Энэтхэг дэх шинэ төрлийн коронавирус туссан иргэдийн тусгаарлан эмчлэх байранд 14 настай охин хүчирхийлүүлсэн талаар CNN агентлаг мэдээлжээ. Тус улсын нийслэл Шинэ Дели хот дахь эмнэлэгт уг хэрэг гарсан бөгөөд, цагдаагийн газраас 19 настай хүүг буруутгаад байгаа аж.
“19 настай тэр хүү охиныг урьд нь таньдаггүй байсан. Яг эмнэлгийн тусгаарласан бүсэд уг хэргийг үйлдсэн” гэж цагдаагийн офицер CNN-д өгсөн тодруулгадаа дурджээ. Хэргийг үйлдэгч болон хүчирхийлүүлсэн охин хоёул шинэ төрлийн коронавирусээр халдварласан болох нь шинжилгээгээр батлагдсан байна.
Цагдаагийн газраас үйл явдал болж байх үед хамт байлцсан, 19 настай хүүгийн найз гэх 20 настай эрийг саатуулаад буй аж. Харин охин төрийн тусгай эмнэлэгт шилжин, эмчилгээ хийлгэж эхэлжээ.
4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
ЭНЭТХЭГТ ЭМЭГТЭЙ ХҮН БОЛЖ ТӨРСНӨӨС АФРИКТ ЗЭРЛЭГ АМЬТАН БОЛЖ ТӨРСӨН НЬ ДЭЭР ГЭДЭГ ҮГ ХҮРТЭЛ БАЙДАГ ШҮҮ
үхэх гэж байж гаж донтонууд бас юу вэ
mongold bol ohiduud ni uursuduu uvuruu ni guij ordog yum bileedee
muuhai zavaan oron, haana l haana hychin hiideg buzar hymyys