2020 оны 7-р сарын 3
8 цаг 00 минут

Сурвалжилга: Хүнсний ногооны үнийн өсөлтийг зогсоох ганц “аврал” нь шинэ ургацын ногоо

-Төмс 2000-2500, манжин 6500 төгрөгийн үнэтэй байна-

Нийслэлийн иргэд тариаланчдын гар дээрээс шинэ ургацын  ногоогоо худалдан авах боломж тун хомс. Харин тариаланчдын ургуулсан хүнс, нарийн ногоо зэрэг нь худалдаачдын гараар дамжин бидэнд ирдэг. Сүүлийн өдрүүдэд хүнс, ногооны үнэ огцом өссөнд олон нийт бухимдлаа ихээр илэрхийлсэн юм. Иймд бид хүнсний ногооны үнийн өсөлтийн талаар  сурвалжиллаа. Хэзээнээс хүнс, нарийн ногоо, жимсний худалдаан дахь дундаж үнийг тогтоосоор ирсэн “Барс-1” худалдааны төвийг зорилоо.

Ажлын өдөр хэдий ч худалдааны төвд олны хөл их байлаа. Ялангуяа хүнс, нарийн ногооны тасагт тортой хүнсээ барьсан иргэд нааш цааш холхино. Захын үүдээр орох үед нэгэн эмэгтэй “Хүнсний ногооны үнэ яагаад өсчхөв өө” гэсээр бидэнтэй зөрөв. Үнэхээр ч хүнсний ногооны үнэ өссөн бололтой хэмээх дүгнэлттэйгээр цааш оров.

Хүнсний ногооны үнэ өссөөр байвал худалдан авалт ч багасна

Хүнс, нарийн ногооны тасгаар өргөн хэрэглэгддэг ногоо ямар үнэтэй байгааг судаллаа. Төмс 2000-2500, сонгино 1800-3500, лууван 2500, байцаа 3500, манжин 6500 төгрөгөөр худалдаалагдаж байлаа. Иргэд голчлон төмс, лууванг худалдан авах аж. Хүнсний ногооны өсөлтийн талаар  худалдан авагчдаас тодруулахад, “Хүнсний ногооны үнэ огцом л өсөөд байх юм. Хоёр өдрийн өмнө орж ирэхэд 1800 төгрөгөөр зарагдаж байсан төмс өглөө ирэхэд 2000-2500 болж нэмэгдсэн байна. Бидэнд эх орныхоо хөрсөнд ургасан ногоог хэрэглэх сонирхол их бий. Даанч шинэ ургацын ногоо гарч эхлээгүй байх шиг байна. Гэхдээ энэ байдлаар хүнсний ногооны үнэ нэмэгдсээр байвал худалдан авалт ч буурна гэдгийг худалдаачид мэддэг мөртлөө ногоогоо үнэтэй зараад байдгийн  учрыг ойлгохгүй байна” хэмээсэн юм.

“Төмс, манжингийн үнэ огцом өссөн гэдэг нь үнэн”

Барс худалдааны төвд хүнсний ногоо сүүлийн хэдэн өдрүүдэд огцом өссөн талаар худалдаачид ч хэлж байв. Барс захын хүнс, нарийн ногооны тасгийн худалдагч Д.Болор-Эрдэнэ “Хүнсний ногооны дундаас төмсний үнэ л огцом өссөн гэж хэлж болно. Учир нь бид дөрөвдүгээр сард төмсөө килограммыг нь 800-900 төгрөг хооронд зардаг байсан. Гэтэл ойрхон зайтайгаар ногооны үнэ нэмэгдэж эхэлсэн. Худалдаачид бүгд гадаа зоориноос ногоогоо бөөндөж аваад зардаг. Гэтэл өглөө ирэх бүрт л хэдэн зуун төгрөгөөр нэмэгдсэн байдаг. Цаанаасаа үнэтэй ирж байгаа, хомсдол үүсэх гээд байна гэх мэтээр тайлбарладаг. Ногооны худалдаачид маань ч илүү үнэтэй болохоос нь өмнө гээд л бөөндөж авдаг. Ер нь Монгол Улсын нөөц ч бага байдаг юм шиг байна лээ.

Одоо хамгийн үнэтэй ногоо нь манжин л байна. Манжин килограмм нь 3500 төгрөг байснаа 6500 төгрөг болсон. Бөөний үнэ нь нэмэгдсэн учраас яах ч аргагүй үнэтэй зарж байна. Манжингийн худалдан авалт ч бага байдаг. Аргагүй шүү дээ. Ганц хоёр ширхэгийг тавихад л хагас килограмм болчихно.  Байцааны үнэ харин буурсан. Уг нь килограммыг 5000 төгрөгөөр зардаг байсан. Шинэ ургац гарч ирэхдээ гайгүй хямдаар нийлүүлэгдсэн. Монгол ногоон сонгино нийлүүлэлт, олдоц байхгүй болсон. Энэ мэтчилэн хүнсний ногооны үнэ бага багаар өсөх, аль эсвэл огцом өсөх ч хандлагатай байгаа. Цар тахалтай холбоотойгоор худалдан авалт буурсан зүйл бол байхгүй. Харин үнэтэй хүнсний ногооноос хүмүүс ганц, хоёр килограммаар нь аваад явдаг” гэв.

Харин өөр лангууны худалдагч Г.Батзаяа “Сүүлийн хоёр сарын дотор төмсний үнэд л өөрчлөлт орсон. Ер нь хүнсний ногооны үнэ жигд л байгаа. Наадмын дараагаас шинэ ургацын ногоонууд гарч эхлэх байх. Тэр үед л хүнсний ногооны үнэ буурах байх даа. Энэ жил тариалалт оройтож эхэлсэн учраас шинэ ургац төдий чинээгээр оройтно. Өмнөх жилийн ургацын ногоо багасаж байгаа учраас үнэ хөөрөгдөж байж болох юм. Бөөний худалдаачид л сайн мэдэх байх” гэлээ.

Хүнс, нарийн ногооны тасгийн худалдаачдын хэлснээр бөөний худалдаачдаас үнийн өсөлт, нийлүүлэлт, хомсдол зэргийн талаар асуухад “Хүнсний ногооны үнэ байнга л унаж, нэмэгдэж байдаг. Тариаланчдаас ч янз бүрийн л үнэтэй ирдэг. Ер нь худалдаанд зарагдаж байгаа үнээс аль болох доогуур өртгөөр нийлүүлдэг шүү дээ” гэснээс өөрөөр тодорхой хариулт өгсөнгүй. 

Ц.Болорчулуун: Хүнсний ногооны үнийн өсөлт түр зуурынх

Тариалалт ид үргэлжилж байгаа энэ үед импортоос хамаарсан үнийн өсөлт ажиглагддаг. Гэхдээ энэ жил хүнсний ногооны үнэ өссөн хэвээр байх уу гэх асуудал худалдаачид болон иргэдийн хувьд асуулт болон үлдэж байна. Бид хүнсний ногооны үнийн огцом өсөлт болон дотоод дахь хүнсний ногооны тариалалтын талаар мэргэжлийн байгууллагаас тодруулах гэсэн боловч хариу өгсөнгүй. Харин энэ талаар ХХААХҮЯ-ны газар тариалангийн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуун хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Төмсөөр дотоодынхоо хэрэгцээг хангаж чадаж байгаа. Энэ жилийн тариалалтын байдлыг ажиглахад дотоодын хэрэгцээг хангах, цаашилбал илүүдэл ч үүсэж болно. Үндсэн найман нэр төрлийн хүнсний ногооноос гадна хүлэмжид тариалдаг нарийн ногоонууд байна. Тодорхой хэмжээнд импортоос хамаарч үнийн өсөлт байх талтай. Өдийд шинэ ургацын ногоо гарахгүй байгаагаас шалтгаалж хомсдол үүсэж, үнэ хэлбэлзэх тохиолдол гардаг. Энэ жил төмс, хүнсний ногоо тариалах талбайн хэмжээг өнгөрсөн оныхоос 20 орчим хувиар өсгөсөн. Агуулах, зоорийн хүчин чадлыг ч нэмэгдүүлсэн. Одоогийн хүнсний ногооны өсөлт түр зуурынх” гэв.

Энэ жил улсын хэмжээнд 504 мянган га талбайд тариалалтыг хийх гэнэ. Долдугаар сарын 01-нд статистикийн хорооны гаргасан хүнсний ногооны үнийн судалгаа нэг өдрийн дараахан ч нэмэгдсэн үзүүлэлттэй байлаа. Иргэд, худалдаачдын хэлсэнчлэн хүнсний ногооны үнэ өдөр өдөрт, бага багаар нэмэгдсээр дийлдэхгүй үнэтэй болох вий. Харин хүнсний ногооны үнийн өсөлтийг зогсоох ганц “аврал” нь шинэ ургацын ногоо л болж таарлаа.

19
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

19 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.181.100Зочин   • 2020, 7 сарын 3. 19 цаг 10 минут

Энэний оронд мах авсан нь дээр байхаа

103.212.116.105Зочин   • 2020, 7 сарын 3. 19 цаг 46 минут

Гарын 10 хуруунд багтах хэдэн аялгууг өдөр бүр сонссоор бараг залхах тийшээ хандчихаж. Уг нь аливаа бүтээлээс эрч хүч энерги таашаал авдаг. Гэтэл талбайн ойр орчмын албан газрын ажилтнууд чихээ дарах нь холгүй байгааг юу гэж ойлгох вэ.

182.160.1.146Зочин   • 2020, 7 сарын 3. 15 цаг 20 минут

yu hudlaa medeeleed baigaa ym 1 kg shine urgatsiin luuwan 5000 tug baina darhandmedeegee gargahdaa unen zuw gargaj sur

139.5.217.200Зочин   • 2020, 7 сарын 3. 14 цаг 18 минут

yamar ch tejeelgui tems bitgii awaa,hoolnoosoo hasaa,odoo halgai garch baigaa ter l bitamin baih daa,bitgii hudaldaj awaa

150.129.143.139Зочин   • 2020, 7 сарын 3. 13 цаг 49 минут

Хэдхэн худалдаачин үгсэж нийтийг шулж байхад, зах зээл жамаараа явдаг, төр оролцох хэрэггүй гэж 30 жил ярьсан атлаа одоо засаг төрд бурууг өгөхийн хажуугаар олон нийт бид өөрсдөө хамгийн буруутай. Бид хэд хоног тэсэж байгаад тэр юмы нь авахгүй байх хэрэгтэй, мах нь бээж, ногоо нь ялзартал нь тэсэх хэрэгтэй. Бид тэдний аманд дэндүү их унаад байна....

202.126.89.58Зочин   • 2020, 7 сарын 3. 13 цаг 18 минут

Архи тамхи пивооо больцгоо хүүхнүүдээ.Уусан нөхрөө хөлийг нь хуга цохиж мөнгөө хэмнэцгээ.

202.9.46.100Зочин   • 2020, 7 сарын 3. 11 цаг 09 минут

Худалдааны хуулиа яаралтай гарга. Хүнсий өргөн хэрэглээний ногоо, мах гурилаа алийн болгон гудамжны наймаагаар явуулах вэ махаа гараараа бэлдэнэ ямар ч хяналт байхгүй өвчтөй, эм тариа хийсэн ч мэдэгдэхгүй хүнс зараад байгаа юмуу хор зараад байгаа юм уу мэдэгдэхгүй, хөдөө орон нутгийн жижиг махны үйлдвэр болон ХАА -биржээрээ дамжуулж зохион байгуулалтанд оруулж бөөнөөр зарах хэрэгтэй. Тэгээд жижиглэнгээр зарах Нөхдүүдийн нэмэх хувийг нь тогтоогоод гэрээ байгуулаад ажиллах хэрэгтэй. ***** ногоог бүрмөсөн оруулахыг хорих хэрэгтэй.

182.160.34.96чимэд   • 2020, 7 сарын 31. 10 цаг 07 минут

маш зөв санал үүнийг шинэ сайд ойлгож авч зохицуулах хэрэгтэй хүлэмж олноор барих төмс луувангаа цагаани сараас эхлэн хүлэмжинд суулгах яльгүй халаалт өгөөд ургуулбал 6-р сард шинэ төмс иднэ

202.126.89.172Зочин   • 2020, 7 сарын 3. 11 цаг 03 минут

Niiteeree bitgii av muudaad hog bolguulaad hayulah heregtei ted hudaldan avagch nariig bodohgui baigad bid bas tedniig garguud n gargah heregtei

66.181.168.131Зочин   • 2020, 7 сарын 3. 10 цаг 15 минут

Bars dan hujaa,mongol nogoo shal hudlaa dan hujaa

202.126.92.99үнэнийг хэлэгч   • 2020, 7 сарын 3. 9 цаг 44 минут

Зүгээр л ногоо авахгүй байхад болно. Түргэн мууддаг тул хаяж байснаас гээд үнээ буулгаад зарж л таарна

66.181.168.131Зочин   • 2020, 7 сарын 3. 9 цаг 20 минут

Aimer muudtsan hujaa nogoo

202.126.92.99Зочин   • 2020, 7 сарын 3. 8 цаг 50 минут

toriin albiig toloolj bnayy xuviin xevshliig toloolj bna yy tur zuuriinx yuma tur unetei avchixaa tgej bgad namraas une n buuchix bailgui dee geed xelchij chadaxgui bgamu iim yumnuud odoo xelj bga ugee yarij bga ugee xelj bodoj moornvv

66.181.168.131Зочин   • 2020, 7 сарын 3. 9 цаг 21 минут

Buuhguiee nogoo tardsg hungui boltson uls ni tsaanaas ni horiod hujaagaas nogoo avah ni ashigtai luivarchid

202.126.92.99Зочин   • 2020, 7 сарын 3. 8 цаг 49 минут

une osson bol ene darga nariin ajilaa xiij chadaxgui bgan unen shde tur zuuriinx geed suuj bgagaisai icheesen ene odoo toriin albiig toloolj bna yy xuviin companiig toloolj bna yy

192.82.78.14Anu   • 2020, 7 сарын 3. 8 цаг 38 минут

arai dendvv vntei bolston avhaa bolivol yah bol

172.104.181.182зочин   • 2020, 7 сарын 3. 8 цаг 35 минут

манайхан юмыг битгий их хөөрөгдөж, сүр болгож байгаач, удахгүй 7,8 сар гэхэд эрт ургацын ногоо гараад хүнсний ногооны үнэ бууна.

66.181.168.131Зочин   • 2020, 7 сарын 3. 9 цаг 23 минут

Yamar urgats ter chini gants sar zaraal duusaa,yegeed dandaa hujaa nogoo

202.131.243.186Зочин   • 2020, 7 сарын 3. 8 цаг 26 минут

Хуучин ногоо хор. Авахаа болчоочээ. Шинэ байцаа 2500, ногоон огурцы, сонгино кг 5000-5500 гээд байна. Хамгийн ашигтай ногоонууд ш дээ.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.