2020 оны 7-р сарын 8
16 цаг 58 минут

ДХИС-ийн “Төв номын сан-спорт цогцолбор”-ын барилгын нээлтэд Ерөнхий сайдын зөвлөх  Ц.Нямдорж оролцлоо

 

ХЗДХЯ-ны харьяа Дотоод хэргийн их сургуулийн “Төв номын сан-спорт цогцолбор”-ын барилгын нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо.  Нээлтэд Ерөнхий сайдын зөвлөх  Ц.Нямдорж, Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж болон тус яамны харьяа агентлаг, байгууллагын удирдлагууд, ДХИС-ийн захирал, доктор, профессор, хошууч генерал Ш.Лхачинжав,  үе үеийн захирлууд, багш албан хаагч, сонсогч, оюутнууд оролцов.   

Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын гишүүн Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Өнөөдөр миний хувьд том мөрөөдөл биелэж байна. Би 2000 оноос хойш Дотоод хэргийн их сургуулийн зургаан захиралтай хамтарч ажилласан. Энэ хугацаанд тус их сургуулийг дэлхийн жишигт нийцсэн сургууль болгож хөгжүүлэхийг зорьсон. “Дотоод хэргийн их сургууль нь Монгол Улсын дотоод аюулгүй байдлыг хамгаалах, төрийн тусгай албаны хаагчдыг бэлтгэдэг үндэсний томоохон бааз сургууль. Сайд байх хугацаандаа ДХИС-ийн 850 сонсогчийн дотуур байр, 3000 сонсогчийн хичээлийн төв байр  болон энэхүү номын сан, спорт цогцолборын барилгын ажлыг эхлүүлж ашиглалтад оруулаад байна. “Төв номын сан-спорт цогцолбор”-ын барилга жилийн хугацаанд, хурдан баригдаж дууслаа. Гадаадын хоёр орчим сая ам.долларын санхүүжилт хийгдсэн. Энэ бол миний сайд байх үеийн төлөвлөсөн хамгийн том бүтээн байгуулалтын ажлуудын нэг бөгөөд сайд хийх хугацааныхаа сүүлийн өдөр хүлээлгэн өгч байна.

ДХИС-д ЕБС-иас эхлээд докторын зэрэг хамгаалах хүртэлх бүх шатлалын сургалтууд явагддаг. Дотоод хэргийн их сургууль гэж нэрлэсэн шалтгаан нь дотоод аюулгүй байдлыг хангах бүх боловсон хүчээ бэлтгэдэг учраас ийнхүү нэрлэсэн юм. Хилийн цэргийн сургуулийн байшинг энд барихаар төлөвлөж байсан ч амжсангүй. Сайдаар томилогдсон хугацаандаа төлөвлөсөн ажлуудаа дуусгалаа. Тус их сургууль жишиг сургалтын цогцолбортой болсноор сонсогч, оюутануудын сургалтад ахиц гарна гэж харж байна. Энэ дашрамд тус барилгыг барьж ашиглалтад оруулсан “Билгүүн Монгол констракшн” ХХК”-ийн хамт олноор бахархаж байна. Их сургуулийнхаа хамт олонд Монголын дотоод аюулгүй байдлыг баттай хамгаалах зүрх зоригтой, эрсдэл хүлээх чадвартай хүний нөөцийг  бэлтгэх үйлсэд нь амжилт хүсье” гэлээ.

Тус их сургуулийн “Төв номын сан-спорт цогцолбор” нь 1200 суралцагчид зэрэг үйлчлэх хүчин чадалтай төв номын сантай. Мөн онцгой байдлын салбарын хүний нөөцийн мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор гал түймэр унтраах, аврах 3, 4 дүгээр зэрэглэлийн сургалт, дадлагын анги байрлуулахар төлөвлөжээ. Сургалт дадлагын анги нь 7 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр /4 ээлжээр/ сургалт, дадлагын ангийн цагийн хуваарийн дагуу 24 цагаар өдөр тутмын үйл ажиллагааг явуулна. Ингэхдээ БЗД-ийн нутаг дэвсгэрт гарсан обьектын болон ой, хээрийн гал түймэр унтраах үйл ажиллагаанд нэмэлт дуудлагаар ажиллахаар тус тус төлөвлөсөн байна. Гал түймэр унтраах, аврах 3, 4 дүгээр зэрэглэлийн сургалт дадлагын анги нь өдөр, эчнээ дамжааны сонсогч, суралцагч нарт дадлагын хичээл явуулах суурь бааз болох юм.     

Төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын мэргэжлийн хүний нөөцийн тусгай бэлтгэл сургуулилтын нэг нь усны сэлэлт, усны тусгай аврах ажиллагаа бөгөөд Их сургууль одоогоор энэхүү сургалтыг явуулах орчныг бүрдүүллээ.

“Номын сан-спорт цогцолбор”-ын  барилгад ердийн болон гүний гэсэн 2 бассейн байгуулагдсан бөгөөд 4 зам бүхий 25 м урт, 8 м өргөн, 2.5 м гүн, усны гүнээс аврах ажиллагаа явуулах зориулалттай 10 м гүнтэй бассейныг барьжээ.

Түүнчлэн сонсогч, оюутан, суралцагчдын биеийн тамир, албаны болон тусгай бэлтгэлжилтийн хичээлийг технологийн зөрчилгүй явуулах зорилгоор спорт заал, тусгай бэлтгэлийн тоноглол бүхий танхимууд, спорт тоглоом, гардан тулааны төрөл бүрийн бэлтгэл /жүдо, самбо, бокс/ сургуулилт явуулах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Мөн “Төв номын сан-спорт цогцолбор”-ын барилга ашиглалтад орсноор Их сургуулийн хэмжээнд ерөнхий боловсрол, бакалавр, магистр, докторын болон мэргэшүүлэх, давтан мэргэшүүлэх сургалтад өдөр, эчнээ, хэлбэрээр суралцаж буй 3500 гаруй сонсогч, оюутан, сурагчийн сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа, албаны бэлэн байдал, тусгай бэлтгэлийн чанарт ахиц гарах юм.

Ийнхүү ДХИС-ийн сонсогч, оюутанууд суралцах таатай орчин бүрдэж, төрийн тусгай албаны эрдэм ухаанд шамдан суралцах боломжтой болсон нь ирээдүйд чиглэсэн томоохон хөрөнгө оруулалт гэдгийг удирдлагууд онцоллоо.

 

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.111.68.3zochin   • 2020, 7 сарын 9. 8 цаг 15 минут

tom buteen baiguulalt boljee bayr hurgey

66.181.165.93Зочин   • 2020, 7 сарын 9. 7 цаг 11 минут

Ene obgon boliosoi

66.181.187.62Зочин   • 2020, 7 сарын 8. 17 цаг 11 минут

muu baliar dorvod hugshin uhna uheesei

202.179.27.127zochin   • 2020, 7 сарын 8. 17 цаг 11 минут

bylduuch Nymdorj orovdmoor umaa

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.