2020 оны 7-р сарын 28
8 цаг 00 минут

Бадархундага нуураас “гуйсан” улсын цолоо нэг өдөр хүртсэн найз НАЧИНГУУД

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар 7 начин, хоёр харцага, нэг заан, нэг аварга цолтон төрсөн. Тэгвэл шинэхэн 7 начингийн гурав нь болох Улсын начин Д.Хүдэрбулга, Ш.Пүрэвгарьд, Ц.Мөнхбаяр нарыг Үндэсний тэргүүлэгч www.zaluucom.mn сайт зочин хоймроо урьж, ярилцлаа. Дашрамд дурьдахад, ярилцлагын онцлох хэсгийг текстээр оруулсан болно. Бүтнээр нь видео хэсгээс үзээрэй. 

-Энэ жилийн наадамд урамтай сайхан барилдаж, Улсын начин цол хүртлээ. Начин цол хүртэх хүртэлх барилдаанууд ямар байв, эргээд нэг санавал?

Улсын начин Д.Хүдэрбулга: Энэ жил 6 дахь удаагаа улсын наадамд барилдсан. Барилдаан болгон хүнд байдаг. Хүн болгон л учраа бөхөө давах гэж хичээнэ шүү дээ. Миний хувьд өмнөх даваагаа бодохгүйгээр учраа таарч байгаа бөхтэйгээ хэрхэн барилдах вэ гэдэгт л төвлөрч барилдсан. Хоёрын даваанд Баянхонгорын бөх аймгийн арслан Б.Бат-Амгалантай учраа таарсан. Гурвын даваанд нутгийн ах, улсын харцага Ө.Даваабаатартай таарч барилдсан. Дөрвийн даваанд энэ цаг үед сайн барилдаж байгаа улсын начин Э.Даштай таарч даваад, тавын даваанд улсын заан Б.Батмөнх ахыгаа давж, начин цол хүртсэн. Барилдаанууд хүнд болсон. Гэхдээ өөрийнхөө бодож, төлөвлөж байснаар барилдаж, улсын цолтны эгнээнд багтсан.

 Улсын начин Ш.Пүрэвгарьд: Миний хувьд төрийн наадамд 7 дахь жилдээ барилдлаа. 7 жил барилдаж байж улсын начин цол хүртлээ. Хоёрын даваанд аймгийн хурц арслан н.Мөнхбаяр, гурвын даваанд улсын харцага Д.Батболдыг давсан. Дөрвийн даваанд Сэлэнгэ аймгийн Жавхлан сумын харьяат, улсын харцага Б.Одгэрэлтэй барилдсан. Харин тавын даваанд Завхан аймгийн Алдархаан сумын харьяат улсын начин Л.Лха-Очироор тав давж, начин цол хүртсэн. Барилдаан болгон хүнд байлаа. Хөнгөн даваа гэж байхгүй. Нэгийн, хоёрын даваа ч хэцүү.

Улсын начин Ц.Мөнхбаяр: 5 дахь жилдээ улсын наадамд барилдаж байж улсын цолтны эгнээнд багтсан. Хоёрын даваанд Дарханы аймгийн хурц арслан С.Очирбаттай таарсан. Гурвын даваанд Хэнтийн аймгийн арслан н.Бадрахыг давсан. Дөрвийн даваанд нутгийн ах Т.Баасанхүү харцагатай таарч барилдсан. Тавын даваанд Улсын арслан Ц.Содномдоржтой барилдаж, давж, улсын цолтны эгнээнд багтсан. Наадмын даваа болгон л хатуу. Амар даваа гэж огт байхгүй. Сайхан барилдаж цолонд хүрсэндээ баяртай байна.

-Энэ жил коронавирусийн улмаас бэлтгэл хангах боломж бага байсан. Албан ёсны барилдаанууд болоогүй. Заал, танхимын барилдаанд барилдахгүй байж байгаад улсын наадамд зодоглохоор ямар байв?

Улсын начин Д.Хүдэрбулга:  Миний хувьд энэ жил бэлтгэл сайн байсан. Өнгөрсөн жил наадмын дараагаас бэлтгэлдээ гарсан. Мөн чөлөөт бөхийн дэлхийн аваргын өмнөх бэлтгэл хийж байлаа. Өвөл чөлөөт бөхийн улсын аваргын бэлтгэл ч их хийсэн. Түүнээс хойш олон улсын тэмцээний бэлтгэлд гарч байсан. Гуравдугаар сараас коронавирусийн улмаас бүх тэмцээн, уралдаан зогссон. Гэсэн ч хувьдаа бэлтгэлээ базааж, чамбайруулж, формоо алдахгүй явж байсан. Наадмын өмнө галын бэлтгэлийн үеэр барилдаан их хийсэн. Тэр л наадамд барилдах барилдааны бэлтгэл болж өгсөн. 

Улсын начин Ш.Пүрэвгарьд:  Бэлтгэлдээ их эрт гарсан. Зургадугаар сарын эхээр гарчихсан. Бэлтгэл эрт жигдэрсэн. Наадмын өмнө бэлтгэлээ сайн хийсэн. Барилдаан ч сайн байсан. Тиймдээ ч улсын цолонд хүрлээ гэж бодож байна.

-Энэ жил жин нэмж, зузаарсан харагдсан. Барилдаанд нөлөөлсөн байх?

-Улсын начин Ш.Пүрэвгарьд:  3-4 кг нэмсэн. Жин нэмээд ирэхээр бяртай болдог. Тиймээс жин нэмсэн нь барилдаанд багагүй нөлөөлсөн болов уу гэж бодож байна.

Улсын начин Ц.Мөнхбаяр: Бүтэн жилийн бэлтгэлтэй байсан. Хувиараа бэлтгэлээ базаасан. Бэлтгэл сайн байсан гэхэд болно. Тиймдээ ч өөртөө итгэлтэй байсан. 

-Тавын даваанд Улсын арслан Ц.Содномдорж амласан. Энэ жилийн наадмаар түрүүлэх бөхийн тоонд зүй ёсоор орж байсан хүчтэй арслан амлахад юу бодогдож байв?

- Улсын начин Ц.Мөнхбаяр: Дараа харамсахгүйгээр бүх чадлаа л дайчлаад барилдая гэсэн бодол төрж байлаа.

-Тавын даваанд гарахын өмнө улсын аварга Н.Батсуурь өөрт тань зөвлөгөө өгсөн гэж сонссон. Ямар зөвлөгөө өгсөн бэ?

- Улсын начин Ц.Мөнхбаяр: Яваад л барилд. Наадах чинь адилхан л хүн. Зоригтой барилдаарай гэсэн. 

-Хэр айсан бэ. Ингээд цол авах өнгөрлөө дөө гэж бодогдсон уу?

Улсын начин Ц.Мөнхбаяр:Тиймэрхүү юм бодогдож л байсан. Манай Оргилболд, улсын харцага Н.Золбоо, улсын начин Ж.Чулуунбат ах гурав зөвлөгөө өгөөд, тайвшруулаад л байлаа. Сүүлдээ тайвшраад, яасан ч яахав гэж бодоод л гарсан даа. 

-Д.Хүдэрбулга тавын даваанд Б.Батмөнх зааныг давсан. Зургаагийн даваанд Б.Зоригтбаатартай тунасан. Хоёр залуу хүчтэнд хоёуланд нь харцага цол хүртэх боломж байсан гэсэн үг. Гэвч хараахан давж чадсангүй. Барилдаан ямар болов?

Улсын начин Д.Хүдэрбулга:  Бид хоёр өмнө нь таарч байсан. Энэ удаад дахиад таарлаа. Боломж хоёуланд нь байсан нь үнэн. Миний хувьд боломжоо 100 хувь ашиглаж чадсангүй.  Элэг бүс, сэнжигний барилдаан хийгээд, мэдэрчихье л гэж бодсон. Гэвч алдаа гаргаад, сугадаан дээр мушгихад нь чангарч, ардаа алдчихсан. Ардаа алдчихаар хэцүү болчихож байгаа юм.

-Дөрвийн даваа бас чанга учраа таарсан. Э.Дашийг нэлээд дээшээ явж барилдах магадлалтай гэж байсан?

-Энэ жил өнгөрсөн жилийн таарч байсан оноолтоос нэлээд хойшоо ухарсан. Өнгөрсөн жил харцагуудтай таарах магадлалтай байлаа. Энэ жил болохоор начин цолтой бөхчүүдтэй таарах магадлалтай болчихсон байсан. Би Э.Даштай таарна гэж төлөвлөгөөгүй байсан. Таарчихлаа гэхэд “Энэ хүнийг л давахгүй бол улсын цол хүртэнэ гэж юу байх билээ” гэж бодож, өөрийгөө хурцалсан. Сайн ч төвлөрсөн. Тэгээд гараад барилдсан. Өөрийнхөө бодож байсан мэхийг хийж барилдаад, давсан.

-Ц.Мөнхбаярыг зургаагийн даваанд Н.Батсуурь аварга амласан. Нутгийн аварга амлахад юу бодогдож байв?

Улсын начин Ц.Мөнхбаяр: Хүчтэй аваргатай сайхан барилдаж өвдөг шороодсон. Аварга маань сайхан барилдаж, үзүүрлэсэн.

-Н.Батсуурь аварга хамгийн түрүүнд ам авч байгаа учраас хэнийг ч амлах боломж байгаа. Зурагтаар наадам үзээд сууж байхад “Яагаад ийм ам авч байгаа юм бол” гэж бодогдож л байлаа. Нутгийнхаа залууг авалгүй зөрүүлсэн бол цаашаа цол нэмэх ч боломж байсан байх гэж бодогдсон?

-Улсын начин Ц.Мөнхбаяр: Хамт бэлтгэл хийдэг, миний барилдааныг сайн мэддэг болохоор л амласан болов уу гэж бодсон. 

-Та гурвыг их сайхан дотно нөхөрлөдөг гэж сонссон юм байна. Найзууд нэг жил улсын начин цол хүртэх ямар санагдаж байна вэ. Мэдрэмжээ хуваалцаач?

Улсын начин Д.Хүдэрбулга: Тавын даваанд Ш.Пүрэвгарьд бид хоёр давчихаад ирээд Ц.Мөнхбаярыг Ц.Содномдорж арслантай барилдахыг нь хараад л хүлээсэн. Найз маань давчихаасай гэж дотроо маш их залбирсан. Давсан. Бид гурав гурвуулаа улсын цолтны эгнээнд багтлаа. Сэтгэл их тэнэгэр, сайхан байгаа. Бид гурав 10-аад жил найзалж байна. Өсвөр залуучуудын тэмцээний үеэр анх танилцаад, түүнээсээ хойш өдийг хүртэл бие биедээ тусалж, дэмжиж, хамт бэлтгэлээ хийж, жаргал, зовлонгоо хуваалцаад л явж байгаа. 

Нэг сонин зүйл ярихад, улсын харцага Н.Золбоо цолныхоо наадмыг нутагтаа хийсэн юм.  Баянхонгор аймгийн Баянбулаг суманд. Бид 3 тэнд очиж барилдчихаад, цаашаа Завхан явж, Отгонтэнгэр орсон. Тэгээд Бадархундага нуурын хажууд зогсож байгаад гурвуулаа малгайныхаа тэмдгийг өргөсөн. Улсын цолтон болгож өгөөрэй гээд аймгийн арслангийнхаа тэмдгийг өргөсөн юм. Түүнээс хойш 2, 3 жил ч болчихлоо.  Хүмүүс малгайныхаа тэмдгийг өргөөд л цол авдаг гэдэг. Бид гурав байдаггүй шүү гэж хааяа ярьдаг байсан юм. Гэтэл энэ жил бүр гурвуулаа зэрэг цол авлаа. Юм гэдэг чинь учиртай, бэлгэдэлтэй юм байна гэдгийг ойлгосон доо.

Улсын начин Ш.Пүрэвгарьд:  Бид гурав нэг оных, нас чацуу. Чөлөөтөөр барилдаж байсан. Нэг өдөр цол авна гэдэг маш сонин тохиолдол боллоо. Бадархундага нуур руу малгайн тэмдгээ нэгэн зэрэг шидсэн. Би эхлээд малгайныхаа тэмдгийг аваад шидэх гэсэн энэ хоёр бас тэмдгээ авсан. Тэгээд зэрэг шахуу шидсэн.  2018 онд малгайныхаа тэмдгийг нууранд өргөчихөөд нэг хэсэг тэмдэггүй явсан. Малгайн тэмдэггүй яваад байхаар эвгүй юм байна гээд гурвуулаа нэг хүнээс тэмдэг авч байлаа.  Тийм л сонин зүйлс тохиосон. Цолоо гардаж авах гэж байхдаа 13 дугаар зуун цогцолборт энэ тухайгаа л ярьж байлаа шүү дээ.

Улсын начин Ц.Мөнхбаяр: Бид чинь олон жил найзалсан. Гэр бүлийн найзууд. Нэгнийдээ очоод л, хоол ундаа хувааж иддэг сайхан найзууд. Нэг өдөр улсын цол хүртсэндээ баяртай байна. Энэ хоёр түрүүлээд тэмдгээ өргөсөн. Би жаахан байж байгаад өргөсөн юм шиг байгаа юм. Хамгийн түрүүнд Ш.Пүрэвгарьд тэмдгээ өргөсөн байх. Сая наадмаар тэмдэг өргөсөн дарааллаараа л улсын цолонд хүрсэн дээ. 

 

36
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

36 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.57.92.199Зочин   • 2020, 7 сарын 29. 8 цаг 02 минут

Батсуурь буруу халаад байхад хардаггүй юм бна. Жил бүрийн наадмаар жудаггүй ааш гаргах юм. Яасан муухай цолоо гутаасан аварганцар юм. Жил бүрийн наадмаар шударга сайхан барилдаж ард түмнээ баясгадаг аварга бас байх юм. Мөнхбат аварга. Жудаг энэ аваргыг ард түмэн бүгд хайрлаж хүндлэх юм. Аварга цолны нэр хүндийг ч явнаа гэдэг энэ юмаа.

174.193.218.141Zochin   • 2020, 7 сарын 29. 7 цаг 28 минут

Za bi neg arai iluu yum avaachij orgood zaan bolie baiz

139.5.216.161LmSWATt5x8o   • 2020, 7 сарын 28. 20 цаг 28 минут

it this real life?

202.179.21.205Зочин   • 2020, 7 сарын 28. 20 цаг 17 минут

Ц.Мөнхбаяр сайн бөх. Баасанхүү дэмжсэн байх, бусад учраа нь хэцүү бөхчүүдийг давжээ

150.129.143.154Зочин   • 2020, 7 сарын 28. 20 цаг 15 минут

guij tsol avdag boloo yu ch chadalgui

202.179.21.205Зочин   • 2020, 7 сарын 28. 20 цаг 14 минут

Хүдэрбулга, Пүрэвгарьд 2 нутгийн ах нар сайхан дэмжлээ гээд хэлчих, ач санах ухаан алга уу.

64.119.16.109Бөх хэрэггүй ээ .   • 2020, 7 сарын 28. 18 цаг 54 минут

Одоо монгоод 5 6 зайлшгүй анхаарах хэрэгжүүлэх зүйлс байнаа . 1 -р бид нар дэндүү цөөхүүлээ юм аа . Хилийн чанадад байгаа ах дүү нар аа авчирч доод тал нь 4 сая 500 мянгуулаа болий . 2 - рт дэлхийн номер нэг спорт хөлбөмбөгт онцгой анхаарч 80000 хүний суудалтай стадион барий . Жил бүр 100 хүүхдийг гадаадад бэлдий . Месси Роналдо шиг жинхэнэ ОДуудтай болий . 3 -р монголынхоо сайхан бүсгүйгээ дэлхийн мисс болгое . Дэлхийн мисстэй болий . 4 - рт монгол киногоо оскарт өрсөлдүүлж Оскар авцгаая.5 - рт Нобелийн шагналтантай болий

202.131.243.186Зочин   • 2020, 7 сарын 29. 7 цаг 04 минут

Боловсрол бас дахин боловсрол

64.119.16.109Бөх яахав ээ .   • 2020, 7 сарын 28. 18 цаг 47 минут

Энэ монголд чинь шороон түмэн дуучид , бөхчүүд , сумочид , уяачид , хошин шогийн алиа салбадайнууд , чалчаа хулгайч улс төрчид , хувалз лам нар гээд л ямар ч хэрэггүй зөвхөн монголдоо лаг том ОД гээд өөрснийгөө бодцон онигоонууд байх юм аа . Монголоосоо гарвал естой хэн ч биш шүү дээ .

92.184.124.98Зочин   • 2020, 7 сарын 28. 18 цаг 27 минут

Одоо эргүү оркууд нь нуур руж баахан сүү архи цагаан идээ шидээд бохирдуулаад бузарлана.. Тэнэг здакууд юмаа. Та нарын хичээл зүтгэлээс л шалтгаална шдээ. Нуурнаас гуйгаад биелүүлнэ гэж юу байсан юм. Хэлж ярьж байхдаа араа бодож байгаач.

139.5.216.161pedophile sheriff   • 2020, 7 сарын 28. 18 цаг 26 минут

ahin duu yaahin jaal end tend ahtaigaa ochij grupdej uzehiim uu

139.5.216.161Зочин   • 2020, 7 сарын 28. 18 цаг 33 минут

sexual contact with girls

86.9.197.184Zochin   • 2020, 7 сарын 28. 17 цаг 39 минут

Ene buhchuud gej unen ingeedtei ORKUUD baina. Ajil hudulmur hiihgui ulsad bol yamar ch hereggui buduuleguudiin armi. Tegeed bas nuurnaas guij buh bolson Genee. Yarihaasaa ichdeggui tiim ichih bulchirhaigui bolson unen ***** garuud baina. Ichig ichig.

202.21.108.130ХАЙРАН ЗАЛУУ НАС   • 2020, 7 сарын 28. 16 цаг 03 минут

МАНАЙД БӨХ ЛАМ ХОЁР ГЭЖ НИЙГЭМД ЮУ Ч БҮТЭЭДЭГГҮЙ, ТАТВАР Ч ТӨЛДӨГГҮЙ, ШИМЭГЧИД БАЙХ ЮМ. ХАЙРАН САЙХАН ЭРЧ ХҮЧ, ЗАЛУУ НАС. ЯДАЖ ХОЁР МӨНХ, ОЙДОВ ДӨВЧИН ЗААНЫ ҮЕ ШИГ ДЭЛХИЙН БӨХӨӨР ЗЭРЭГ ҮЗЭЭД УЛС ОРНЫХОО НЭР СҮРИЙГ ГАРГААД ЯВДАГ БОЛООСОЙ

202.21.116.171Зочин   • 2020, 7 сарын 28. 15 цаг 58 минут

Энэ гурван сайхан хүчтэн үнэхээр ухаан сууж юмны наана цааныг ойлгосон хүн шиг сайхан хөөрөлдсөн байна.Бүх зүйл учир тавилантай үүнийг л зөв ухаарч яваа залуус байна баяр хүргье.

66.181.161.72Ork   • 2020, 7 сарын 28. 15 цаг 48 минут

Nuurnaas guij gaviyat boldiin biluu kkkk

66.181.168.131Tom boovt   • 2020, 7 сарын 28. 15 цаг 39 минут

Za hudlaa shaagaad , chi ugaasaa halzan shiveestei ahdaa pzdaad haranhui gamjind shaalguuljiina gej muruuddug nizde

176.63.23.193Зочин   • 2020, 7 сарын 28. 15 цаг 02 минут

Залуу хүмүүс болохоор цагаахан хамаг л юмаа ярьж дээ. Учиргүй юм гэж энэ хорвоод юу байхав.

122.201.31.244Зочин   • 2020, 7 сарын 28. 14 цаг 43 минут

Бөхчүүд минь, эрчүүд минь ягаан өнгийн хувцас хэрэглэхээ больчихоочээ . Бага насны охидуудын ганц өнгийг нь булаацалдаад байх юмаа . Бас гомонуудын дуртай өнгө гэсэн шүү

202.179.27.197GERLEE   • 2020, 7 сарын 28. 14 цаг 30 минут

AMJILT HUCEYE MUNDAG

202.21.113.238О.Уянга   • 2020, 7 сарын 28. 13 цаг 27 минут

Хөөрхөн ярилцлага болжээ. Энэ бөхчүүд хэдий хүчирхэг, сүрдмээр хүмүүс мэт харагдавч байгаа байдал ярьж байгаа нь бага насны хүүхэд шиг хүмүүс юм. Эгдүүтэй ч юм шиг. Хээгүй Монгол эр хүний уужим сэтгэл харагдаж байна. Эхнэрүүд нь их азтай хүмүүс байхдаа. Энэ ягаан дээлтэй залууг хархаар инээд хүрээд байх юм. Сайхан найзууд бололтой. залуу начингуудад амжилт хүсье.

103.26.195.115Зочин   • 2020, 7 сарын 28. 12 цаг 02 минут

Монгол улсыг 2 мэргэжил их хөгжүүлнэ тэд хамгийн олноор УИХ-н гишүүн болдог. Сэтгүүлч ба бөх

202.21.111.170зочин   • 2020, 7 сарын 28. 11 цаг 59 минут

Харанхуй, боловсрол муутайгаа харуулах юм даа. Та гурав сайхан барилдсан үнэн. Харин тэмдгээ нууран усанд шиэдж байгал орчныг бохирдуулсан чинь, мөн тэр нуураас дэмжлэг тэтгэлэг гуйж улсын цолонд хүрэх гэсэн ойлголт чинь мөн ч их тэнэглэл шүү

64.119.23.180Зочин   • 2020, 7 сарын 28. 11 цаг 25 минут

Шутлэгтэй байх, хэт харанхуй байх хоер бол эрс ондоо . Бехчуудийн олонх нь гэгээлэг байх , гэвч зарим нь даанч дэндуу харанхуй байдгийг хараад унэхээр сэтгэл гутсан еревдмеер ч юм шиг . Ийм их тэнэглэлээсээ хэзээхагацах бол?!

202.126.89.120Зочин   • 2020, 7 сарын 28. 11 цаг 24 минут

Ter nuurand ochij husle helwel buh husel biyleh bolow uu

202.21.107.104Зочин   • 2020, 7 сарын 28. 12 цаг 00 минут

Хаха. Аливаа юмыг өөрийнхөө бөндгөртөө найд!!!

103.57.92.146з   • 2020, 7 сарын 28. 11 цаг 16 минут

гуйгаад давчихдаг бол хэн ч барилдсан болох юм байна даа

43.228.131.113Зочин   • 2020, 7 сарын 28. 10 цаг 58 минут

ичиж үхмээр юм...ийм сайхан эрүүл,чийрэг залуус хийж бүтээж хөдөлмөрлөж сурч амьдрахын оронд хөгийн юм яриад сууж байх юм...хэддүгээр зуун бэ...наад харанхуй бүдүүлэг байдлаа болиоч...

202.9.40.105Зочин   • 2020, 7 сарын 28. 10 цаг 46 минут

Бөх залуус найраа хийгээл явж бхын оронд тийшээ очоод гуйхад л болж бншдээ.

115.84.87.123ДАРХАН МОНГОЛ   • 2020, 7 сарын 28. 10 цаг 43 минут

ХҮНИЙГ ШАШИН ШҮТЛЭГЭЭР ЯЛГАВРЛАН ГАДУУРХАЖ БОЛОХГҮЙ ҮНДСЭН ХУУЛИЙН ЗААЛТТАЙ ЭНЭ ЗАЛУУС УУЛ УСАА ШҮТНЭ ҮҮ ТЭР ХҮМҮҮСИЙН ЭРХ ,МОНГОЛ ХҮН БИЛГЭЭРЭЭ ГЭДЭГТ УУРЛААД БАЙГАА НЬ БҮГД ХЯТАД ААВ ӨВӨӨТЭЙ ХҮМҮҮС ШҮҮ?

39.7.51.50Зочин   • 2020, 7 сарын 28. 10 цаг 39 минут

Manai nugu hed bugd hudla unaad bh shig bsan da.

203.91.115.48Зочин   • 2020, 7 сарын 28. 10 цаг 03 минут

** шидтэй нуур байна.

203.91.115.48Зочин   • 2020, 7 сарын 28. 10 цаг 02 минут

Яахаараа дүүрчихсэн мунхарсан юм бичиж байдаг байнаа. Бөх нь ч гэж нуураас гуйсан гэнэ үү. Ийм мулгуу хүмүүс 21-р зуун шүү дээ. Африкийн зэрлэг омгийнхон ч ийм юм ярихаа больсон доо. ОРК уудаа гэж ийм л малнууд байх юм.

59.153.115.62Зочин   • 2020, 7 сарын 28. 9 цаг 53 минут

амжилт

59.153.114.184Зочин   • 2020, 7 сарын 28. 9 цаг 46 минут

Толгой нь гашилсан дуракууд,одоо энэ нийтэллийг уншсан малууд яах бол,мал өргөсөн мянгат болсон гээд л яривал удахгүй нуураар дүүрэн малаа хийх үхрүүд захаас аваад л байгаа.яана даа.

202.179.21.246Зочин   • 2020, 7 сарын 28. 9 цаг 12 минут

хөөрхөн залуусын хөөрхөн ярилцлага болжээ. Залуу хүчтэнүүддээ бие тоохгүй, бөхөө худалдаж үзэгчдээ хуурахгүй бэртэж гэмтэж ядрахгүй бие биедээ түшиг болж улам өндөр амжилтад хүрэхийн ерөөл өргөе.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.