Өмнөх парламентад эмэгтэйчүүдийн төлөөлөл болж 13 бүсгүй сонгогдож ажиллаж байв. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар энэ тоо буурсангүй. Дахин 13 бүсгүй ард түмний элч төлөөлөгчөөр сонгогдож, парламентад ороод ирлээ. Тэдний тав нь буюу М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, С.Одонтуяа нар өмнө нь парламентад ажиллаж байсан туршлагатай. Үлдсэн найман бүсгүй нь ёстой л шинэ өнгө төрх болж орж ирлээ.
Тэдэн дунд Сангийн дэд сайд Х.Булгантуяа, улс төр судлаач, хуульч Ц.Мөнхцэцэг, эдийн засгийн ухааны доктор, дэд профессор цолтой, эдийн засагч Ч.Ундрам нарын боловсрол мэдлэгийн хувьд хэнээс ч дутахгүй, шинэ тутам бүсгүйчүүд орж ирсэн нь сайшаалтай. Хүний эрхийг жинхэнэ ёсоор нь хэрэгжүүлэхэд, хамгаалахад эмэгтэй улстөрчдийн дуу хоолой хамгаас чухал байдаг. Эмэгтэй гишүүд олонтой орны парламентад авлига, хээл хахууль багасан, нийгмийн асуудал сайжирдаг. Хамгийн чухал нь эмэгтэйчүүдийн оролцоогүйгээр эмэгтэйчүүдийн асуудал шийдэгдэхгүй.
Эмэгтэйчүүд нийгмийн бүх шатанд оролцоотой байх, шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшинд илүү олноороо ажиллах ёстой гэсэн олон нийтийн сэтгэлгээ өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа учраас сонгуулиас сонгуульд эмэгтэй гишүүдийн тоо өссөөр байна. Харин сонгогдсон эмэгтэйчүүд нь хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын хүрээнд хариуцсан ажлаа хэр үр дүнтэй, сайн гүйцэтгэж, манлайлж ажиллахаас эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо цаашид нэмэгдэх эсэх нь шууд хамаарах билээ.
Өнгөрсөн 2012-2016 онд УИХ-д ажиллаж байсан эмэгтэйчүүдийг албан бус бүлэг байгуулан, нам харгалзалгүй эв нэгдэлтэй ажиллаж чадсаны хүчинд хууль тогтоох, бодлого тодорхойлох, шийдвэр гаргах түвшинд үзэл бодлоо хүргэх, нийгэмд тулгамдсан олон эмзэг асуудлыг шийдвэрлэхэд чамлахааргүй оролцож, өөрийн гэсэн зам мөрөө үлдээж чадсан гэж магтацгаадаг.
Тэгвэл өнгөрсөн буюу 2016-2020 онд парламентад суусан 13 бүсгүй ч хийдгээ хийсэн юм. Хүүхдийн хүчирхийлэл эх захаа алдаж, бяцхан үрс аймшигт хүчирхийллийн золиос болсоор буй энэ цаг үед Хүүхэд хамгаалал хөгжлийн төсөв 1.4 тэрбум байсныг 2018 онд таван тэрбумаар нэмэгдүүлж 6.4 тэрбум төгрөгт хүргэсэн байдаг. Гэтэл 2019 оны төсвийн төсөлд Хүүхэд хамгаалал, хөгжлийн төсвийг дахиад дөрвөн тэрбумаар бууруулж 2.4 тэрбум төгрөгөөр төсөвлөж оруулж ирээд байсан юм.
НҮБ-ын Хүүхдийн Сангаас Монгол Улсад хүүхэд хамгаалал, хөгжлийн холбогдолтой хуулиудыг бүрэн хэрэгжүүлэхэд 22, бүр багадаа 11 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн судалгааг танилцуулсан. Тиймээс хүүхэд хамгаалал, хөгжлийн төсвийг бууруулахгүй байх санаачлагыг эмэгтэй гишүүд маань гаргаж, идэвх чармайлт гаргаснаар 2019 оны төсвийн төсөлд хүүхэд, хамгаалал хөгжлийн төсвийг найман тэрбум болгож нэмэгдүүлж чадсан юм. Ингэснээр хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд санхүү мөнгөнд захирагдахгүйгээр илүү олон хүүхдийг хамгаалж чадах маш том боломж бүрдсэн билээ.
Манай улсын хүүхэд хамгаалалд зарцуулж байгаа төсвийн 95 хувь нь хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын цалин, хөлс, урсгал зардалд, үлдсэн 5 хувь нь хүүхдийн эрхийг бэхжүүлэх бодит арга хэмжээнд зарцуулагддаг юм билээ. Ийнхүү баталсан төсөв нь хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, нөхцөл байдлын үнэлгээ хийх, аюулгүй байдлыг хамгаалах, сэтгэлзүй, хуулийн хамгаалт эрүүл мэндийн үйлчилгээ, аюулгүй орчинд байрлуулах /түр болон, удаан хугацаагаар байршуулах байруудад хүргэх, авах/, хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд огт хүрэлцдэггүйгээс хуулийн заалт бодитойгоор хэрэгжих боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсээр, олон олон хүүхэд хүчирхийллийн золиос болсоор ирсэн юм.
Одоо харин шинээр гишүүн болсон шижигнэсэн 13 бүсгүйгээс бид дээрх асуудлыг орхигдуулахгүйгээр үргэлжлүүлж, зангидсан гар шиг баг болон ажиллахыг л хүсэж байна. Та бүхний парламентад суух дөрвөн жилийн хугацаанд хийх ёстой хамгийн чухал ажил бол хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг асуудал юм шүү. Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг лобби бүлэг байгуулж, хүчтэй дуу хоолой болж ажиллаарай.
Өнгөрсөн парламентаар хэлэлцэж байсан ч баталж амжаагүй Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг яаралтай батлуулаарай. Энэ удаагийн парламентад хэдийгээр өмнө нь гишүүнээр ажиллаж байсан тушлагатай бүсгүйчүүд цөөхөн байгаа ч тэд бусдыгаа үлгэрлэж, уриалж, түүчээлж, хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Өмнөх парламентуудын эмэгтэй гишүүдтэй харьцуулагдаж муулуулах уу, сайлуулах уу гэдэг нь зөвхөн та бүхнээс шалтгаалах юм.
Шинэ парламентад төр түшилцэх 13 эмэгтэй:
-УИХ-ын сонгуулийн 3-р тойрог буюу Баянхонгор аймаг- Б.Адьяасүрэн /АН/
-УИХ-ын сонгуулийн 6-р тойрог буюу Дундговь, Говьсүмбэр аймаг- Г.Мөнхцэцэг /МАН/
-УИХ-ын сонгуулийн 9-р тойрог буюу Завхан аймаг- Б.Баярсайхан /МАН/
-УИХ-ын сонгуулийн 13-р тойрог буюу Сэлэнгэ аймаг- Ч.Ундрам /МАН/
-УИХ-ын сонгуулийн 13-р тойрог буюу Сэлэнгэ аймаг- Д.Өнөрболор /МАН/
-УИХ-ын сонгуулийн 22-р тойрог буюу Баянзүрх дүүрэг – Б.Саранчимэг /МАН
–УИХ-ын сонгуулийн 23-р тойрог буюу Баянзүрх дүүрэг-Х.Булгантуяа /МАН/
-УИХ-ын сонгуулийн 24-р тойрог буюу Сүхбаатар дүүрэг- Ц.Мөнхцэцэг /МАН/
-УИХ-ын сонгуулийн 25-р тойрог буюу Чингэлтэй дүүрэг- М.Оюунчимэг /МАН/
–УИХ-ын сонгуулийн 26-р тойрог буюу Баянгол дүүрэг – С.Одонтуяа /АН/
УИХ-ын сонгуулийн 27-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэг Б.Жаргалмаа /МАН/
УИХ-ын сонгуулийн 28-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэг П.Анужин /МАН/
УИХ-ын сонгуулийн 29-р тойрог буюу Хан-Уул дүүрэг Д.Сарангэрэл /МАН/
41 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Эмэгтэй хүмүүс голчлон мулгуу байдаг учир амьдрал нь их ээдрээтэй. Эд маань энэ хэртэй гарч ирсэн байхыг бодоход арай л голдоо нүхтэй хэд нь байж таарна. Гэвч эдэн дундаас капитал Ундармаа, шахаачин Сарангэрэл, бондын Гарамжав, авилгачин Баянсэлэнгэ гээд сайчууд төрөн гарсан. Ихэвчлэн цэвэршсэн голдуу байдаг учир осолдохгүй л манай Бандааш шиг гоомой юманд орооцолдох нь хувь хүн талаасаа арай гайгүй байх гэж найдна.
Hahaha shildeg comment, chi shu
Ха, ха, ха. Эвгүй хэлдэг нөхөр үү энэ чинь. Үнэн хэлсэн юм байна аа, байна.
Бусгуйчуудэд амжилт хусье Анужин улам сайн зоригтой ажиллаарай чамайг хуйтэн хошуут муу санаатууд дайрах доромжлох тусам ард олон улам хурээлж дэмжих болно
songini hujaa yanhani klubuudeesee heden haltar tsagdaagaa yavuulj tatvaraa ovgor ni boldoo
Анужин авгай бараг биеэ үнэлэгч шиг юм бнашдээ уихд арайл бишэн
Намууд шилж сонгож дэвшуулдэг ард тумэн сонголт хийдэг Сонголтоо хийчэхсэн Одоо та нар элийрч хумуусийн толгойг эргуулэх хэрэггуй та нарын хэт туйлшрамтгай хун доромжлох гутгэх овчтэйг хуйтэн хушуутайг мэддэг болсон доо
Эд нар дотор eр нь гэр бүлийн ёс суртахуунтай хүн ховор байнаа. Өнөрболор солонгос өвгөнтэй сууж сааж байгаад салаад өөр нөхөртэй болсон, бeнз Баярсайхан явдлаараа алдартай, Анужин 4, 5 нөхөр солисон, Адьяасүрэн бас салсан, Мөнхцэцэг гэх мэт цуврах юм байна. Эмэгтэй хүн хатан эрдэнэ гэгч хормой хот хамжааргатай ёс суртахуунаараа нэн тэргүүнд манлайлах ёстой биш үү
Үнэн хэлжээ анужин авгай олон эхнэрүүд доромжилчихоод уихд сууж бнаа нэр хугархаар яс хугар гэж өөрийн хүүхдүүдийн эрхийх зөрчсөн аавтай нь амьдруулаагүй гэх мэт
Нэгэнт сонгогдоод ороод ирсэн хүмүүсийг яалтай билээ.Өмнөх парламентийн эмэгтэйчүүд охин үргүй юм шиг бна лээ.Шинээр сонгогдсон эмэгтэйчүүд нөгөө Нямбаатарын14 настай охинтой болно гэдэг хуулийг цуцлаж энэ хэрэгт оногдох ялыг хатуу болгоорой...Тэгж чадвал иргэд та нарыг хүзүү биш гуя бна гэж үнэлнэ шүү
Булгантуяа л ют хийх байх. Бусад нь дундуур нь хавчуулагдаад гараад ирсэн. Даанч харамсалтай. Ийм хүмүүс биднийг төлөөлнө гэдэг нь бидний өөрсдийн буруу. Танхим дотор хэн сайхан хувцаслах, хэн гое байх, хэн туранхай байх талаар л уралдах байх даа.
Бүсгүйчүүддээ амжилт хүсэе.Та нар маань бүтээлч байж чаднаа
haad myyhai hiimel sopmyys ene teree hayaach shii hyar shig teriin hun shig ...
гэр бүл үймүүлэгч ануубанзааг сонгоггчид ичицгээ зурагт хөтлөгч гоё яриатай авгай нар юу ч хиихгүй
Төр түшилцэх эмэгтэйчүүд яана даа яана,Мэдлэг боловсролтой олон сайхан эмэгтэйчүүд байхад эд нараар юу хийнэ ялангуяа Анужин,Жаргалмаа 2 юу ч билээ гуя дагаж хүзүү гэж,өөрсдөө ард олноос ичдэггүй юм байхдаа,Нэр хугарахаар яс хугар гэж яасан үнэн үг вэ,
Одонтуяа, Мөнхцэцэг зохиолч ,Саранчимэг 3 ч юм хийдэггүй новшнууддаа ямар тэнэгүүд нь сонгодог байна энэ малнуудыг
goo saihnii uraldaand oroh gej baigaa um shig huvzaslasan zurguud taviad baih chin tiim sh toriin hynii torh haragdahgui l baina zarim ni
Өнгөрсөн уих-д бсн хэд ямарч мэдлэг боловсрол царай зүсгүй үхээнц юмс.Энэ4-иин оронд ДаваасүрэнЭнхсайхан,Нара,Эрдэнэчулуун,Дарханы Өлзийсайхан билүү(уучлаарай),Баасан,Уянга,Мөнхсоёл, гэх мэт өндөр мэдлэг боловсролтой дайчин зөв эмэгтэйчүүд олон байсан, тэднийг гаргах байсанюм. Маш харамсалтай сонголт.хавчуулагдаад ороод ирсэн
Emegteichuud tegd hdeg zuil bna u yadaj huuhed bolgon do huuhdiin mungiig ni 100 bolgood urgeljluuld uguh heregtei shde ail urhuud arai uur bolno shde
Хүүхэлдэйгээ болгох сул эмэгтэйчүүдийг л МАН, АН нэр дэвшүүлдэг биз дээ. Өмнөх 28 жил сонгогдсон эмэгтэйчүүд юу ч хийгээгүй, эд ч юм хийхгүй. Хийх сэтгэл, чадвар ухаан байхгүй учир юу ч хүлээхгүй.
Yu sursan gej ene ih mongo zeeldeg bnaa, burhan min.
ЭД НАР ДОТОР САРАНЧИМЭГ АВГАЙ ГЭЖ ЁС ЗҮЙГҮЙ АВГАЙ ГУЯ ДАГАЖ ХҮЗҮҮ ГЭДЭГ ШИГ Л ОРЖ ИРЛЭЭ. ЖДҮ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН САНГ ЦӨЛМӨСӨН. БАС ГАДААДАД СУРСАН 22,0 МЯНГАН ДОЛЛАРАА УЛС ОРОН ХҮНД ХЭЦҮҮ ҮЕД ТӨЛЖ БАРАГДУУЛДАА. ТЭГВЭЛ ЧАМД МӨРГӨЖ ДАХИН ДАХИН СОНГОЁ.
Anuujin gishuund bavr hurgie,hamgiin ovunjag tal buriin medlegtei ,medremjtei,emegtei de amjilt husie,
Айлын нөхрүүд хулгайлж олон эмэгтэййчүүдийг доромжилсон авгай уихд гарсан нь харамсалтай
АНУЖИН АВГАЙ
Цаг хугацаа бүгдийг харуулна
Сошиал хөгжсөн иргэдийн ухамсар сайжирсан.Энэ гишүүд нь урьдахаасаа сайн байна.Алтанхуяг Ганбаатар Оюука Аюурсайхан мэтийн мал попууд гай болно.
М.Оюунчимэгт л найдаж болно доо Б.Жаргалмаа , П.Ануужин 2 юугаа хийхэв дээ Товчлуурчид !
Гуя дагаж хүзүү
Жаргалмаа, Анужинг сонгож байхаар ядаж Даваасүрэнг сонгосон бол дээр байсан юм
ЭМЭГТЭЙ ГИШYYД МЭРИЙЖ САЙН АЖИЛЛАНА ГЭЖ ИТГЭЖ БАЙНА
Uursduul ter har mashinruu ni guij orood baidag yum bilee
Одонтуяа, Сарангэрэл, Булгантуяа нь л арай дөнгүүр юмуу даа. бусад нь бол төр удирдах гарууд биш.
Энэ парламeнтийн эмэгтэй гишүүд их чадваргүй сул, маш их бохир бизнeс, харийн элдэв шашны урсгалтай холбогдсон хүүхнүүд боллоо. Гэр өүлийн ёс суртахууны хувьд ч үлгэр жишээ биш.
Б.Жаргалмаа чи чинь ардчиллын хүн биш гэж үү дээ? МАН чамд тийм их л юм амалждээ
AN iin Narantuya gishuun shig sain ajillaarai
Yag unen, Ih heregtei hun yumsan
Hamgaalaad hamgaalaad uursuu har mashind ni suugaad shaalguulaad yavjiidagl yum baileeshd
УИХ-Д ЁСТОЙ ХЭРЭГГҮЙ ХЭДЭН ХҮН БАЙНАА, ЯШКА АНУЖИН, БООВ ОЮУНЧИМЭГ,ХУ ЖАА ӨНӨРБОЛОР, СЭТГҮҮЛЧ ЖАРГАЛМАА ГЭХ МЭТ ОДОО ЮУГАА ХИЙНЭЭ, ИХ ХУРАЛД ЯАЖ ТУРЖ, ЯАЖ БИЕЭ ҮНЭЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАХ ЮМ БАЙХДАА, НЭН ЯЛАНГУЯА ПАНУУЖИН??? ЯАНА ДАА ГЭМЭЭР ХҮМҮҮС БАЙХ ЮМ??? 4 ЖИЛ ЁСТОЙ ЮУ Ч ХИЙХГҮЙ ДЭЭ? ХАРАМСАЛТАЙ Л БАЙНА. ХЭРҮҮЛИЙН АЛИМ Л НЭМЭГДЭХ БАЙХДАА???
Энд ямар бололвсролтой нь тодорхойгүй, хүнд даацын машины жолооны курсыг уурхай болгон дээр байгуулж групп гэж нэрлэсэн, бас нүүрс гаргах эрх авах гэж хүн хахуулдсан ёстой луйварчин эмэгтэй нэг байна. Баттулга ерөнхийлэгч орон тооны бус зөвлөх болгодог нь ямар уяиртай юм бэ. Ийм хүмүүс ИХ- ын нэр хүндийг унагаж байгаа шүү.
UIH-iin gishuun busguichuudees B.Bayarsaikhan, Kh.Bulgantuya, D.Sarangerel 3 turiin undur alban tushaal hashij baisan turshlagatai, M.Oyunchimeg bas Baingiin horoo ahalj dajgui l ajillaj baisan, busad gishuud ch bas toirgiinkhoo irgediin ugsun sanalaar garch irsen bolohoor mash ikh khicheej ajillana gej bodoj baina. Khun neree, togos uduu gedeg dee.Yamar ch bsn chuulganii tankhimd bokhi zajilj, boov idehgui, huviin soyoltoi baij uzeerei, yadaj l.