Нийслэлийн прокурорын газраас “Жаст групп” ХХК-ны захирал Ш.Батхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан /Залилах/ мөн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах/ 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/ 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг /Мөнгө угаах/ гэмт хэрэгт,
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Ерөнхий захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг / Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах /
“Алтжин групп” - ын Ерөнхий захирал Г.Алтжинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/ мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг /Залилах/
Э.Сүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/ мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг /Залилах/ гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
“Жаст групп” ХХК-ын захирал ажилтай Ш.Батхүү нар нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон.
Уг хэргийг Хан-Уул дүүргийн ЭХАШШ 2020 оны 06 дугаар сарын 11-нд хүлээн авсан. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх тухай хуульд заасны дагуу Ерөнхий шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг сунгасан. Одоогоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байна.
5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
ЭХ ОРНОО ЗАРЖ ИДСЭН ****.... БҮХ ХӨРӨНГИИГ НЬ ХУРААЖ УЛСЫГ ХОХИРОЛГҮИ БОЛГООЧ........
Buh hurungin huraagad shorond n hi
Нов шнууд байх газаараа оч
Хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдах гэж байсан хэргийг ард түмэн эсэргүүцэж байж, хөөн хэлэлцэх хугацааг байхгүй болгож хуульчилан татаж шийдвэрлэх болсон, өмнө нь хуулийг гууль болгодог жишээнүүдийн нэг байсан нь энэ мэт хэргүүдээс харж болно.
HEDEN JIL BOLDOG HEREG BE HURDLAACH DE,