2020 оны 6-р сарын 27
11 цаг 18 минут

ХӨСҮТ: 5 хүн ХӨСҮТ-өөс гарч, эдгэрсэн хүний тоо 175 боллоо

ЭМЯ-наас өдөр бүрийн 11:00 цагт өгдөг ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 оронд коронавирусийн халдвар тархаж,  9.8 сая хүн өвчилж, 496 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 182 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авч, 4000 гаруй хүн нас барсан байна. Ялангуяа Бразилд 46, АНУ-д 40 мянган хүн өвчилсөн нь хамгийн олон өвчлөл бүртгэгдсэн улсууд боллоо. АНУ-д 24 цагт  40 мянга гаруй хүн өвчилсөн нь хамгийн олон хүн өвчилсөн тохиолдол боллоо.  

ОХУ-д 24 цагийн дотор 6800 хүн шинээр өвчилж, 178 хүн нас баржээ.  Эрхүү мужид 419 хүн халдвар авсан нь хамгийн олон хүн өвчилсөн өдөр боллоо.  Тувад нийт өвчлөгсдийн тоо 3973 болсон. Буриадад 93 хүн шинээр өвчилж, 2316 болсон. Гэх мэтээр манатай хил залгадаг Оросын хил залгаа хот, улсуудад өвчлөл нэмэгдсээр байна.

Өчигдрийн хувьд 77 хүн ажиглалтад шинээр орж, 9 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоо 2632 хүн ажиглалтад байна.  1-5 насны 129 хүүхэд, 54 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 243 хүн тусгаарлах байрт байгаа. Эдгээр хүмүүст 42 их эмч, 76 эмнэлгийн ажилтан тусламж үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 96 хүн байгаа. 

24 цагийн 119 тоот дугаарт 106 дуудлага, мэдээлэл ирсэн.  Коронавирусийн эмнэлзүй, эмчилгээний талаар мэдээлэл авсан. Дуудлага ирүүлсэн хүмүүсийн 50 хувь нь үйлчилгээний газрын худалдагчид амны хаалт зүүхгүй байна гэсэн гомдол байсан. Тиймээс худалдагчид, үйлчлэгчдийг амны хаалтаа зүүхийг сануулж байна" хэмээлээ.  

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны зургадугаар сарын 26-ны өдөр ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 172 хүний сорьцонд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. ОХУ-ын цэргийн онгоцоор ирсэн 75 хүнд шинжилгээ хийсэн, вирус илрээгүй. Тусгаарлах байрт байгаа 56 хүнээс давтан шинжилгээ авсан, коронавирус илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 35 жолоочийн сорьцод шинжилгээ хийсэн, илрээгүй. 

Өнөөдөр 5 хүн эдгэрч, дараагийн шатны сувилал руу шилжсэн.  Одоогоор батлагдсан тохиолдол 219, эдгэрсэн 175,   ХӨСҮТ-д одоо 44 хүн эмчилгээнд байна. 35 нь хөнгөн, хүндэвтэр 9 хүн байна гэж үнэлсэн.  Бид 250 хүн хүлээж авах бэлтгэл ажил хийсэн. Одоогоор ХӨСҮТ-д 82 хүн байна" хэмээлээ.  

 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.41.11Зочин   • 2020, 6 сарын 28. 10 цаг 05 минут

Ардчилалын буяныг жинхэнэ утгаар нь эдэлсэн хүмүүс л энэ гадаадаас ирж байгаанууд юмдаа азтай юм уу даа .яасан их хүн гадаадад байсан болж байна. 1Удаа л 72 настан америкаас ирж байна. Хэний буяныг эдэлж байга а вэ?Өнөө сонгуульд гаргахгүй гээд улайраад байгаа ардчилан намынх биздээ. Ман -нам та нарыг гадаадад ийм олноороо явах.үгээ ийм эрх чөлөөтэй буруу зөвгүй бурах эрхийг өгөөгүй шүү дээ.Харин ярих,явах, хөдлөх бүх эрхииг торгож ,хязгаарлаж байна шүү дээ. Адчилал гүй бөл гадаад явах уу. Энгэж иирэхүү

99.70.235.30Зочин   • 2020, 6 сарын 28. 5 цаг 22 минут

Nyamhuu emch yostoi shantarshgui sain bainaa

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.