С.Номунтөгс: Дижитал арт чиглэлээр уран бүтээл хийхэд зурах чадвараас гадна сэтгэн бодох чадвар ч чухал

Сүүлийн үед дижитал арт чиглэлээр уран бүтээлээ туурвих залуус нэмэгдсэн. Тэдний төлөөлөл болгон залуу уран бүтээлч С.Номунтөгстэй танилцаж, түүний удахгүй олны хүртээлд хүргэхээр ажиллаж буй “Мөнхийн хотхон” комик төслийн талаар цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу, юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байна уу, намайг Баатар овогтой Сурмаахорлын Номунтөгс гэдэг. Украйн улсад төрж, Эрдэнэт хотод өссөн. Арван жилээ аймагтаа төгссөн. Их сургуулиа ШУТИС-ын ҮТС-ыг дүүргэсэн.

-Хэзээнээс дижитал арт чиглэлээр зурж эхэлсэн бэ, Монголд дижитал чиглэлийн уран бүтээлийн талаарх ойлголт дутмаг шүү дээ. Та дижитал артаар зурах сэдэл, ойлголт мэдээллийг анх хэрхэн олж авсан талаараа ярихгүй юу?

- Би багаасаа зурах их дуртай хүүхэд байсан. Өвөө, эгч, нагац ах маань зураач, дизайнер хүмүүс. Нэг ёсондоо удамд маань зурах авьяастай хүмүүс цөөнгүй бий.  Их сургуулийн хоёрдугаар курсд байх үеэс дижитал арт чиглэл, түүний ажиллах зарчим зэргийн талаар мэдэж, сонирхож эхэлсэн. Тэгээд гуравдугаар курсээсээ “Сүүдэр анимэйшн” студид Сайханаа багшийнхаа удирдлага дор дижитал уран бүтээлийн талаар их зүйлийг суралцсан. Дижитал арт уран бүтээл хийдэг хүмүүсийг ганц хоёр товчлуур дарж, ажиллах нөхцөл нь амар мэтээр хардаг. Магадгүй дижитал гэж тодотгосон нэршлээс нь хамаарч ийнхүү ойлгодог байж болох юм. Гэхдээ дижитал арт гэдэг нь уран зургийг кибер хэлбэр дээр буулгахад дижитал төхөөрөмжийг ашиглаж байгаа хэлбэр юм.

- Таны дижитал арт уран бүтээлүүд дотор хөрөг зургууд цөөнгүй харагдсан?

-Хүмүүс хөрөг зургуудыг зуруулах сонирхол их байдаг. Анх хөрөг зургийг их зурдаггүй байсан. Нэг удаа ажлынхан дунд монита зарлагдаж, эрэгтэй найзыгаа сонгосон юм. Юу өгөхөө мэдэхгүй байх үедээ нөгө найзаасаа монитагийн бэлгэндээ юу авмаар байгааг нь шууд л асуучихсан. Тэгсэн найз маань өөрийнхөө хөргийг энгийн биш хүүхэлдэйн киноны дүр мэтээр зуруулмаар байна гэж хүссэн. Тэгж л анх хүний хөрөг зургийг дижитал арт чиглэлд хүүхэлдэй мэтээр зурж өгч байсан.  

Гэхдээ миний өөрийн хийх дуртай чиглэл нь илүү fantasy буюу хийсвэр үлгэрийн дүртэй уран бүтээл дээр ажиллах сонирхол байдаг. Хүүхэд насандаа хүүхэлдэйн кино үзээгүй хүн гэж байхгүй болов уу. Би ч тэдний нэг. Хүүхэлдэйн киног үзэж, хүүхэлдэйн кино хийдэг хүн болно ч гэж бодож явсан үе бий. Гэхдээ энэ тийм ч амар зүйл биш болохыг ойлгосон. Иймд эхлээд би маш сайн электрейтор болох ёстой юм байна гэж бодсон. Одоо маш олон дүрийн дизайн, постер зурагнуудыг зурдаг.

доогоор хичнээн дүрийн дизайныг гаргаж зурсан байна вэ, хамгийн анхны бүтээж зурсан нь ямар дүр байсан бэ?

-Анх гуравдугаар курсэд байхдаа нэг дүр зохиож байсан юм. Тухайн үедээ юу гэж нэрлэж байснаа сайн санахгүй байна. Одоогоор “Мөнхийн хотхон” нэртэй хүүхдийн комик төсөл дээр ажиллаж байгаа. Энэ комик маань нийт хэдэн зуун дүртэй байхаар төлөвлөгдсөн. Гэхдээ одоогоор тавь гаруй дүр нь бэлэн болсон.  

- Уг "Мөнхийн хотхон" комикын бүх дүр дээр ганцаараа ажиллаж байгаа юу, хэзээнээс бэлэн болох вэ, хүүхэд багачуудад их л том бэлэг болох байх?

-Миний бие “Эмойн үнэт төв” ТББ-д ажилладаг. Өмнө нь манайх “Мөнхийн хотхон” гэх хүүхдийн нэвтрүүлэг бэлтгэх гаргадаг байсан. Би өмнө нь хэлсэн дээ. Бага байхаасаа комик бүтээж, өөрийн гэсэн ертөнц түүндээ тохирсон дүрүүдийг бүтээхийг хүсдэг мөрөөдлийг маань дэмжиж, “Мөнхийн хотхон” комик төсөл дээр ажиллах боломжийг олгосон. Одоохондоо комикын маань бэлтгэл ажил хийгдэж байгаа юм. Хэзээ бэлэн болж, цацагдах нь тодорхойгүй байна. Гэхдээ олны хүртээл болгохыг маш их хүсэж байгаа.

 

- Мэдээж технологи ашиглан хийж байгаагийн хувьд энгийн цаасан дээр зурахаас давуу болон сул тал байдаг байх?

-Мэдээж маш олон байдлаар давуу болон сул талууд бий. Жишээлбэл, компьютер дээр зурж байгаад алдаа гаргасан тохиолдолд үйлдлээ ухрааж, гаргасан алдаагаа засах боломжтой. Зурагны өнгө тонны хувьд тодорхой хэмжээнд ялгаа гардаг. Цаасан дээр зураг зурахад харандааны барилт, даралтаас шалтгаалан өөр өөр өнгийг үүсгэх боломжтой байдаг бол компьютер дээр хичнээн өнгөний сонголтыг хийх боломж байвч өөрийн гараар өнгөө тохируулах шиг мэдрэмжтэй хандахад дутагдалтай байдаг.

- Одоогоор 50 гаруй дүр нь бэлэн болсон гэж байна шүү дээ. Нэг дүрийг дизайныг гаргахад хэр их хугацааг зарцуулдаг вэ?

-Хамгийн багадаа долоон хоног зарцуулдаг. Сайн дүр гаргахын тулд түүнээс ч илүү хугацаа зарцуулах нь ч бий. Шууд л дүрээ зурах асуудал биш шүү дээ. Дүрээ ямар зан араншинтай, ямар орчинд амьдрах, хүрээллийг нь хэрхэн тодорхойлох, өнгөний сонголтыг яаж сонгох гэх мэтчилэн судалгааны ажлуудыг маш их хийдэг учраас цаг хугацаа их шаарддаг.

- Зөвхөн зурахаас гадна бодох, судлах, зохиолоо найруулах, зохиолын өрнөлийг бий болгох зэрэг маш их авьяас, ур чадвар шаарддаг бололтой?

-Тийм шүү. Их сургуульд байх үед н.Эрдэнэбилэг багш маань бидэнд “Та нарын мэргэжил бол дан ганц график дизайнер биш. Энэ мэргэжлээр суралцсанаар та нар бүхий л мэргэжлийн өнцгөөс мэдэрсэн байх ёстой” гэж их хэлдэг байсан юм. Одоо бодоход багштайгаа санал нийлдэг юм. Бас өөр нэг багш маань биднийг бэлтгэсэн медиа контент бүр гоё, сайхан харагдахдаа бус хүмүүст ямар үнэ цэнийг хүргэх гэж байгаад гол зорилго оршиж байх ёстой гэж захидаг байлаа. Тийм ч учраас дижитал арт гэх урлагийг хүмүүс амар хялбар гэх байдлаар бус түүнийг бэлтгэхэд ямар их цаг зав, хөдөлмөр ордог болохыг ойлгоосой гэж хүсдэг.  

- Дэлхийн олон оронд дижитал арт чиглэлэр уран бүтээлээ туурвидаг зураачид их байх. Орон орны зураачид өөрийн орны өвөрмөц байдал, шинж чанар, мөн чанарыг ч зурагтаа шингээдэг болов уу. Таны хувьд дижитал артдаа ямар өвөрмөц шинжийг шигтгэхийг зорьдог вэ?

-Одоохондоо хувцас хэрэгсэл, эдлэл, үг хэллэг, дүрийн зан байдлаар нь монгол шинж чанарыг оруулж байна. Гэхдээ улам сайжруулахад тодорхой цаг хугацаа, туршлага шаардах байх.Энэ чиглэлээр маш сайн дижитал уран бүтээл туурвидаг хүмүүс бий. Тэднээсээ үлгэр жишээ маш их авдаг.

“Найзууд маань өөрийг нь үлгэрийн баатрын нэг дүр болгооч гэж тоглоомоор ч хэлэх үе байдаг”

- Дүрээ гаргаж ирэх, тухайн дүр зохиолд ямар үүрэг гүйцэтгэх,түүнийхээ дүрсийг төсөөлж зураглалаар буулгах үйл явц нь хэрхэн явагддаг вэ?

-Дүрийн санаагаа олж, тодорхойлох үед тухайн дүртэй төстэй хүмүүс эргэн  тойронд маань тохиолдол байдаг. Тухайн хүнээр уг дүрийн дизайныг шууд гаргах үе байдаг гэсэн үг. Үүнийг найзууд маань мэдээд намайг нэг дүр болгооч гэж хоорондоо ярьж инээлддэг болсон. /инээв/

- Хүүхдүүд дижитал арт чиглэлийг сонирхож байгаа ч яг юунаас, яаж эхлүүлэхээ мэдэхгүй байгаа байх л даа. Тэдгээр хүүхдүүдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Юун түрүүнд компьютер дээр ажиллаж сурах гэж яарсны хэрэггүй. Хоёрдугаарт, бусдын өөрийг чинь магтаж, сайшаасан үгэнд ташуурч сэтгэл ханаж болохгүй. Гуравдугаарт, байшингийн суурь бат бэх тавигдах нь чухал байдаг шиг зураг зурахад ч байгуулалт гэж зүйл бий. Үүнийг сайн анхаарч, ойлгож чадвал төдий чинээгээр эцсийн бүтээгдэхүүн чинь сайн бүтээл болж төрнө гэсэн үг. Мөн юун түрүүнд зурах чадвараа сайжруулах нь чухал. Зургийг нэг л удаадаа зураад өнгөрөх бус түүнийг хэд хэдэн удаа, олон янзаар зурахад түүнээс сурч үлдэх зүйл нь их. Хүмүүс харалгүйгээр зурах нь маш сайн гэж ойлгодог. Гэвч хэзээ ч харж байгаагүй зүйлээ зурж чадахгүй. Харин цээжилсэн юмаа хүн харалгүйгээр зурж чаддаг. Иймд цээжилтлээ түүнийг маш олон удаа зурах хэрэгтэй.

- Зурах чадвараа сайжруулсны дараа л дижитал хэлбэрт шилжих нь зөв гэлээ шүү дээ. Тэгвэл хүссэн бүхэн нь дижитал уран бүтээлийг хийж чадах уу, ер нь зурах чадвар сайтай хүүхэд л цаашид энэ чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх боломжтой юу?

-Зурах чадвараас гадна сэтгэн бодох чадвар нь илүү чухал байгаа юм. Дижитал арт гэдэг бол сэдэв санаагаа компьютер, дижитал технологи ашиглан контент болгон буулгаж байгаа үйл явц шүү дээ. Компьютердээ гол учир нь байгаа зүйл биш. Компьютер дээрх программуудыг сурахыг хүссэн хэн ч youtube суваг ашиглан хэрхэн ажиллах хичээлийг сурчихаж чадна. Хамгийн гол нь зурах чадварыг сурахад илүү их чадвар, хичээл зүтгэл шаарддаг.

- Уран бүтээлүүд нь удахгүй хүмүүст хүрэх байх. Тэр үед дижитал арт уран бүтээлийг тань хэрхэн харж, яаж хүлээж аваасай гэж хүсэж байна вэ?

-Уран бүтээл бүрийг харагдаад өнгөрөх төдийнхөөр биш цаад сэдэв, мөн санаагаа уран бүтээлч бүр бодож хийдэг. Хүн бүр л өөр өөрийн өнцгөөс гоё сайхныг нь өөлөх, шүүмжлэх нь бий. Мэдээж уран бүтээлч бүрт шүүмжлэл бүхэн үнэ цэнэтэй байдаг. Гэхдээ уран бүтээлчийн өнцгөөс харахад тухайн өөлөөд байгаа зүйлийг яагаад гаргах болов гэдгийг бодоод үзэх хэрэгтэй.

- Ер нь комик зураг гэхээр яалтчгүй бага насны хүүхдүүд сонирхох төвшин нь өндөр байх юм шиг санагдаж байна. Мэдээж урлаг өөрөө хүнд гоо зүйн мэдрэмж олгохоос гадна төлөвшүүлэх, хүмүүжүүлэх үүрэгтэй гэж хардаг. Энэ талаар өөрийн бодлыг хуваалцаач?

-Дээрхэн үед комик зохиол, бүтээл шимтэн үздэг байсан хүмүүс одоо ч тэрхүү сонирхлоо мартаагүй байгаа.  Дэлхийн бусад улсынх шиг эцэг, эх нь хүүхдүүдтэйгээ комик зохиол унших, анимейшн үзээд суух хэмжээний болно байх гэж боддог. Иймдээ ч уран бүтээл бүр хүмүүжүүлэх, төлөвшүүлэхээс гадна үнэ цэнэ болгож мэдээлэл өгөх нь чухал гэж хардаг.

-Ярилцсанд баярлалаа.

Та бүхэнд түүний дижитал арт чиглэлээр зурсан цөөнгүй уран бүтээлээс нь сонирхуулья.

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.153.113.115tom boovt sheriff   • 2020, 7 сарын 27. 19 цаг 40 минут

bi arin suudal deeree ohin shaah durtai

66.181.168.131   • 2020, 7 сарын 27. 11 цаг 38 минут

Setegen bodoh ni medeej,harin bodit shinjleh uhaantai oir undesleltei baih heregtei,tegehgui het hiisver hooson ni tsagiin garz boldog yum munharal tenegrel boldog yum

49.0.140.26зочин   • 2020, 7 сарын 27. 11 цаг 58 минут

ядаж наад ярилцлагаа бүрэн гүйцэд уншаач. худлаа атаархсандаа юу аль эсвэл юмыг сөрөг талаас нь хардагтаа бгаму. сонин сонин юм бичих юмаа

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.