Өдөр бүрийн өглөөг бум бужигнаж, түм түжигнэсэн их хотын хөл хөдөлгөөнтэй цуг эхлүүлнэ. Нааш цааш холхих олны дунд өөгүй төрхөө гэрэлтүүлж, өндөр өсгийт, дэрвэсэн даашинзаа өмссөөр харц дээгүүр алхах хачин дэгжин бүсгүйтэй зөрөх төдийд түүний сүрчигний үнэр л салхитай цуг үлдэнэ. Мэдээж охид бүсгүйчүүд гэлтгүй залуусын гоо сайхнаа тодотгох чухал зүйлийн нэг бол үнэртэй ус мөн. Үүнтэй маргах зүйл ч үгүй. Сүрчиг түрхээгүй бол бүрэн хувцасласанд бүү тооц ч гэх үг бий. Гэвч зуны аагим халуунаар нялуун, хурц үнэртэй усаа хэтрүүлэн цацах нь зарим нөхцөлд өрөөлд тухгүй байдлыг үүсгэдэг болохыг ойлгоорой.
Эмэгтэйчүүдийн хэрэглээг үгүйсгэж байгаа хэрэг биш. Хотын соёл хувь хүний соёлоос эхлэх нь зүй ёс. Мэдээж хувь хүний соёлд биеэ зөв боловсон авч явах гэдэг ч дээгүүр тавигдана. Гэхдээ соёл нэрийн дор хажуугаар зөрөх хүний аманд амтагдахаар их хэмжээний үнэртэн цацчихаад тоомжиргүй алхахын нэр биш билээ. Харин үнэртэй усаа тохиромжтой газраа бага хэмжээтэй цацах нь бусдад тааламжтай сэтгэгдэл төрүүлдэг гэдгийг л санах хэрэгтэй байна.
Бусдад төвөг учруулалгүй, тухтай сэтгэгдэл төрүүлэхийн тулд түрхсэн үнэртнээ ч тохируулж цацах нь хотын соёлыг түгээж буй нэг хэлбэр билээ.
Үнэртэй усыг хэрхэн зөв хэрэглэх талаар хэд хэдэн зөвлөмжийг хүргэе.
-Үнэртэй усыг сэрүүн газар хадгалах хэрэгтэй
-Үнэртэн түрхэх хэсэгтээ эхлээд чийгшил өгөөрэй
-Хувцаслахаасаа өмнө үнэртэнгээ түрхэх
-Сүрчигээ түрхсэнийхээ дараа үрж болохгүй
-Биеийнхээ судасны цохилт илүүтэй мэдрэгддэг, үргэлж халуун байдаг газруудад сүрчгийг түрхэж өгвөл илүү удаан үнэртдэг байна. Жишээ нь хүзүү, цээж, бугуй, хурууны салаа, бугалганы нугалам, эгэмний хонхорхой, шагай гэх мэт газруудад түрхэж өгөх нь усны үнэр маш удаан хадгалагдан үлдэхэд тустай
-Сүрчигээ агаарт цацаж, түүнийнхээ дор нь зогсох хэрэгтэй
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
doodohiin uner erchuuded iluu bdag tul mash iheer nyalah ni zob bid yamar usand oroh ustai bish nualj bgaad abgai huuhentei yabahgui bol uner saldaggui
Наадах чинь аюултай хор шүү дээ. Доодохынхоо үнэрийг л дарах зориулалттай болохоос, соёл бол биш