2020 оны 7-р сарын 8
8 цаг 10 минут

ШИНЭ ЗАСАГ: Фракц, бүлэглэлийн шахаагүй, эрх мэдэлтний эрх ашиг шингээгүй "толгой мэдсэн" ЗГ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ Засгийн газартаа багтах сайд нарын нэрсийг намынхаа Удирдах зөвлөлд өчигдөр өргөн барив. Өнөөдрөөс хуулийн дагуу сайдуудаа чуулганаар оруулж томилуулах, намын бүлэг, байнгын хороогоор хэлэлцүүлэх ажил эхэлж байна.

Түүний шинээр бүрдүүлсэн сайд нарын ихэнх нь шинэ хүмүүс бөгөөд улс төрийн хүрээнийхэн дунд тааварлаж байгаагүй томилгоонууд ирэх өдрүүдэд өрнөх нь бололтой. Ямартаа ч энэ долоо хоногтоо багтааж шинэ Засгийн газар танхимаа бүрдүүлнэ. Олон нийт болон намынхан нь улс төрд шинэ бөгөөд элдэв асуудалд холбогдож байгаагүй бүрэлдэхүүн гаргаж ирлээ гэж дүгнэж байна.

Тэгвэл Ерөнхий сайдын гэнэтийн "бэлэг" барьсан томилгоотой холбоотой олон нийтийн төдийлөн мэдэхгүй байгаа зүйлсийг дэлгэрүүлэн сийрүүлье.

Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ утгаар нь "эдэллээ"

Тийм. Тэр чадсан. Өмнө нь байгуулагдаж байсан Засгийн газрууд болон томилогдож байсан Ерөнхий сайдууд бүгд л хүний өөрийнгүй маш олон бүлэг фракцуудын эрх ашгийг хангасан томилгоог хийдэг. Бүлэг, фракцуудынхаа тав тухыг хангаж чадаагүйнхээ төлөө огцордог, засгаа "самруулдаг" байсан. Тэгвэл энэ удаад Үндсэн хуулиараа Ерөнхий сайд жинхэнээсээ танхимаа бүрдүүлдэг байх. Ерөнхий сайдыг огцруулах, Засгийн газрыг "дэгээдэх" тэрхүү атаат үйл ажиллагааг багасгах  боломжийг олгосон учраас Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр жинхэнэ өөрийнхөө бодлоор Засгаа байгуулах гэж байна.

Сайдад нэр дэвшигчдийн нэрсийг харахад хотын гэгддэг фракциас хүн алга. Өнгөрсөн хугацаанд улс төрийн гол хамтрагч нь болж ирсэн Сү-гийн фракциас бүр нэг ч хүн орсонгүй. Засгийн газрын бүтэц дээр хүртэл Ерөнхийлөгч оролцсон ч тэрбээр өөрийнхөө хувилбарыг зүтгүүлж дөнгөсөн. Тэгвэл сайд нараа томилохдоо ч гэсэн бусдаас харьцангуй хараат бус байж чадсан гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярилцаж байна. Нэг талаас тэр хүчтэй байна. Нөгөө талаас Ерөнхий сайд ирэх жилүүдэд жинхэнэ утгаараа ажиллах бололтой.

УИХ-ын гишүүн "үнэ цэнэгүй" тул одоо хууль батлах ажлаа л хийцгээе

Дээр дурдсан шиг засаг төр байгуулагдах үйл явцад УИХ-ын гишүүд өмнө нь хамгийн хүчтэй, нөлөөтэй байсаар ирсэн. Сайд нарын томилгоонд заавал эрх ашгаа шингээх гэж улайрдаг байв. Тэгвэл энэ удаад байдал өөр. Гишүүд яаж ч хөөцөлдөж, фракцилж гүйгээд нэмэргүй болжээ. Олон удаа сонгогдсон, намдаа жин дарахуйц хэмжээний ранктай. Эсвэл Ерөнхий сайдтай ойлгоцож чаддаг 4 хүн л сайд болох нь хойшид. Одоо хуучин шиг хүслийн биелүүлэхгүй бол Засгаа хөнтөрдөг, тонгордог явдал хэцүү болсон тул гишүүд энэ жилээс эхлээд "үнэ цэнэгүй" болох бололтой.

Хүмүүс гишүүн болох гэж бус сайд болох гэж хичээдэг үе ирэх нь. Товчоор бол гишүүд томилгоо хөөцөлдөж гүйхээсээ илүүтэй хууль батлах үндсэн ажлаа л хийх нь.

Ерөнхийлөгчийн эрх ашиг ч бараг "шингэсэнгүй"

Томилгоонд ёс юм шиг оролцдог хүний зүгээс зүтгүүлсэн хүмүүсийг "тайз"-ны гадна үлдээв. С.Чулуун докторыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх гэдэг утгаар олон хүмүүс Ерөнхийлөгчийн "шахаа" гэж андуурч байх шиг байна. Үнэндээ бол тийм биш. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал тул Ерөнхийлөгчийн Монгол судлалын хариуцсан зөвлөхөөр нь ажиллаж байгаа юм. С.Чулуун акедамичийг хүн нь биш мэргэжил, түүхийн судалгааных нь ажлын үнэ цэнэ л орон тооны бус зөвлөх болгосон хэрэг. Түүнийг угтаа бол МАН талын хүн гэдгийг учир мэдэх хүмүүс ярьж хэлдэг.

Харин Ерөнхийлөгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам тэргүүтэй хэд хэдэн сайдыг авах гэж оролдсон ч бүтээгүй гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Яахав, нэгдүгээр хүний зүгээс "угсаа" гаралтай ганц нэг хүмүүс байгаа ч Ерөнхийлөгчийн гэхээсээ илүүтэй МАН-ын гэх тодотгол нь илүү.

Жинхэнэ утгаараа У.Хүрэлсүхийн толгой мэдсэн Засгийн газар байгуулагдах бололтой.

 

Ч.Ган

20
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

20 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.72.247.30зочин   • 2020, 8 сарын 17. 13 цаг 41 минут

Хүрэлсүх минь бид чамд их итгэсэн гэвч энэ сайд нар дотор чинь өөдгүй хүн байна З.Мэндсайхан

95.114.109.175MGL   • 2020, 7 сарын 21. 16 цаг 07 минут

ENE CAIDAAR TOMLOGDCON NOXDYYD 4-JIL CONCOXGYI YARIXGYI XYREL-XYY DECLEGCHIIN DOXIOGOOR AJILLAX BAIX DAA

86.9.197.184Зочин   • 2020, 7 сарын 16. 15 цаг 19 минут

Erunhii saiddaa amjilt husiye. Mongol uls mini mandan badarch, mongolchuud mini bugd saihan amidrag.

202.126.90.32123zochin   • 2020, 7 сарын 8. 14 цаг 15 минут

SHine ZAsgiin gazriin bureldehuun taalagdaj bn

66.181.161.117Очгэрэл   • 2020, 7 сарын 8. 10 цаг 37 минут

Засгийн газрын бүрэлдэхүүн таалагдаж байна. Зөв хүмүүсээ томилжээ.

66.181.171.26avliga   • 2020, 7 сарын 8. 10 цаг 36 минут

ungursun shunu eruul mendiin saidiin nairaa khiigdej 2 merbum tugrug bolj dee sarangerel munhsaihan hurelsuh deer mungun boroo oruulj mordohiin hazgai

66.181.179.144zochinzochin   • 2020, 7 сарын 8. 10 цаг 23 минут

Сайд нарын томилгоо жинхэнэ л мэргэжлийн засгийн газар байна даа.

66.181.161.18comment1   • 2020, 7 сарын 8. 10 цаг 22 минут

Yrunhii saidiin bag bvreldehvvnd amjilt hvsey. Zuw hvmvvs baina zarim neg hvmvvsiig es tootswol.. Shadar saidad tomilogdson Y.Sodbaatart amjilt hvsey. Turshlagatai, zow hvn shvv

202.55.188.90МУ-н Иргэн   • 2020, 7 сарын 8. 10 цаг 21 минут

У. ХҮРЭЛСҮХИЙН ЗГ ирэх 4 жилд ихээхэн өөрчлөлт шинэчлэл хөгжил дэвшлийг авчирна гэдэгт итгэж байна

211.36.138.30Зочин   • 2020, 7 сарын 8. 9 цаг 44 минут

одоо л нэг төрийн алба цэгцэрч бх шиг бна

202.126.88.225Зочин   • 2020, 7 сарын 8. 9 цаг 40 минут

Харин хуучин чинь шантааж 6- н сайд гээд албан тушаалд үхэн хатан зүтгэж сууж бсан энэ 6 чинь хэн хэн билээ бүүр нэг новшнууд бсан шүү шадар саад өвгөн шар нөхөр чинь хэн билээ дээ ашгүй ховхорлоо

122.201.24.3599192417   • 2020, 7 сарын 8. 9 цаг 28 минут

Танхимаа ухаалгаар бүрдүүллээ , мэрэгжлийн голдуу хүмүүс Бүхэнд таалагдах албаггүй

202.179.26.12зочин   • 2020, 7 сарын 8. 9 цаг 25 минут

Болж бна өө, УИХ-ын гишүүдийн утга алдагдаж, хууль санаачилж батлах биш хувийн ажлаа амжуулдаг, кнопоо зардаг, эсвэл албан тушаалын хойноос үхэн хатан зүтгэдэг байсан одоо л байр байрандаа орлоо. Аль эртнээс ингэх байсын, хэнч хариуцлага хүлээдэггүй, УИХ-ын гишүүний бүрэн эрхээр халхалж хууль бус зүйл их хийдэг, тэр хэмжээгээрээ төрийн нэр хүнд 0 болтлоо буурсан. Одоо бол зөвхөн гишүүн нь гишүүний ажлаа, ЗГ нь ЗГ-ын ажлаа л хийх боллоо.

203.91.115.54Муу   • 2020, 7 сарын 8. 9 цаг 25 минут

Муу танхим ард түмэнд зөвшөөрөгдсөн ажлаа мэддэг хүн баых ёстой

202.21.115.126иргэн   • 2020, 7 сарын 8. 9 цаг 18 минут

Сайн байна аа.Олон жил нүдэнд орсон хог шүдэнд орсон мах шиг ажил хийдэггүй нөхдүүд гарч ирээгүй шинэ соргог хүмүүс олон байна.Харин одоо төрийн нарийн дэд сайд гэсэн нөхдүүдийг бас ингэж хуу солих хэрэгтэй байна.Мөнхийн эрх ашиг гэж байдаггүй юм?

202.72.240.51зочин   • 2020, 7 сарын 8. 9 цаг 13 минут

Хууль зүйн сайдаар Энхбаярыг тавих байсан ум даа

49.0.147.28ард   • 2020, 7 сарын 8. 8 цаг 55 минут

Сарангэрэлээс бусад нь болж байна даа.Энэ эмээ л илүү.

202.179.25.208Зочин   • 2020, 7 сарын 8. 8 цаг 42 минут

Төрт улсад ингэж дураараа авирлаж болдог юм уу. Хүрэлсүхээ. Та ЖДУ- чин, та өөрөө юу ч хийгээгүй мөртөө шууд баяжсан. Та өөртэй чинь тэрсэлдсэн. үнэнийг хэлсэн хүнийг зуудаг, бүр мөсөн дарж, өшөө авалтаа хийдэг. Энэ талаараа ард түмэндээ телевизээр үнэнээ ярьж, бид сонсохыг хүсч байна.

66.181.161.20Зочин   • 2020, 7 сарын 8. 8 цаг 18 минут

Эргэж харахаар хүн бна дарханы замыг хамт эвдсэн хариуцаж байсан хүн сайд болохоор яах юм.

122.201.19.99зочин   • 2020, 7 сарын 8. 8 цаг 16 минут

Хогийн хувийн сургууль төгөссөн гар ХЗДХ сайд болох нь шахаа бишүү ерөнхий сайдаа зарим сайдууд чинь арайл гарууд бна лээ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.