“Тэр охины жижигхэн зүрх нь анзаарахгүй байхын аргагүй хүчтэй бас хурдан цохилж байсан”

"Америкт үерийн усанд унасан охины амь насыг аварсан мундаг хоёр монгол залуудаа баяр хүргэе! 911 дуудсан ч, тэднийг ирэхийг хүлээж цаг алдалгүй, түрүүлж ирсэн нэг цагдаатай хамжилцан аварч чадлаа"  гэх мэдээлэл цахим сүлжээнд гэрлийн хурдаар тархаж, тэдний үйлдлийг энэ олон нийт магтан сайшаахын сацуу талархал илэрхийлсээр байна. Бяцхан охиныг үерийн усанд өртөхөөс басхүү нэг бүлийг харуусалд унагахаас аварч чадсан эдгээр залуустай холбогдож, ярилцлаа.

-Цахим орчинд та хоёрыг бяцхан охиныг үерийн уснаас аварсан явдалд талархсан хүмүүс “монгол залуус” хэмээн бахархаж байна. Та хоёр маань өөрсдийгөө уншигчдад маань танилцуулаач?

-Б.Амарбаясгалан: Сайн байцгаана уу. Намайг Баясгалангийн Амарбаясгалан гэдэг. Бид анх АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотод гэр бүлээрээ ирсэн. Эхнэр маань өнгөрсөн жил магистраа хамгаалж, мэргэжлээрээ туршлага хуримтлуулах боломжоо ашиглан одоогоор эндээ ажиллаж амьдарч байна.

Б.Дашням: Сайн байна уу? “Family First MGL” нэртэй гэр бүлийн влог хөтөлдөг Билэгт овогтой Дашням байна. Одоогоор Калифорни мужийн Сан Франциско хотод эхнэр, 2 хүүхдийн хамт ажиллаж, амьдарч байна.

-Тухайн үед та бүхэн хаанаас хаа хүрч явав?

-2020 оны 7 сарын 4-ны өдөр. Аяллын 6 дахь өдөр байлаа л даа. Манай 2 гэр бүл АНУ-ын тусгаар тогтносны баярын өдөр Колорадо мужийн Дэнвэр хотоос шууд Өмнөд Дакота муж руу явах маршруттай байсан юм. Гэтэл гэнэт бороо шиврэх үеэр бид хоорондоо тоглоом наргиагаар  “Бороо орж байна, Чикаго явах уу. Тэгээд дараа нь Нигара хүрхрээ үзчихээд буцах уу” гээд л утгагүй наргиан хийж байгаад гэнэт Чикаго хотын зүг хөдөлцгөөсөн юм. 2020 оны 7-р сарын 8-ны өдөр. Бидний аяллын 10 дахь өдөр байсан. Төлөвлөгөө ёсоор бол Нью-Йорк мужид оршдог Нигара хүрхрээ рүү замд гарах ёстой байсан ч тухайн өдрийн өглөөнөөс хойш л тийш явах нь бүтэхгүй байсан. Калифорни мужийн харъяалалтай бид хэрэв Нью-Йорк муж руу орвол тэндээ 14 хоног сайн дураар өөрсдийгөө карентилах шаардлагатай болох байсан. Тэгээд л тухайн мужийн дүрмийг даган, Нигара хүрхрээг хажууханд нь оччихоод үзэх боломжгүй болсон бид "GUYAHOGA" National Park-д оршдог нэгэн хүрхрээг үзэхээр шийдээд энэ явдалтай таарсан юм.

-Бичлэг дээрээс харахад голын урсац маш хүчтэй харагдсан. Охиныг хэрхэн аварсан бэ?

-Биднийг Narional Park -руу орох үед гэнэт хүчтэй бороо асгарч эхэлсэн. Хүрхрээ рүү очих жимийн эхэнд машинаа зогсоолд тавих үед гол хэвийн урсаж байснаа машинаас буух үед (бараг л 1 минутын дотор) эргээд хартал улаанаараа эргэлдсэн үер буусан байсан. 

Эхэндээ үер буучихжээ ч гэж бодолгүй бид Хүрхрээрүү жимээ даган алхаж байхдаа гэнэт эмэгтэй хүний орилох чимээ сонссон. Очоод хартал үерлэсэн голын нэг талд эмэгтэй хүн хоёр жаахан хүүхэдтэйгээ, нөгөө талд нь нэг жаахан охин гишгих ч газаргүй хаднаас зүүгдсэн байдалтай байсан. Бороо орсоор байсан тул, дахиад хэдхэн минут энэ байдал үргэлжилсэн бол үерийн усны түвшин нэмэгдэж охин усанд урсах боломжтой байлаа.

Эхнэрүүд маань 911-т дуудлага өгч, бид хоёр шууд л уртхан, барьцтай мод хайж эхэлсэн. Би үлдэж, Дашням машинруугаа олс авч ирэхээр гүйсэн. Машинд байсан олс хэт нарийн санагдсан ч яг тэр үед эхний цагдаа ирж таарсан тул цагдаатайгаа гурвуулаа цагдаагийнхаа авчирсан бүдүүхэн олсоор татаж гаргахаар арга зам хайж эхэлсэн. Охин өөрөө овсгоотой байж олсоороо өөрийгөө сайн бэхэлж чадсан учир бид амжилттай уснаас гаргаж чадсан. Яг тэр үед Аврах баг ирсэн. Энэ хөөрхөн охинд тусал гээд цаанаасаа Нигара Хүрхрээ үзэх маань бүтэхгүй байсан ч юм шиг санагдсан шүү.

-Охин яагаад үерийн усанд өртөж, голд орсон талаар мэдээлэл бий юу?

-Үер гэдэг чинь нүд ирмэхийн зуур болдог зүйл юм байна. Охин үер буухаас өмнө голын усанд тоглож байгаад , нүд ирмэхийн зуур үерлэж эхлэхэд сандарч, ээж болон ах дүүгээсээ салж үерийн нөгөө талд зүүгдэж тогтсон юм билээ. Уншиж байгаа хүмүүс маань эндээс сургамж аваасай гэж хүсэж байна.

-Тухай үед төрсөн сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Б.Амарбаясгалан: Яг тухайн үед толгой дотор юу ч орж ирдэггүй юм билээ.

Өөрсдөө тийм ч сайн сэлж чаддаггүй болохоор эмээж л байлаа. Гэхдээ хүний эцэг болсон хүн чинь тэр жоохон охиныг уйлаад орилоод тусламж гуйж байхыг үзээд яагаад ч зүгээр хараад зогсоод байж чадаагүй ээ.

Сошиал дээр ингэж олон хүнд хүрнэ гэж огт төсөөлөөгүй. Эхнэр маань сэтгэл нь хөдөлж болсон явдлаа өөрийн хуудаснаа байршуулсан байсан. Бид  хөдөө замд явж байгаа болохоор сүлжээ орж гараад юу ч анзаараагүй. Гэнэт олон хүнээс сэтгэгдэл, найзын хүсэлт ирээд одоо л нэг зөв зүйл хийсэн дээ баярлах ухаантайгаа болж байна.

-Б.Дашням: Охиныг аврахаас өмнө дотроо маш их айдастай байсан. Эрэггүй учир охин дээр алхаад очих боломж байхгүй. Бид 2 бараг л сэлж чадахгүй, бас урсгал ус доош жаахан урсаад л хүрхрээ болж доош цутгадаг учир үерлэсэн усруу орох ч боломж байхгүй. Тийм болохоор хөл гишгиж болох хамгийн боломжтой доод хэсэгт очиж, дээрээс нь ямар нэг зүйлээр татахаас өөр аргагүй байсан. Машинд маань олс байсан ч хэт нарийн санагдсан. Ашгүй нэг цагдаа бидэн дээр бүдүүн олстой ирснээр охиныг дээш татаж гаргахаар болсон юм.

Намайг айлгаж байсан зүйл бол “Энэ охин биеэ олсоороо сайн тогтоож уяж чадаагүй байвал, татаж байхад уясан уяа нь мултарчихвал яана аа, доошоо унах газар ч үгүй шууд усруу унана шүүдээ” гэсэн бодол байсан. Охиныг татаж дээш гаргаж ирээд, тэвэрч аваад дээшээ алхах үед тэр охины жижигхэн зүрх нь анзаарахгүй байхын аргагүй бүр дэндүү хүчтэй бас хурдан цохилж байсан.

Түүнийг анзаарахын хажуугаар тэр охиноор маш их бахархсан. Тэр олсыг яаж уясан байсан гэж санана. Маш сайн тайлагдахааргүй уяж чадсан байсан. Тэрнээс хойшоо би өөрөө бараг шоконд орчихсон. Бас маш их ядарснаа мэдэрсэн. Сүлжээ орж гараад, зам дээр машин бариад явж байгаа болохоор сошиалд яг юу болсныг бүрэн анзаараагүй л явна. Маш олон хүнээс талархал урмын үг сонслоо. Тэр хөөрхөн охиныг аварч чадсандаа өөрсдөөрөө ч бахархаж байна.

-Аварсан хүүхдийн гэр бүлийн зүгээс та бүхэнд хандаж талархал илэрхийлсэн байх?

-Охины гэр бүл АНУ-ын тусгаар тогтнолын баяраар хамаатнаа зорьж бидний байсан хотод ирсэн байж. Тэд хэлэхдээ "Та нар байгаагүй бол юу болохыг хэлж мэдэхгүй юм. Үнэхээр хэмжээлшгүй их баярлалаа. Хэрвээ бидний амьдардаг Нью-Йорк муж улсад ирвэл, хэзээ ч хамаагүй заавал мэдэгдээрэй, сайхан хүлээж авах болно оо" гээд дугаараа солилцгоосон.

 

-Та хоёрыг тамирчин хүн гэсэн байсан. Магадгүй охиныг аврахад тамирчин хүний чадвар тодорхой хэмжээнд нөлөөлөв үү?

-Тийм ээ, бид 2 хоёулаа хөл бөмбөгийн спортын мастер. Гэхдээ энд ирснээс хойш бараг тоглоогүй. Магадгүй багаасаа спортоор хичээллэж ирсэн маань үүнд тодорхой хэмжээнд нөлөөлж хурдан шаламгай, авхаалжтай байхад нэмэр болсон байх.

-Та бүхэн аялаж яваа юм байна шүү дээ. АНУ-д коронавирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж байгаа талаар мэдээлсээр байна. Яагаад заавал ийм эрсдэлтэй үед аялал эхлүүлэх болов?

-Б.Амарбаясгалан: АНУ-ын хэд хэдэн мужуудад халдварын тархалт өндөр байгаа. Хамгийн их тархсан мужууд Нью-Йорк, Флорида мөн бидний амьдардаг Калифорни зэрэг орж байна. Анх аялах болсон шалтгаан нь эхнэрийн ажил карентилагдаж мөн энэ хямралын үед түрээсийн байраа илүү хямдаар солихоор хайж эхэлсэн. Тэгээд хүүхэдтэй учраас тэр бүр хямд байр олдохгүй машиндаа хэд хоног өнгөрөөх шаардлагатай болчихсон. Тэгэхээр нь хүндрэлийг боломж болгож зугаатай өнгөрөөхөөр аялалд гарах санаа төрсөн юм. Ингэж бид аялалдаа гарч аль болох олон хүнтэй хотуудаар явахаас илүүтэйгээр байгалийн үзэсгэлэнт газраар, хүний хөлнөөс холуур, өөрсдийнхөө машинаа унаж, өөрсдийнхөө майханд хонож агаар салхинд гарч явна.

- АНУ-д цар тахлын өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа вэ?

.Дашням: Цар тахал АНУ-д хурдацтай өссөн шалтгаан нь анх өөрсдийгөө болон бусдыг хамгаалж маск зүүхийг урьтал болгохгүй, харин ч маск зүүж байсан хүмүүсийг халдвар авсан байж болзошгүй гэж цэрвэх хандлагатай байсантай нь холбоотой байх. Одоо бол бүх хүмүүсийг олон нийтийн газраар заавал масктай явахыг шаардаж, мөн 6 фитээс ойрхон бие биедээ ойртож болохгүйг сануулж байгаа.

Б.Амарбаясгалан: Харин бидний мэдэж байгаагаар ямар нэгэн шалтгаанаар түр зуур ирсэн бараг 2000 орчим монголчууд энд гацсан байгаа юм билээ, эх оронруугаа буцаж чадахгүй байгаа тэдэнд маань л тун хүнд тусч байгаа болов уу.

 -Ярилцсанд баярлалаа. 

 
10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.191.127Том зүрх   • 2020, 7 сарын 9. 12 цаг 06 минут

Өө браво эх орныхоо нэрийг сайнаар дуурсгасан мундаг залуучууд ийм залуусаа монголдоо авчраач муусайн тэнэгүүдээ хамаг сорууд нь тэнэг төрийхөө мулгуу бодлогоос болоод гадаадад дүрвэн зугатаасан байна.Миний дүү нар эх орондоо ираа

103.212.118.182Зочин   • 2020, 7 сарын 9. 12 цаг 02 минут

Mash sain bna

202.126.90.73Зочин   • 2020, 7 сарын 9. 11 цаг 38 минут

Монгол хүүхдүүдэд усан бассейн хэрэгтэй байна.Хүүхдүүд живж үхэх нь төрийн буруу.томчуул живбэл 50%

124.158.120.146зочин   • 2020, 7 сарын 9. 11 цаг 25 минут

Бусдад тус хүргэсэн мундаг залуус байна. Та бүхэнд аз жаргал хүсье.

202.55.188.92Зочин   • 2020, 7 сарын 9. 10 цаг 37 минут

Mongol zaluus delhiig awarna ta 2hunii ami awaraad zogsohgui Mongolian neriig gargalaa ta 2iin ger buld az jargal eruul enhiig husii

202.131.235.74ариун   • 2020, 7 сарын 9. 10 цаг 34 минут

сэтгэл хөдлөм юм. мундаг шүү

77.7.23.20zochin   • 2020, 7 сарын 9. 10 цаг 15 минут

mundag cain mongol zaluuchuud baina daa iim mongol erchyyd ene mongold xeregtei

203.91.115.37zochin   • 2020, 7 сарын 9. 9 цаг 38 минут

mundag

66.181.165.92Зочин   • 2020, 7 сарын 9. 8 цаг 26 минут

ta 2 baharhaj bna

202.126.92.99Зочин   • 2020, 7 сарын 9. 8 цаг 07 минут

иргэнийхээ үүргийг биелүүлсэн мундаг залуустаа амьдралд нь аз жаргал хүсье

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.