Улсын их хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнгээр тойрог тус бүрт хамгийн олон санал авч, Сонгуулийн Ерөнхий хорооны шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авсан АН-ын гишүүдийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа.
Ээлжит сонгуульд бүлэг байгуулах хэмжээнд амжилттай оролцож, сонгогдсон УИХ-ын гишүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга баяр хүргэж, ард иргэдийн хүлээлгэсэн итгэлийг дааж ажиллахыг захилаа. Мөн өнгөрсөн парламентын үед гарсан талцал, хуваагдлыг давтахгүйгээр эв нэгдлийг чухалчилж, сахилга баттай, бүлгийн хэмжээнд нэг хүн шиг ажиллах ёстой гэв.
Коронавируст цар тахлын нөлөөгөөр хүндэрсэн эдийн засагт анхаарал хандуулахын хажуугаар малчдын аж байдалтай ойр байж, хөдөө аж ахуй, уул уурхайн асуудлыг бүрэн эрхийнхээ хугацаанд байнга анхаарч ажиллахыг мөн захилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын төгсгөлд АН-ын бүлгийн гишүүдтэй санал солилцож, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.
Уулзалтад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авсан АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан болон Д.Бат-Эрдэнэ, Ж.Батсуурь, Н.Ганибал, О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Б.Бейсен, Д.Ганбат, А.Адъяасүрэн нар оролцлоо.
23 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Зөв штэ хөлсний бичээчид ээ
urd ah eronhiilogchdoos odoogiin eronhiilogch arai deer ymuu gej boddog
Namin tuluuluiig huleen avch bolohgui sh uu dee. Ard tumnii ev negdliig ilerhiilegch mun uu
ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч ерөнхийлөгч хүн намаар нь ялгаварлаад
Ugaasaa daraa jil AH aas songuulid devshinene biz dee. Manaihan eren ingej hudlaa nam bus bolson ner zuuj daraa n eronhiilogchiin songuuli bolonguut butsaad l nam aasaa devahij bhaar zugeer l namiinhaa haryalaliig eronhiilogch hadgalaad bj bvl taarhiin.
Одоо нөгөө 62 оо хүлээж авч худлаа ч гэсэн уулзахгүй бол их л гомдох байх даа . Хойд эцэгээ гээд бодчихвол яана
bi anujingiin bugsund sanalaa ugsun
Баттулга өөрийн фракцаа байгуулахыг яарснаас УИХ-н анхдугаар чуулганаа зарлахыг яармаар юм даа... улс орны чинь ЭЗ сүйрч бна Ерөнхийлөгч өө...1 жилийн дараа ерөнхийлөгчийн сонгууль болно шүү...
Aan ?! Uu za daraagiin eeljind MAN iig huleen avch uulzah baigaa daa
Хамгийн гол нь ингэж болохгүй байхгүй юу даа. Ерөнхийлөгч гэж байгаагийн гол утга учир нь иргэдийн нэгдмэл эрх ашигийн төлөөлөгч, бүх ард түмнийг төлөөлөх цор ганц бие этгээд гэдэгт байгаа юм.
Ingeed l byryy ajillaad baix uym taltcliig ooroo l exellee zogsood estoi shvv dee
Юун дэмий юманд санаа тавьдаг хүмүүс вэ? Заавал шүүмжилж байж л дураа хангадаг баагийнууд байх юмаа.
Бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч ерөнхийлөгч маань Ардчилсан намын ерөнхийлөгч болждээ Өөрийнхөө хэдэн хүнийг ардчилсан намын нэрээр нэр дэвшүүлж гаргаж ирсэн тэрэндээ ая тал засч байгаа юм уу Дэлхийн их гүрэн АНУ манай сонгуулийг хүлээн зөвшөөрч шинэ засгийн газартай хамтарч ажиллахад бэлэн гээд байхад мэдлэг боловсролгүйгэээ харуулж байгаа юм 2020 оны сонгууль явуулахгүй улс орны эдийн засаг хүнд байна гээд уйлагнаад байсан нэг хоног ч үнэтэй байна гээд байсан чинь нам нь ялагдчихаах янз бүрийн шалтаг хайгаад Дүлзэнтээд л яваад байна уу
Ardchilsan nam aml tavichihsan yum bishuu,bairand ni Enhbayar zaluuchuudiig tsugluulchihsan boslogo temtsel gargah tuhai urialaad baij baih.AN-aas 7 sariin 1-nii udirdagch hariin erliiz O.Magnaigaas uur hun baisangui
Ээ тэнэгээ чи. 2021 онд арай мэдлэг боловсролтой хүн сонгоёоо.
Энэ чинь одоо яаж намбагүйтэж байгаа юм бэ? Энэ одоо Ан-д хамаагүй шүү дээ. Тээр жил Очирбат гуай би Монгол улсын ерөнхийлөгч болохоос Завханы ерөнхийлөгч биш гэж дэмий нэг хэлээгүй бололтой.
Тэгээл болчимгүй юм хийдэг ш дээ. Ерөнхийлөгч үүнээс арайл цартай харж сэтгэмээр юм. Маниасаа долоон доор юм шиг
Eniig 21 ond zailuulnaa
Монгол Улсын ерөнхийлөгч та нийт ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалах гэж АНаас түдгэлзсэн байх ёстой хүн энэ үүргээ мартаж ганцхан АНынхаа гишүүдийг хүлээж авдаг нь зүйд нийцэхгүй үйлдэл шүү ахмад настнаа ялгаварлан гадуурхсан нь мөн л хууль зөрчсөн мэдээд хууль зөрчөөд байна уу мэдэхгүй зөрчөөд байна уу
БАТТУЛГА ЭНЭ БҮХ СОНГУУЛИЙН ХОРЫГ ХУТГАСАН ХҮН Ш ДЭ ИЧИХГҮЙ ЮМАА
Ард түмний эв нэгдлийг хангагч байх естой биз дээ Ингэхгүй шүү
одоо ман, махн, хүн нам, бие даагчидтай уулзах уу?
юу вэ