МАН-ын VII Бага хурал хуралдаж Монгол Улсын Ерөнхий сайдад намын дарга У.Хүрэлсүхийг дахин нэр дэвшүүлэх шийдвэр гаргалаа.
МАН-ын генсек Д.Амарбаясгалан УИХ-ын сонгуульд өрсөлдөлгүй үлдсэн нь сайдаар томилогдох тохироо хийсэн гэх хардлага дагуулж байсан ч Д.Амарбаясгалан үүнийг үгүйсгэлээ.
Тэрбээр "МАН-д эхлүүлсэн шинэчлэлээ үргэлжлүүлэх шаардлага бий. Улс төрийн нам ард түмнийхээ дунд өндөр нэр хүнтэй, зарчимтай, шударга ажилладаг болохын төлөө бид эхлүүлсэн ажлаа дуусгана. Тийм учраас би намын ерөнхий нарийн бичгийн даргаараа үргэлжлүүлж ажиллана" гэлээ.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Энэ нөхөр тэртээ тэргүй ЖДҮ энэ тэрнээс мөнгө тоншихоод байдаг болохоор нэг их шунахгүй байгаа байлгүй дээ.
АМЖИЛТ ХҮСЬЕ