Шадар сайд Я.Содбаатар баяр наадмын үзүүр түрүүний бөхчүүдэд хүндэтгэл үзүүлж, бай шагнал, цол чимэг олгох ёслол боллоо.
Үндэсний их баяр наадамд ес даван түрүүлж улсын аварга цол хүртсэн П.Бүрэнтөгс, үзүүрлэсэн улсын аварга Н.Батсуурь, их шөвөгт үлдэж улсын заан цолоо баталсан Б.Пүрэвсайхан, шинээр улсын заан хүртсэн М.Бадарч нарт бай шагналыг гардуулан өглөө. Мөн энэ үеэр мөн улсын аварга Н.Батсуурьт "Тод сонин" , улсын заан Б.Пүрэвсайханд "Саруул сайжрах", зургаа давж шөвгөрсөн улсын арслан Р.Пүрэвдагвад "Үнэн зоригт" чимэг, тав давж улсын начин цолоо баталсан Б.Орхонбаярт "Өсөх идэр" чимгийг тус тус олголоо. Мөн зохион байгуулах хорооны шийдвэрээр үндэсний их баяр наадамд тав даван улсын харцага О.Хангайд "Өсөх идэр" чимгийг нэмлээ.
Ирэх жил Ардын хувьсгалын 100 жил, тэгш ой тохиож байгаа. Ойг угтан бэлтгэл ажил хангах хүрээнд Шадар сайд Я.Содбаатар баяр наадам зохион байгуулах хороо болон үндэсний бөхийн салбар хороонд тодорхой үүрэг чиглэл өглөө. Тодруулбал, баяр наадмын тухай хуулийг шинэчлэх чиглэл өгсөн юм. Ингэхдээ 1024 бөх барилдсан тохиолдолд ес давсан бөх Улсын арслан цолтой хэвээр үлдэх үү, аварга цол хүртэх үү зэрэг нарийн асуудлыг тодорхой тусгаж өгөхийг чиглэл болголоо гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
16 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Увс бөх түрүүлэхээр сайхан байна гэх шиг юугаа дэмийрээд байгаа юм бэ? Адилхан л монгол бөхчүүд. Ингэж талцуулсан сонин юм бичиж байхаа болимоор юм.
увс бөх түрүүлхээр элдэв шуугаангүй сайхан байна Халх бөх түрүүлбэл ч ёстой бүх юм болно доо ха ха ха
Ard tvmenii Tatbariin. Munguur tansagalakhaa boli
Buhchuudig bailah ni zuv shuu
Бөхчүүдэд шагнал өгөх нь зөв. Тэд нарын хөлс хөдөлмөрийг үнэлэх ёстой
Shadar said buhchuudee shagnah n zuvshde buhchuud bol mash ih huls hudulmur gargaj bj garch irj bgaa humuus
иангар бөхчүүдийн цол шагналыг болохоор зүгээр огоод байгаа мортлоо. Алдарт эх, төрийн албан хаагчдийн одон медалийг коронавирсын хол хориотой гээд огохгүй байдаг нь ямар учиртай юм болоо
ТӨВ ХАЛХЫН БӨХЧҮҮД ЁСТОЙ ЗАЛХУУ ХАР ГАХАЙНУУД БОЛЖЭЭ.БҮГДИЙН АЛЖ ИДВЭЛ ТААРНА.
Хангайд яасан гэнээ
Я.Содбаатар ямарч дээд сургууль төгсөөгүй аргалж байгаад хувийн дээд сургуулийн диплом авсан хүн гэж хүмүүс ярих юм. Мөн хувьдаа 3 тэрбум төгрөгийн ЖДҮ-ийн зээл авчихаад одоо болтол буцааж төлөөгүй гэмт хэрэгтэн. Ийм новшийн хүн шадар сайд болох ч гэж дээ, монголын улс төр жинхэнэ утгаараа дампуурчээ.
Sodbaatar JDU-tei uuruu holboogui gdg n togtoogdchihsn ch gsn yos zuin hariutslaga huleej saidiin suudlaas buusan. Bs ter zeeliig hel amnaas bolood buren tulj baragduulsn gsn shu hu
За тэгвэл тэр содбаатар чинь шадар биш Хулхи садар сайд юм бна
Хүн доромжлох хуультай байдгийг хүнээр хэлүүлэлтгүй мэдмээр юм. Өөрөө тийм сүрхий юм бол шадар сайд болохгүй яасын. Шадар сайдын албыг хашиж чадах хүн болоод л томилсон байлгүй дээ.
Зайл аа , хог шаарууд
O. Hangaid tsoliin ugch baigaa bol N.Batsuuri avargad dayan avargiin uguuch. Ailiin huuhdiig alagchlaad baih yum aa
Юун даян аварга вэ? Шүүхээр цолоо хураалгана.