Энэ өдөр буриад сурын харваатай зэрэгцэн урианхай сурын харваа зохион байгуулагдсан. Энэ жилийн улсын их баяр наадмын урианхай сурын харваанд Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, Жаргалант сумын харваач, спортын мастер Эрхэмбаярын Хосбаяр түрүүллээ. Тэрбээр 21 оноогоор түрүүлэх болзол ханган, урианхай сурын улсын мэргэн цол хүртсэн юм.
Хоёрдугаар байрт Завхан аймгийн Тэс сумын харьяат “Мондэ” багийн харваач, улсын мэргэн Б.Хатансайхан, гуравдугаар байрт Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, “Мондэ” багийн харваач Урианхай сурын мэргэн Ж.Мягмар, дөрөвдүгээр байрт Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, улсын хошой мэргэн Батзориг тус тус шалгарчээ.
Сэтгэгдэл бичих