуул, судалгааны ажил дөнгөж өрнөж байв.

Өнөөгийн байдлаар буюу 2020 оны 06 дугаар сарын 04-ний байдлаар Монгол Улсын хэмжээнд ураны ашиглалтын тусгай зөвшөөрөл 9, хайгуулын тусгай зөвшөөрөл 6 буюу нийт 15 тусгай зөвшөөрөл хүчинтэй байна.

Дээр дурьдсан хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг 1997 оноос анх олгож эхэлсэн ба олгосон цаг хугацааг авч үзвэл тухайн үеийн Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, Ашигт малтмалын газар, Ашигт малтмал, газрын тосны газруудаас холбогдох тусгай зөвшөөрлүүдийг 2016 оныг хүртлэх хугацаанд олгосон байдаг аж. Үе үеийн Геологи, уул уурхайн салбарыг удирддаг сайд бүрийн чихийг халууцуулдаг, Ашигт малтмалын газрын дарга нарын мэдлээр олгогдог энэхүү тусгай зөвшөөрлийг тэгвэл хэн, хэзээ олгосон бэ.

2001-2014 оны хооронд ураны тусгай зөвшөөрлийг хэн, хэзээ олгосныг хүснэгтээс харж болно.

Ашигт малтмал, газрын тосны газраас өгсөн мэдээллээр 2016 оноос хойш ураны ямар нэгэн тусгай зөвшөөрөл олгоогүй юм байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ураны нэг ч зөвшөөрөл олгоогүй. Нөгөөтэйгүүр ураны зөвшөөрөл нь үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдлийн хүрээнд байдаг, Ашигт малтмалын ерөнхий газар нь Ерөнхий сайдын мэдэлд байдаг учраас МАН эрх барьж байх хугацаанд ямар нэг зөвшөөрөл олгогдоогүй гэж хэлж болох юм. Сүүлийн үед Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдтай холбож улстөржүүлсэн “Нуклер Энэржи Монголиа” ХХК-ийн нэр дээр байсан ураны тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 142 дугаар шийдвэрээр хүчингүй болсон байна.

Уран нь өөрөө стратегийн ашигт малтмал тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 77 дугаар зарлигийн 2 дугаар зүйлд “Цацраг идэвхт ашигт малтмал, газрын ховор элемент , газрын тосыг ашиглахтай холбогдсон бодлогын асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж байхыг Засгийн газарт чиглэл болгосугай”, тус зарлигийн 3 дугаар зүйлд “Цацраг идэвхт ашигт малтмал, газрын ховор элементийн хайгуул, олборлолтын тусгай зөвшөөрөл олгох, эрх шилжүүлэх, мөн газрын тосны хайгуулын бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлж байхыг төрийн холбогдох байгууллагуудын удирдлагад үүрэг болгосугай.” гэж зарлиг болгосон байдаг.

Эх сурвалж: news.mn

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.