Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр "Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт машины ард өөрийгөө боомилсон байдалтай хүүхэд байна" гэх дуудлага мэдээлэл 20 цаг 24 минутанд иржээ.
Эргүүлийн офицер цагдаагийн ахмад Г.Жонон, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Ч.Отгонтөр нар маш шуурхай 1 минутын дотор буюу 20 цаг 25 минутанд очиж шалгахад 11 настай хүүхэд Стана маркийн автомашины ард талын тээшнээс уясан уяагаар тоглож байхдаа санамсаргүй байдлаар хоолойгоо боомилж ухаангүй шокийн байдалтай, бие нь хөрсөн байдалтай байжээ.
Улмаар эмнэлгийн анхан шатны тусламж шуурхай үзүүлж амьсгал дэмжих массажийг 20-иод минут 103 иртэл хийж ухаан оруулан амь насыг нь аварсан байна. Иймд эцэг эхчүүд та баяр наадмын өдрүүдэд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, хаана тоглож байгаад нь цаг үргэлж анхаарч байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
aztai hyy baina
Зориуд санаатайгаар сөрөг юм битгий бичээрэй
sanaatai l bsn bna
амиа хорлохыг завдсан биз.