Ардын хувьсгалын 99 жилийн ойн үндэсний их баяр наадмын азарга насны морьд барианд орж ирлээ.
Энэ жилийн азарганы уралдаанд 104 ажнай бүртгүүлж, уралдсанаас Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр азарга түрүү магнай болж, торгон жолоо өргүүллээ.
Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат П.Батсайханы хээр азарга, айргийн гуравт Архангай аймгийн харьяат Д.Лхагвасүрэнгийн хар азарга, айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат Н.Амарбаясгалангийн хээр буурал, айргийн тавд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Д.Бат-Эрдэнийн цавьдар азарга хурдалж унасан хүүхэд, уясан эзнээ баярлууллаа.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Odoo Naranhvv hydaldaj awna