Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа үргэлжилж байна. Дөрвийн давааны үргэлжлэлд Улсын харцага Б.Бат-Өлзий аймгийн арслан Ц.Сандагдоржид өвдөг шороодлоо. Ийнхүү Ховд аймгийн хоёр харцага хоёулаа өвдөг шороодож, наадмын таамаг эвдэж байна.
Одоогоор том цолтнуудаас Улсын аварга Н.Батсуурь, Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр, улсын арслан Р.Пүрэвдагва, П.Бүрэнтөгс тэргүүтнүүд даваад байна.
Сэтгэгдэл бичих