2020 оны 7-р сарын 13
14 цаг 46 минут

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баяр наадмын өдрүүдээр 19 хүн амиа алджээ

Баяр наадмын өдрүүд буюу долоодугаар сарын 9-ний өдрөөс 12-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст иргэдээс 1,096 дуудлага мэдээлэл хүлээн авснаас Зам тээврийн осол, хэргийн шинжтэй 611 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Ослын улмаас 17 хүн гэмтэж, Нийслэлд 1, Орон нутагт 18 хүний амь нас хохирсон байна. Мөн гудамж замд алба хаагчид хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 148 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс Урьдчилан сэргийлж ажиллалаа.

2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр

  • 2020.07.09-ний 11 цагийн орчим Төв аймаг Сэргэлэн сум Довын хайрхан гэх газарт асфальтан замд Даун маркийн улсын дугааргүй С жолоочтой мотоцикл онхолдож, жолооч 57 настай эрэгтэй, С-ийн амь нас хохирсон.
  • 2020.07.09-ний 18 цагийн орчим Завхан аймаг Тэлмэн сум “Шумуултайн ам” гэх газар асфальтан замд Toyota-Alphard маркийн Б жолоочтой автомашин онхолдож, зорчигч А,Н,Ө,Ө,О,Б,Э нарын 7 хүний амь нас хохирсон.
  • 2020.07.09-ний 16 цагийн орчим Булган аймаг Хангал сум 3-р багийн шороон замд Hyundai-Accent маркийн Э жолоочтой автомашин онхолдож, зорчигч 46 настай,эрэгтэй Б-гийн амь нас хохирсон.
  • 2020.07.09-ний 19 цагийн орчим Дорнод аймгийн Гурван загал сум 2-р баг “Агуу хад” гэх газар шороон замд Даун маркийн Д жолоочтой мотоцикл онхолдож, жолооч 58 настай, эрэгтэй Д-гийн амь нас хохирсон.
  • 2020.07.09-ний 22 цагийн орчим Дорнод аймаг Баянтүмэн сум 2-р баг “Хулстай” гэх газар шороон замд Nissan-Liberty маркийн автомашины жолооч Ө нь явган зорчигч 3 настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь нас хохирсон.

2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр

  • 2020.07.10-ны өдрийн 05 цагийн орчим Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 2-р баг “Дулааны хавтгай” гэх газар асфальтан замд С жолоочтой Toyoтa-Аllion маркийн автомашин онхолдож, зорчигч 30 настай, эмэгтэй О-гийн амь нас хохирсон.

2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр

  • 2020.07.11-ний шөнийн 03 цагийн орчим Налайх дүүргийн 5-р хороо Гордок гэх газарт асфальтан замд Тoyota-Prius маркийн автомашины жолооч Б, явган зорчигч 29 настай, эрэгтэй Э-г дайрч амь нас хохирсон.
  • 2020.07.11-ний 10 цагийн орчим Архангай аймгийн тариат сум Ар-Хаяа гэх газарт асфальтан замд ММС Пажеро маркийн автомашин онхолдож, жолооч 66 настай, эрэгтэй Б, зорчигч 65 настай, эмэгтэй Ц нарын 2 хүний амь нас хохирсон.
  • 2020.07.11-ний 21 цагийн орчим Ховд аймгийн Зэрэг сум “Байшин үзүүр” гэх газарт асфальтан замд Toyota-Prius маркийн Г жолоочтой автомашин онхолдож, зорчигч 13 настай Б-гийн амь нас хохирсон.
  • 2020.07.12-ны өдрийн 02 цагийн орчим Хэнтий аймаг Мөрөн сумын 3-р баг Морь бариа гэх газарт Kia-Bongo маркийн автомашины жолооч О нь явган зорчигч эрэгтэй 34 настай М-ийг дайрч амь нас хохирсон.
  • 2020.07.11-ний 23 цагийн орчим төв аймаг Заамар сумд Toyota-Prius маркийн Б жолоочтой автомашин онхолдож, жолооч 20 настай эрэгтэй Б, зорчигч 20 настай эрэгтэй У нарын амь нас хохирсон.

Энэ долоо хоногийн сүүлээр үргэлжилсэн амралтын өдрүүдэд дуусаж орон нутгаас нийслэл рүү чиглэсэн хөдөлгөөний ачаалал ихсэх тул хөдөлгөөнд оролцогч та бүхэндээ дараах сэрэмжлүүлэг хүргэж байна:

1.Хамгаалах бүсээ хэрэглэж, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгах;
2.Шөнийн цагт тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг дүрмийн дагуу хэрэглэх;
3.Тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хурднаас хэтрүүлэх байх мөн зам орчны байдалдаа хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох;
4.Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг өөрийн биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх;
5.Олон хоногоор тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол жолооч та амралтаа зөв зохицуулж хөдөлгөөнд оролцох;
6.Зорчигч та жолоочид тогтмол хяналт тавьж байх; /хурдаа тохируулж байгаа эсэх, шөнийн цагт тээврийн хэрэгслийнхээ гадна талын гэрлээ зөв хэрэглэж байгаа эсэх, урсгал сөрж байгаа эсэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг зөв гүйцэтгэж байгаа эсэх, замд түр болон зайлшгүй зогсолт хийхдээ тээврийн хэрэгслээ зорчих хэсгийг бүрэн чөлөөлсөн эсэх, хөдөлгөөнд оролцох үедээ гар утас ашиглаж байгаа эсэх, нойрмоглож байгаа эсэх,/

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.171.31.124Болд   • 2020, 7 сарын 14. 20 цаг 29 минут

ИНГЭЭД Л СТАТИСТИК ТООГОО БИЧЭЭД Л ХҮМҮҮС НЬ АМИА АЛДААД Л БАЙГААД Л БАЙХ УУ???

202.9.46.216Зочин   • 2020, 7 сарын 14. 23 цаг 35 минут

тэгээд яа гэж байна вэ. Хэн буруутай вэ. Эрх чөлөөт иргэн явж байгаад аюул гаргажээ.Мэдээлж анхааруулах л гэж бичдэг биз.Өөр яах ч билээ.

176.158.21.29zochin   • 2020, 7 сарын 14. 17 цаг 08 минут

ene bol xuvi xynii xariutslagatai xolbootoi asuudal ayan zamd garaxaas mashinee saitar shalgaj jolooch xun xol zamd yavax gej baigaa bol bie sain beldex xeregtei

31.165.231.3Зочин   • 2020, 7 сарын 14. 15 цаг 33 минут

estoi helleh yg algaa ter asfaltan zam chin evdrel hemhreltei baina uu esvel arhi, hurd hetryylelt yy... dendyy baina shyydee , dandaa hodoonhiihon avaar hiideg um baina

103.10.22.43Үнэн   • 2020, 7 сарын 14. 14 цаг 50 минут

Ихэнх нь Prius маркын авто машин байна. Энэ авто машин шаардлага хангадаг уу

202.21.108.159БАС ХУРД   • 2020, 7 сарын 14. 10 цаг 25 минут

ГЭРЭЛ ШИЛЖҮҮЛДЭГГҮЙ АДГУУСУУДЫН ЭРХИЙГ ШУУД ХАСДАГ БАЙМААР БН. ТЭД ДҮРМЭЭС ГАДНА ТУН Ч ХУВИА БОДСОН АРЧААГҮЙ ШААРНУУД ШҮҮ ДЭЭ. зАМЫН ЦАГДААГИЙН ХАХУУЛЬ ГОРЬДОГЧИД ҮҮНИЙГ Л ХИЙЧИХВЭЛ ТА НАРЫН ШААРДЛАГА ЕРДӨӨСӨӨ БАЙХГҮЙ ДЭЭ

66.181.161.88Зочин   • 2020, 7 сарын 14. 10 цаг 12 минут

Дахиад зөндөө нэмэгдэнэ. Ямар хэлээд үг авах биш архи битгий уу хурдаа хас гэрлээ шилжүүл усанд битгий ор тоож байгаа хүн алга

192.82.69.183зочин   • 2020, 7 сарын 14. 8 цаг 49 минут

Баяр наадмын уеээр 19 хун амь насаа алдаж сайхан наадсан эзэнгуй улс !

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.