Б.Даваажаргал: Цар тахлын эсрэг тэмцэж буй алба хаагчдад өөрийн чадах зүйлээрээ бэлэг барихыг хүссэн

Дотооддоо коронавирусийн халдварыг алдаагүй цор ганц улсаар Монгол Улс нэрлэгдээд буй. Мэргэжлийн алба хаагчид өдөр шөнө, нойр хоолоо умартан зүтгэж буйг иргэн бүр хүлээн зөвшөөрч, тэдэнд чин сэтгэлийн талархлаа илгээсээр буй. Сүүлийн хэдэн хоног цахим сүлжээнд эерэг хандлагыг түгээж, орон сууцны ханан дээр зурсан утга төгс бүтээлээрээ олны сайшаалыг хүртээд буй ах дүү хоёрын нэг болох Б.Даваажаргалтай ярилцлаа. ХӨСҮТ-ийн Д.Нямхүү эмчийн зураг гэвэл та бүхний санаанд бууж байгаа болов уу. 

-Юуны өмнө өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. Намайг Б.Даваажаргал гэдэг. Зураач мэргэжлээр суралцсан, одоо чөлөөт уран бүтээлч. Ханын зураг зурах чиглэлээр дагнаад 8 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд том жижиг хэмжээтэй монгол, график, уран зураг, чөлөөт зохиомж гэх мэтээр олон төрлийн захиалгуудыг 1м2 талбайгаас хэдэн 100 м2 хүртэлх талбайд зурж бүтээж байсан.

-Саяхан натурын зам дагуу барилгын ханан дээр өнгө нэмсэн шинэхэн бүтээл нь олон хүмүүсийн анхаарлыг татаж, ам сайтай байна. Тухайн бүтээлээ хийх санаагаа хэрхэн гаргав, яагаад зурах болов?

-Энэхүү бүтээлийг коронавирусийн эсрэг хариу арга хэмжээг өндөр түвшинд үр дүнтэй авсан Засгийн Газар,  эмч,  онцгой байдлынхныгаа хараад баярлах, бахархах сэтгэгдэл төрсөн үеэс л зурах сэтгэгдэл төрж эхэлсэн. Онцгой үед монголчууд боломжоороо сэтгэлээрээ их, бага хэмжээний хандивуудыг улсдаа өгч байхад би яаж чадах билээ гэж бодсон. Надад тийм их мөнгө байхгүй л дээ. Тиймээс чаддаг зүйлээрээ л хандиваа өгөхөөр шийдсэн юм. Тэр нь зурах. Тэгэхээр алба хаагчдаа маш томоор зурж ажил, алдрыг нь алдаршуулах буй нь миний өгч чадах хамгийн том бэлэг гэж бодсон. Удахгүй цагдаа нар болон онцгой байдлын алба хаагчдаа зурж,  яруу алдрыг нь стрийт арт урлагаар дамжуулан дүрслэх болно. Энэ л дүү бид хоёрын тэдэнд өгөх талархал, бэлэг юм даа.

Уг бүтээлийг зурахад дүүтэйгээ хамтарч 2 өдрийг зарцууллаа. Маш том хана байсан учраас бийр багсаар биш өнхрүүшээр зурсан. Аль боломжоороо нарийн ажиллахыг хичээсэн. Гэхдээ уран зургийн ерөнхийлөх аргыг ч тодорхой хэмжээнд ашигласан байгаа.

-Барилга, байшингийн ханан дээр зураг зурахад зөвшөөрөл авах хэрэгтэй болдог уу, ер нь ямар нэгэн хүндрэлтэй зүйл гардаг уу?

-Өдийг хүртэл өөрсдийн эзэмшлийн объект дээр зураг зуруулах захиалгуудыг авч ирсэн.  Өнгөрсөн амралтын өдрүүдээр СӨХ-оос зөвшөөрөл авч анх удаа захиалагчгүйгээр томоохон хэмжээний буюу 230м2 ханан дээр зурагаа зурлаа. Тодорхой хэмжээний бэрхшээл гардаг юм байна. Тухайлбал, ямар учиртай хүн бэ гээд л асуугаад эхэлнэ. Яаж, ямар чадварын төвшинд зурахаа ч батлах шаардлага гарсан. Даанч ийм томоор өмнө нь зурсан жишээ ховор учраас ойлголт, хүлээж авах тал дээр бага зэрэг хүндрэл үүссэн. Хэд хэдэн байруудын СӨХ-тэй уулзсаны эцэст 38-р байрны "Ганга"СӨХ-ны  захирал н.Уранчимэг эгч маш сайхнаар хүлээж авсанаар зорилго минь биелсэн дээ. Одоо дахиад зөвшөөрөл авах болбол энэ зургаа харуулна шүү дээ.

-Маш богино хугацаанд зурсан юм байна. Эхнээсээ л шахуу төлөвлөгөөтэй байсан уу?  

-Тийм ээ. Учир нь цаг агаарын нөхцөл хувирамтгай байна. Мөн техник зардлын хувьд ч урт хугацаанд тайван ажиллах боломж бололцоо байсангүй. Нөгөө талаас бүх хүний нүдэн дээр ил хийж байгаа учраас аль болох хурдан хугацаанд хэлэх гэсэн үг, харуулах гэсэн санаагаа тодруулж залхаахгүй байх нь чухал гэж бодсон юм. Энэ зураг нь өөрсдийн чадварыг сорьсон том ажил боллоо гэж харж байгаа.

-Тухайн бүтээлийг зурахад будаг, хэрэглэгдэхүүнээс авахуулаад зардал мөнгө их шаардагдсан байх. Бүхий л зардлаа хувиасаа гаргасан уу, хэдий хэмжээний зардлаар бүтсэн зураг болов?

-Энэхүү зургийг зурахад,  7 сая төгрөгийн зардал гарсан. Бүх зардлаа хувиасаа гаргасан. Хүмүүс магадгүй зарим нь итгэхгүй байх л даа. Урсгал зардал, зөвшөөрөл, шат, будаг гэх мэт хэрэгтэй зүйлс их шүү дээ.

-Дараагийн цуврал зургаа зурахад гарах зардлын хэмжээ өндөр юм байна. Ер нь та бүхэнтэй иргэн, ААН хамтарч ажиллаж, дэмжлэг үзүүлэх боломжтой юу?

-Бид зургаараа дамжуулан зөвхөн өөрсдийнхөө бус Монголын ард түмний талархсан сэтгэлийг илэрхийлэхээр зорьсон. дахин хоёр ч зураг зурахаар төлөвлөж байна. мэдээж бид хоёрт санхүүгийн болоод бусад хүндрэл үүсэхийг үгүйсгэхгүй. Бид хоёрыг дэмжиж, хамтран ажиллахыг хүсвэл мэдээж цааргалахгүй. 

-Тухайн зургийг харсан хүмүүс урмын үгсийг ихээр илгээсэн байсан. Олон нийт ам сайтай хүлээн авч байгаад ямар сэтгэгдэл төрж байна вэ. Ер нь та хоёрын бүтээл бүрээс хүмүүс юуг ойлгоосой гэж хүсдэг вэ?

-Бид маш их баяртай байгаа. Хүмүүс урмын үгсийг ч илгээсээр байна.  Зурсан зураг маань бусдын сэтгэлд хүрч байна гэдэг бидний эмч нартаа барьсан бэлгийг  төдий чинээгээр үнэ цэнэтэй болгож байгаа хэрэг шүү дээ. Үүнийг л хүсэж байсан юм. Сэтгэл хангалуун байна. Дараа дараагийн цувралууддаа бүр их хичээх болно. Дэмжсэн, урам хайрласан бүх хүмүүстээ баярлалаа.

Аливааг бичгээр биш зураг, өнгө дүрсээр өгүүлэх нь заримдаа хэвлэсэн самбараас хэд дахин үнэ цэнэтэй

-Сүүлийн үед ханан дээр зурах урлагийг Монголд хөгжүүлэхээр хичээж буй залуус нэмэгдсэн нь харагдаж байна. Хүүхэд залуус ч сонирхож, суралцахыг хүссэн хандлага ч ажиглагдаж байна. Таны хувьд монумeнтал уран зургийг хэзээнээс сонирхох болов?

-Арван жилд байхаасаа л зурагт дуртай хүүхэд байсан. Энэхүү бага зэрэг чадварыг мэддэг найз маань анх надаар ханан дээр зуруулж байлаа. Тэр цагаас хойш хийсэн ажлыг маань харсан хүмүүс асууж, сураглаж ганц нэгээр захиалга өгсөөр өдийг хүрсэн.

Сүүлийн үед ханан дээр зураг урлах болсныг  нийгмийн сэтгэлгээний хувьсал хөгжилтэй холбож тайлбарлавал илүү оновчтой байж магадгүй. Учир нь хананд өлгөдөг зургийн сэдэв бидний хувьд уйтгартай. Мөн хэрэглээнд төдийлөн сонирхолтой биш шүү дээ. Тийм ч учраас олныг хамарсан өнгө будгийн хувьд шинэлэг, зохиомжийн хувьд задгай сэтгэлгээтэй тохирч байна. Хэмжээний хувьд том мөртлөө оновчтой. Тэгэхээр сэтгэлгээний өөрчлөлт энэхүү зургийн хөгжилтэй салшгүй холбоотой байх гэж харж байна. Байгалийн утга санааг илэрхийлэхдээ уул ус зурсанаас цэцэг, царцаа зурах нь илүү ойлгомжтойгоос гадна сэтгэлд ойр санагдах бууж байгаагаас харж болох юм.

-Анх мэдээж цаасан дээр зурдаг байсан байх. Харин цааснаас хана руу шилжиж зураг зурах үед ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Цаасыг бид дээрээс нь хардаг бол ханыг хажуугаас нь хардаг. Цаасыг битүү будахад бийр хэрэгтэй бол хананд багс өнхрүүш гээд янз бүрийн багаж нэмэгддэг. Энэ болгон зургийг мэддэг юм шиг хэрнээ шинээр сурч байгаа мэт онцгой мэдрэмжийг төрүүлдэг.  Мөн өөрөөсөө том хүн зурна гэдэг  их сонирхолтой.  Хүнийг аливаа зүйлсийн хажууд жижигрээд оччихсон мэт сонин мэдрэмжийг авч чадсан. Өөрөөсөө том гар, хуруу зурна гээд төсөөл дөө. Хурууны хээг ч нэг бүрчлэн харж болохоор. Хэтрүүлсэн байж болох ч хүүхэлдэйн кинон дээрх аварга биетийг харж байгаа мэт санагддаг юм билээ.

-Ханан дээр зураг зурж, түүнийгээ хөгжүүлэх сонирхолтой залуус нэгдэж бүлэгт харьяалагдах, хамтдаа бүтээлүүдээ туурвидаг гэсэн. Таны хувьд ямар нэгэн бүлэгт харьяалагддаг уу?

-Одоохондоо дүүтэйгээ хамт өөрийн бүлгийг үүсгэн ажиллаж байгаа. Бусад бүлгийн залуустай уулзаж танилцаж,  туршлага солилцох боломж олдоно гэж найдаж байна.

-Монумeнтал уран зураг, түүний онцлогийн талаар ерөнхий мэдээллийг өгөөч, ойлгодоггүй, мэдээлэл дутмаг хүмүүс их байдаг байх?

-Энэ бол хүмүүсийн өдөр тутмын харилцаанд илүүтэй тулгуурласан, түүгээрээ бизнесийн болон нийгмийн харилцааны үзэл санааг ил болон далд мессежээр илэрхийлэхэд чиглэсэн уран зураг. Жаазнаас гарч хаана ч хамаагүй байрласнаараа илэрхийлэх хүч нь нэмэгдсэн байх гэж харж байна.

Миний зүгээс төрсөн анхны сэдэл бол уран зургийг амьдралд ойртуулахыг л зорьсон. Байгалийн зураг зурж жаазлахын оронд хүүхэлдэйн баатруудыг өрөөнд зурж өгөхийг илүүд үзсэн юм. Байгалийн амьд мэдрэмжийг илүү томоор, орон зайн хязгаарлалтгүйгээр буулгаж, уран зургийг сувинер биш хэрэглээний нэг хэсэг болгохыг хүссэн ч гэж хэлж болох юм.

-Өмнө нь хэчнээн ханан дээр зураг зурж байв, тоолж үзсэн үү?

-Зурсан ханыхаа тоог гаргах боломжгүй болсон. Гэхдээ дахиад зурах боломж, орон зай маш их байна. Түүгээрээ хүргэх санаа, сэдэл ч маш их байна. Бичгээр биш зургаар дүрсээр, өнгөөр өгүүлэх нь заримдаа хэвлэсэн самбараас хэд дахин үнэ цэнэтэй, хүчтэй байх нь бий шүү. Бидний зурсан зургууд хэвлэсэн самбараас илүү урт настай.

-Ханан дээр зурсан бүтээлийг бага насны хүүхдүүдийн хүлээж авах сэтгэгдэл өндөр байдаг байх?

-Монумeнтал уран зураг нь хүүхдүүдийн гоо зүйн хүмүүжил төлөвшилд том хөрөнгө оруулалт болж байгаа гэдэгт итгэлтэй байна. Сайн сайхныг мэдрэх, таашаах, түүнээс үлгэр дууриалал авах нь маш өндөр ач холбогдолтой юм. Цаашлаад өдгөө элсэлтийн шалгалтаа өгч мэргэжил сонгож байгаа ахлах ангийнхан ч энэхүү баатар мэргэжлүүдийг сонгож суралцаж болох шүү дээ. Аль ч насны хүнд сайн сайхнаар л нөлөөлөх болно.

-Монголд энэ урсгал чиглэл хөгжих боломж хэр байна гэж харж байна?

-Цаашид ханын зураг маш их хөгжин дэлгэрэх байх гэж харж байна. Ялангуяа бизнесийн салбарт хөгжинө. Хотжилт дагасан стресс бухимдал газар авч буй энэ нийгмийн зохион байгуулалд ханын зураг бол сэтгэл санааны эм, амралт, хачир болох болно. Ганц зураг гэлтгүй урлаг өөрөө сэтгэл санааг тэтгэгч, нийгмийг зөв сайханд хөтлөгч бас шүүмжлэгч байдаг шүү дээ. Шашинтай адилаар л хүчтэй хөгжиж байж хүний оюун санаа тэгш эрүүл байх боломжтой. Шашин, шинжлэх ухаан, урлаг гурав ижил тэнцвэртэй хөгжиж байвал нийгмийн оюун санаа тэнцвэртэй байх байх аа.

-Ярилцсанд баярлалаа.

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.4.230ЗОЧИН   • 2020, 7 сарын 21. 9 цаг 33 минут

ГАЙХАЛТАЙ, ГАЙХАЛТАЙ ДЭНДҮҮ МУНДАГ ЗАЛУУС ,АМЖИЛТ

203.91.114.244Зочин   • 2020, 7 сарын 1. 13 цаг 45 минут

Ямар мундаг залуус вээ. Цаашдын уран бүтээл ажил амьдралд нь томоос том амжилт хүсье

202.55.188.87Зочин   • 2020, 7 сарын 1. 10 цаг 46 минут

Byambajargal anddaa bolon davaajargald ajliin amjilt xusey bayrlalaa

202.182.103.254Зочин   • 2020, 7 сарын 1. 11 цаг 56 минут

энэ хүмүүстэй яаж холбоо барих вэ хэлж өгч туслаач

103.14.36.58Зочин   • 2020, 7 сарын 2. 12 цаг 34 минут

Facebook hayag n Byamba Davka, Б.Жаргалаа

202.126.89.74Зочин   • 2020, 7 сарын 1. 10 цаг 37 минут

Дүү нартаа баяр хүргье. Цаашдаа олон2 уран бүтээл туурвиарай.

117.111.20.170Зочин   • 2020, 7 сарын 1. 10 цаг 10 минут

Mundag mundag suuperrr zursan zuruulsan bugd mundag bayarlalaa Mongolia

66.181.161.112Ахмад настан   • 2020, 7 сарын 1. 8 цаг 17 минут

Гайхалтай мундаг ухаантай хүүхдүүд бн амжилт хүсе Нямхүү эмч болон бусад эмч нартай баярлаж явдаг шүү

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.