Испанийн Ла лигийн 33 дугаар тойргийн хүрээнд "Барселона" клуб талбайдаа "Атлетико Мадрид"-тай тулж, 2:2-оор тэнцсэн. Энэ тоглолтод Каталоны багийн ахлагч Месси нэг гоол оруулсан. Энэ нь түүний замналын 700 дахь гоол байсан юм. Тэрбээр 700 дахь гоолоо торгуулийн цохилтоос оруулсан.
Тэрбээр "Барселона" клубын төлөө 630, Аргентины шигшээ багийн төлөө 70 гоол оруулаад байна. Үүнээс гадна, Месси Ла лигт 57 гоолыг торгуулийн цохилтоос оруулсан нь Роналдогийн араас хоёрдугаар байрт бичигдэж байгаа юм. Роналдо Ла лигт торгуулийн цохилтоос 61 гоол оруулсан аж. Одоо тоглож байгаа тоглогчдоос Месси, Роналдо хоёр л 700 гоол оруулсан юм.
Сэтгэгдэл бичих