УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлав. Үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Монгол Улсын байнгын хорооны бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар баталлаа.
Ингэснээр УИХ нийт 11 байнгын хороотой боллоо. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Ёс зүй, сахилга хариуцлагын, Инновац, цахим бодлогын, Үйлдвэржилтийн бодлогын гэсэн гурван Байнгын хороог нэмж байгуулах УИХ-ын тогтоолын төслийг батлав.
Сэтгэгдэл бичих