Үндэсний тэргүүлэгч www.zaluucom.mn сайт “Номын хавчуурга” утга зохиолын подкастынхаа дөрөв дэх дугаарыг уншигч, сонсогч та бүхэнд толилуулж байна. Энэ удаагийн зочин Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Сайнжаргалын Начин. Тэрбээр 2011 онд дөнгөж 20 настайдаа “Болор цом” яруу найргийн наадамд оролцож явсан түүхтэй. Мөн 2010 онд хайрын шүлгийн “Цагаан уул” наадамд түрүүлж байсан удаатай юм. МУИС-ийн оюутан байхдаа өөрийн гэсэн өнгө аясаараа ялгарч байсан гэсэн үг. Тэгвэл оюутан ахуй цагаас нь хойш даруй 10 жил өнгөрөхөд түүний дотоод ертөнц хэрхэн өөрчлөгдсөнийг дэлгэхийг зорилоо.
Яруу найрагч С.Начингийн оролцсон подкастын онцлох ишлэлүүд
-Дурлал хүнийг яруу найрагч болгодог гэж уншиж байсан. Тэр үгтэй санал нийлдэг.
-Би яруу найргийг залуу насандаа л бичдэг гэдэгтэй санал нийлдэггүй.
-Хамгийн өргөн мөрөн чимээгүй урсдаг гэдэг үг байдаг. Түүнтэй адилхан чимээгүйхэн, зөнгөөрөө бичиж, туурвиж байгаад номоо нэг өдөр гаргана. Тэр өдөр нь дөхөж байгаа.
-Хамгийн сайн найз бол ном гэдэг үгтэй эвлэрч байгаа.
-Бичихээс гадна үзэх кино, унших ном, сонсох хөгжим маш их байна. Тэр бүхнийг оюун санаандаа шингээж авахыг нэн тэргүүний зорилго болгож байна даа.
-Би яруу найрагт ухаан зарах хэрэггүй л гэж боддог. Хэт ухаан зарвал хэцүү санагддаг.
-Би цор ганцхан учраас зөвхөн өөрийн цор ганц яруу найргийг бүтээх ёстой гэж боддог.
-Ганцхан гайхамшигтай мөрийг олчих юмсан гэж голдоо ортол цангаж байгаа яруу найрагчдыг би харж байсан. Түүн шиг яаж ийж байгаад үлдэх сайхан шүлэг биччих юмсан гэж боддог.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Тийм дээ, хямралын эсрэг бидний буурай үндэстний хийж чадах ганц зүйл шүлэг туурвих. Ганц зуу татчихаад энэ ажилдаа орох ч үнэн бахтай даа.
Шүлэг бичихэд хямрал ямар хамаа байна аа. Бүр нэг шүүмжлэхээс өөрийг мэдэхгүй шүүмжлэлээр хамуурчихсан хогийн хогнууд байх юм аа. Хямралын эсрэг ажиллангаа шүлэг бичиж ч болно.