2020 оны 6-р сарын 22
9 цаг 47 минут

Банкны зээлийн хүү, орон сууцны асуудлыг шийдэх Э.Батшугарын багийг дэмжихээр залуучууд нэгдэж байна

Сонгуулийн санал өгөх өдөр гуравхан өдрийн дараа болох гэж байна. Энэ удаагийн сонгуульд залуучууд маш их ач холбогдол өгч байна. Тухайлбал, олон нийтийн сүлжээнд “Залуучууд нэгдэж байна” гэсэн челленж буюу давлагаа маш хүчтэй явж байна. Монгол Улс ардчилсан орон болсноос хойш 30 жилийн хугацаанд УИХ-ын долоон сонгуулийг хийсэн. Энэ удаа найм дахь сонгуулиа хийх гэж байна. Өнөөдрийг хүртэл залуучууддаа зориулсан тогтвортой бодлогогүй явж ирсэн бохир улс төр, шударга бус нийгмийг өөрчлөхөд ийнхүү тэд нэгдэж байна. Мэдлэг боловсролтой, сэтгэлтэй залуучуудыг энэ удаагийн сонгуульд дэмжихээ тэд илэрхийлсээр байна.

Тэдний нэг бол УИХ-ын сонгуулийн 28-р тойрог, Сонгинохайрхан дүүрэгт “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшигч ЭНХБАЯРЫН БАТШУГАР. Тэр одоо 33 настай. Олон улсын хөрөнгийн зах зээл, улсынхаа эдийн засгийг бодлого тодорхойлогч байгууллагад олон жил дарааллан ажилласан туршлагаараа энэ удаагийн сонгуульд маш сайн гарц гаргалгаатай мөрийн хөтөлбөрөөр оролцож байгаа.

Түүний иргэд, сонгогчидтой хийх уулзалтуудад залуучууд түлхүү ирж байгаа нь ч үүнтэй холбоотой. Амьдралд дөнгөж гарч байгаа залуу гэр бүлийн 20-30 жилийг өндөр төлбөрийн дарамтаар өнгөрүүлдэг орон сууцны асуудал, төлбөрийн чадваргүйгээс боловсрол эзэмшиж чадахгүй хоцорч, мэргэжилгүй, ажлын байргүй, орлогогүй хоцорч байгаа оюутан залуус, барьцаа хөрөнгөгүйгээс шилдэг санаагаа ажил болгож чадахгүй байгаа гарааны бизнес эрхлэгчид, цалин, ипотекийн зээлийн өндөр хүү, богино хугацаанаас болж бизнесээ өргөжүүлж чадахгүй байгаа үйлдвэрлэгчид, эх орныхоо асар их байгалийн баялгаас хүртэх нь бүү хэл эхээс төрөхдөө өртэй төрж байгаа багачуудад зориулсан мөрийн хөтөлбөрийн шийдлүүд нь залуучуудад итгэл найдвар өгч байна.

Тиймээс нэр дэвшигч ЭНХБАЯРЫН БАТШУГАР болон түүний баг хамт олноор өнөөдрийн нийгэмд залуучуудад тулгараад байгаа асуудлуудыг ЦОГЦООР НЬ ШИЙДҮҮЛЭХИЙН тулд ЗАЛУУЧУУД НЭГДЭЖ БАЙНА.

Тэд ч өөрсдөө итгэл дүүрэн байна. “Эд баялгийн төлөө тэмцэл, эрх мэдэлтнүүдийн шуналын тойрог дунд биднийг юу хүчтэй болгодгийг бид өөрсдөө мартаж. Асуудал тэдэнд биш бидэнд ч байна. Тиймээс үр хүүхдийнхээ ирээдүйг үзэгнийхээ үзүүрээр шийдэх энэ удаагийн сонгуульд хариуцлагатай хандахыг уриалж байна.  Харин энэ залуучууд:

Ядарч зүдэрсээр ядууралд унасан ардын төлөө

Яахаас ч буцахгүй болж бухимдал нь туйлдаа тулсан залуусын төлөө

Ялзарсан нийгэмд өртэй төрөх балчируудын төлөө

Ямар ч үнэгүй болж худал дэвслүүлсэн үнэний төлөө

Ямагт зүтгэхээ амлаж зорилгоосоо урвахгүй гэж тангараглаж байна.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.