Английн премьер лигийн 33 дугаар тойргийн хүрээнд "Тоттенхэм" клуб талбайдаа "Эвертон"-ыг хүлээж авч, 1:0-ээр хожсон билээ. Тэгвэл Жозе Муориньогийн хувьд Английн премьер лигт 200 дахь ялалтаа байгууллаа.
Ийнхүү тэрбээр Английн премьер лигт 200 ялалт авсан тав дахь дасгалжуулагч болж байна. Тэрбээр 326 тоглолт хийхдээ 200 хожил авч байгаа нь энэ юм. Зөвхөн Алекс Фергюсон түүнээс хурдан буюу 322 тоглолтод 200 хожилд хүрч байжээ.
200 хожлын босго давсан дасгалжуулагчид
528 ялалт - Алекс Фергюсон
476 - Арсен Венгер
236 - Харри Редкапп
207 - Дэвид Мойес
200 - Жозе Моуриньо
Сэтгэгдэл бичих