Наадам хаяанд ирсэн энэ л өдрүүдэд бөхдөө хайртай монгол түмэн таавар, таамгаа дэвшүүлэн ам уралдан ярьж суугаа. Энэ жилийн наадам онцлог содон, давтагдахааргүй болж өнгөрөхөөр өнгө аястай харагдаад байгаа.
Бөхчүүдийн өнгийг тодорхойлоход адармаатай. Улс, аймаг, сум гээд бүх наадам нэг өдөр болж байгаа нь бөхчүүд барилдах газраа л барилдах давуу талыг олгож байна. Өөрөөр хэлбэл найраагүй, шударга, хэн нэгэн мөнгө хайж аймаг, сумын наадам хэсдэг байдал нь таслагдана.
Улсын наадамд өндөр цолтнууд дийлж барилддаг энэ цаг үед барилдаж байгаа аварга арслангууд идэр залуу насан дээрээ байгаа тул өөр нэгэн түрүүлэх боломж бараг үгүй юм. Төрийн наадмыг том цолтнууд л магнайлдаг, хааяа нэг доороос цойлох нь байдаг ч энэ жилийн тухайд аварга, арслангаас хол зөрөхгүй наадам болох болов уу гэсэн таамаг дэвшүүлье. Рамаа хадгалдаг аварга, арслан гээд том цолтонгууд нь энэ наадмын шөвгийн наймын тавь, жаран хувийг эзлэх л байх. Өнгөрсөн жил ч жигдхэн тунацгаасан. Төрийн наадмын түрүүг аль нутгийн хэн гэдэг аз, од нь гийсэн аавын хүү хүртэхийг тэсэн ядан хүлээж сууцгаая.
-Н.БАТСУУРЬ, Ц.СОДНОМДОРЖ НАР ҮЗҮҮР ТҮРҮҮНД Л ХҮРЧ БАРИЛДАНА-
Намсрайжавын Батсуурь аварга найдвартай дээшээ үзнэ. Олон талт сийрэг барилдаантай,сэтгэлзүй, барилдааны унаган мэдрэмжтэй. Одоо ид жагсаж буй хүчтэн юм. Их шөвөг, үзүүр түрүүнд л хүрч барилдах байх.
Цэдэвийн Содномдорж өнгөрсөн улсын наадмаас хойш заал танхимд гараагүй. Түүнийг тооцооноос хасаж үл болно. Хувийн зохион байгуулалт сайтай, хариулт мэх, хурд, тэсрэлт өндөртэй арсланд аварга болох дүүрэн боломж бий.
-ХИЧЭЭСЭН ХҮН ХЭЗЭЭ Ч ХООСОН ҮЛДДЭГГҮЙ-
Пүрэвийн Бүрэнтөгс арсланг ард түмэн аварга болохыг, ахин түрүүлэхийг хамгийн их хүлээж суугаа нь лавтай. Арал чац сайхантай, ааш зан дөлгөөн, хөдөлмөрч тэрээр өнгөрсөн наадмаас хойш л жинтэйгээ тэмцэж байгаа нь нэг зүйлийг харуулаад л байгаа. Хичээсэн хүн хэзээ хоосон үлддэггүй.
Догшин барилдаантай Доржын Анар дээшээ үзэх магадлал маш өндөр дөө. Унаа холтой, жүдо стилтэй, иртэй байгаа харцагыг унагахад бэрх дээ.
-ГАРЬД ЦОЛЫГ “ГАР АМАР” ДАВЖ ХҮРЭЭГҮЙ ТЭРБЭЭР ЭНЭ ЖИЛ НЭГИЙГ ДУУЛГАНА-
Өнгөрсөн наадмаас хойш зааланд нэг ч гараагүй Б.Гончигдамба гарди энэ зун Завхан нутгаар нилээд аялж, зугаалж яваа сонсогдсон. Бэлтгэл дутуу байгаа болов уу гэж бодох юм. Арван хоёронд л харая даа. Гарьд гэдэг цолыг “гар амар” даваагүй хүртсэн бөх гэж хүрээнийхэн нь үнэлдэг юм билээ. Сүүлийн наадмуудад нэг л доогуур унаад байгаа. Ам жаахан тиймэрхүү аваад байдаг юм болов уу гэж бодогдсон. "Том толгойгоо" хаялаад л гүйгээд ирвэл нэг түрүүлэх хэмжээ байгаа хүчтэн. Завхан нутгаас олон жил тасарсан түрүүг авчрах бөх хэмээн нутгийн олон, дэмжигч нар нь үргэлж итгэл хүлээлгэдэг. Нутгийнхныхаа итгэлийг энэ жил алдахгүй биз гэж найдаж байна.
Хүчтэний өлгий нутгийн нэг, арын сайхан хангайн аварга Ч.Санжаадамба, арслан Р.Пүрэвдавга хоёр дунд шөвөг рүү л орж ирэх нигууртай. Бэлтгэл нь хир байгааг мэдэхгүй юм. Ч.Санжаадамба аварга өнгөрсөн наадмаас хойш гараагүй, Р.Пүрэвдагва арслан хэд хэд гарч харагдсан. Дайчин,эрэмгий нь түүний авууштай зан чанар шүү.
-ХОЁР НААДАМ ӨНЖСӨН ХОЁР СУМАА ТАВЬЖ, ХОР ШАРТАЙ ҮЗЭХ БОЛОВ УУ-
Допингтой холбогдож хоёр ч наадам өнжсөн Ө.Бат-Орших,Б.Пүрэвсайхан нар 99,100 жилийн ойгоор сумаа тавьж, шажайтал үзэх хор шар байгаа болов уу гэж бодож байна.Өндөр даваанд гараад ирвэл ч өрсөлдөгч нартаа хэцүүхэн учраа нар шүү. Наадмын бэлтгэлдээ гарсан Ө.Бат-Орших гардийн бие бас л ганган харагдаж байсан шүү. Манлай заан Н.Жаргалбаяр бэртэл гэмтэл нь бүрэн илааршсан бол хатуу самарнуудын нэг дээ.
-ХАРЦАГА ЦОЛТОН БАРАГ "ТӨРӨХГҮЙ", НЭГ ЗААН "ТӨРӨХ" МАГАДЛАЛТАЙ-
Төрөөгийн Баасанхүү, Нацагсүрэнгийн Золбоо, Мягмарын Бадарч, Хүрэл-Очирын Гантулга харцагууд, Баатарын Амарзаяа, Баярсайханы Орхонбаяр, Чинчулууны Хөхчирэнгир,Батбаярын Даваа-Очир, Бердимуратын Серик нараас цолоо баталж ахиулах болов уу. Өнөө жилийн наадамд улсын начин дөрөв л төрөх таамаг байна. Харцага бараг төрөхгүй. Нэг заан төрөх магадлалтай. Ховдын хоёр харцага болох О.Хангай, Б.Бат-Өлзий начин,харцагын даваанд хоорондоо юмуу Д.Анартай тунах магадлал тун өндөр. Нэг нь заан болох магадлалтай. Бараг л Д.Анарыг давж заан болно байх. Хичээх л үлдэж дээ.
-АЗ ОД НЬ ГИЙСЭН 4-5 ЗАЛУУ УЛСЫН ЦОЛТНЫ ГЭР БҮЛД БАГТАНА-
Хурц арслан Ууганбаяр, аймгийн арслан Д.Хүдэрбулга, Б.Түмэндэмбэрэл, Сумъяабат, Х.Цогтгэрэл, Э.Мөнхбаатар, Ш.Пүрэвгарьд, Н.Хүрэлсүх, Х.Оргилболд, Д.Тогтохжаргал, Цэ.Мөнхбаяр, Б.Зоригтбаатар ,О.Мөнх-Эрдэнэ, Б.Тайван, Т.Сайханжаргал, Н.Мустафа, М.Еркабулан, О.Наранбаатар, Аззаяа нарын арслангуудаас л аз од нь гийсэн, бэлтгэл таарсан л улсын цолтны гэр бүлд багтдаг юм даа.
Наадам үзэгчгүй учраас хүмүүсийн алга ташилтаас урамшиж барилддаг нэгэнд тун чиг эвгүй. Харин эсрэгээрээ олон хүмүүсээс нэрвтддэг нэгэнд давуу тал болох боломжтой. Бэлтгэл ханаж, сэтгэл тэгширсэн бөх ч босоо үлддэг дээ.
Тулгар төрийн 2229, Их Монгол улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой Үндэсний их баяр наадам эхлэхэд хоёрхон хоног үлдлээ. Энэ цаг мөчид нутаг, нутгийн хүчтэнүүдийн биеийн хүчний бэлтгэл нь ханасан, сэтгэл зүйн бэлтгэлээ хангасан өдрүүд үргэлжилж байна. Нийт бөхчүүддээ амжилтын дээдийг хүсье.
38 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Халтмаа Баттулгын наадмын гайгаар МАН-ын нэр хүнд навсайтлаа унаж шороонд хутгалдлаа гэж баярлаж байна.
naadamaaa boliochee !!!!!!!
юу хуцаад байгаан чи. тусгаар тогтносон аугаа ёс заншилтай төрт улс гэдгээ дэхийд харуулдаг ганц өдөр.
Юутай ч эрт амар баа🙏🙏
😪😪😪😪😪😪😪😪BOLIOOOOOAMAAR
Мараааа чи болиооооо ааааааа
ta nar bolildoo araicndee
I once was lost, but now am found, Was blind, but now I see.
Oyunkog dahij oruul tegeed dayan avraga bol shuud shaa
бөхийн цол өгөхөө болих хэрэгтэй элдэв начин шонхор гарьд бүргэд гээд учир нь олдохгүй их цолтой зарим нь шувууны нэртэй цол нөдөд өгөөгүй гээд бөөн хэрүүл тэмцэл зодоон, нэг гарьд гэнэ үү барилддаг нөхөр нэг газар их л дээрэнгүй таахалзаад байхын хаан юм уу заан юм уу тэрийг нь дагасан хэдэн далдагнуур эгээ л богд явж байна гэх нь холгүй бараг мөргөөд тойроод далдайхын хот газар та нар амьдарч байна хотын соёлд сур зохицож амьдар Ерөнхийлөгч нь тэдэн оны наадмаар түрүүлсэн бөх гэж нэрлэглээд өөр цол гуншиг өгөхгүй бай л даа
Энэ жил морио чирээд. бөхчүүд наадам хэсээд өлөв долов хийгээд зунжин намаржин наадамлаад ажлаа алдахгүй л байх хэрэгтэй вна шүү
Э.Оюунболд гэдэг нөхөр аварга цол оо хураалга аа . Н.Батсуурьт даян аварга , Д.Анарт заан цолыг нь өгөөч ээ . Энэ архангай - с өөр аймаг л түрүү аваасай .
Энэ жил Архангайгаас түрүүг үзүүртэй нь авна аа.
Энэ жилийн наадам сонирхолтой, хачирхалтай болно. Учир нь үзэгч дэмжигчгүй, бэлтгэлгүй барилдана.Нэг ёсондоо ихэнх бөхчүүд битүү морьд л гэсэн үг...Хэн одтой хиймортой нь л дээш барилдана даа.Харамсалтай нь шилний цаанаас л үзэх юм даа.. Хүй 7 худаг л нэг мөсөн наадмаа цугт нь хийчихгүй дээ, юун Женкогийн амралт вэ дээ..Шал балай юм.
сурч хөдөлмөрлөж,цаг наргүй ажил хийж улс эх орноо хөгжүүлэх тухай огт боддоггүй... байнга зугаа цэнгэл найр наадам хэсч явдаг монголчууд...нэг л өдөр сэрэхэд чинь эх орон байхгүй болсон байна даа...
Оюунболд, Баторших, Пүрэвсайхан шиг л төрийн наадам битгий бузарлаарай , түмний цэнгэл бүү гутаагаарай бөхчүүдээ
Та нар одоо бөх мөх гэж солиорохоо болио, допинг шахуулчихсан хэдэн балай гаруудыг юуг нь үздэгийн. Тэрний оронд эх орондоо юм хийх хэрэгтэй хүмүүсийг дэмжих хэрэгтэй
Sodnomdorj turuulj avarga bolno
So Arran turuulj avarga bln
Допингууд сонин биш болсон.
үгүй яахав 4-5 хавьталтай "корона" юм уу "найраатай" наадам болчихгүй л бол зүгээр дээ
Эмэгтэй хүн гэхэд бөх гайгүй мэддэг юм бн. 1 зүйлд анхаар. Албан ёсны манлай заан бол П.Сүхбат шүү. Жаргөлбаяр биш шүү.
suhbat ni garid shuu
Азтай нь түрүүлнэ.Гэхдээ Увс бөх түрүүлэхгүй
Баасахүү,Бадарч,Х.Гантулга найраанд унадаг болсон дээшээ бхгүй мөнгө ****** хэвтэнэ
huurhii duu ene humuus denduu dabarch baina da oyun boldiig ta NAR barahgyu 2 jiliin dara cn gesen turuulene medebuu duu mini uhaantaai baigaarai da aLIb buhniig uureed garah setgeliin tenhee chamd bii
Гоё барилдаан болно доо.
oyunbold gahai turuuleh bhoo. hurelsuh oyukiin buh yum chin
Бүгдэд нь Амжилт хүсье . Хөх Тэнгэр Мэдтүгэй
***** sedev ogoxiin ugaasai l neg xvn turuulxeer arslan torno shde bas arslan avarga bolxoor avarga bolno sh oilgomjtoi yumyarij tenegtxiima
Бөөн допинг, начны найраа. Зүгээр жүжигчилсэн тоглолт болно шдээ. Үхснийг нь үздийн бэ
Оюунболд түрүүлж магад
Оюунболд барилдахгүй.
Батсуур бүрэнтөгс нарт зүгээр горддог юмыг нь өг б ба
Ханатай таамаг байна. Батсуурь аварга дахиад түрүүлнэ ээ.
Монгол бөхийн босоо цагаан хийморь ивээг ээ Ар
aa baliar dopinguudiig yug ni xarj bayasdiin