Б.Оюундэлгэр: Багш хүнд хааяа эмч, сэтгэл зүйч ч болох шаардлага тулгардаг

Анх сургалтын төвөө нээж байхдаа багш, үйлчлэгч, нягтлан, удирдах ажилтан гээд л бүхий л ажлаа өөрөө хийдэг байсан

Хүүхэд бүр мэргэжлийн бүжигчин болох албагүй. Харин урлагаар дамжуулан гоо зүй, ёс суртахууны өндөр хүмүүжлийг олж авах нь чухал хэмээдэг. Иймдээ ч сүүлийн үед бүжгийн урлаг тэр дундаа балетаар хичээллэх хүүхэд залуус нэмэгдсэн. Харин 25 насандаа өөрийн сургалтын төвийг ажиллуулж, хүүхэд багачууд гэлтгүй насанд хүрэгчдэд балетийн урлагийг зааж сургахаар сэтгэл шулуудан ажиллаж буй бүсгүйг урьж ярилцлаа.

-Сайн байна уу. Юун түрүүнд уншигчдад маань өөрийгөө танилцуулаач?

-Сайн байна уу. Намайг Батсуурийн Оюундэлгэр гэдэг. 2007-2012 оны хооронд бүжигчин, бүжгийн багш мэргэжлээр суралцаж төгссөн. Одоогоор “Аurora balet” сургалтын төвийн захирал, балетийн багшаар ажилладаг.

-Бүжгийн урлагтай амьдралаа хэдийнээс холбов?

-Манай садан дунд хоёр бүжигчин бий. Тэднийг манай гэрт ирэх үед би бүжигчин болмоор байна, надад бүжиг заагаад өгөөч гээд л гуйгаад зогсчихдог байсан гэж аав ээж маань ярьдаг юм. Гуравдугаар ангид байхдаа сургуулийнхаа урлагийн үзлэгт орохоор бэлдэж байх үед бүжгийн хамтлагаасаа намайг хасчихсан. Тэгэхэд нь гэртээ ирээд хоёр хоног уйлж байснаа сайн санаж байна. Миний бүжигчин болох хүслийг ээж маань тэр үед мэдэрсэн юм болов уу гэж боддог. Учир нь тэр үйл явдлын дараахан ээж маань намайг Увс аймгийн хүүхдийн  ордонд н.Олзвой багшид шавь оруулснаар тасралтгүй дөрвөн жилийн хугацаанд бүжгийн дугуйланд явсан.

12 настайдаа Завхан аймгийн хөгжим бүжгийн сургуульд суралцахаар явсан. Гэрээсээ сар ч холдож үзээгүй би анх удаа удаан хугацаагаар холдож үзсэн минь тэр байлаа. Анх оймсоо ч угааж чадахгүй жаахан охин очиж байснаа санадаг. Гэхдээ тэр үед бүтээсэн сайхан дурсамжууд одоо ч сэтгэлд тод байдаг.

Үеийн хүүхдүүд гадаа дураараа тоглож байхад бид хичээлийн зааландаа өглөө найман цагаас оройн 21 цаг хүртэл мэргэжлээ давтаж, бэлтгэл хийнэ. Одоо бодоход хүүхэд нас минь их л завгүй өнгөрсөн.

Гэхдээ багаасаа бүжигчин мэргэжлийг эзэмших гэж шаргуу хичээж, өөрийгөө бэлдсэнийхээ үр дүнг одоо багахан ч гэсэн амсаж байна гэж боддог.

-Та гэр бүлийнхээ талаар танилцуулаач. Танай гэр бүлд урлагийн хүн бий юу?     

-Аавыг маань Ц.Батсуурь гэдэг. Харин ээжийг маань Энхжаргал гэдэг. Аав, ээж хоёр маань хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс бий. Одоо төрөлх Увс аймагтаа ажиллаж, амьдардаг. Би айлын том охин. Хоёр эрэгтэй, нэг охин дүүтэй. Том эрэгтэй дүү маань бас л урлагтай амьдралаа холбосон хөгжимчин мэргэжилтэй. Харин охин дүү маань сэтгүүлчээр суралцдаг.

-Айлын том хүүхдүүд дүү нартаа үлгэр жишээ нь болж явдаг гэдэг. Та дүү нартаа хэр үлгэр дууриалалтай яваа гэж дүгнэдэг вэ?

-Би чинь айлын том охин хэрнээ бага нь юм шиг л байдаг. Аав, ээждээ их эрхэлдэг нь багаасаа гэрээсээ холдсонтой холбоотой ч юм шиг санагддаг. Нэг удаа намайг хайрлахгүй байна гэж аав ээждээ гомдоллож байсан юм. Тэгэхэд аав, ээж хоёр маань намайг гэр бүлдээ хамгийн анхны охин болж төрсөн учраас дүү нараасаа ч илүү хайрыг амсаж яваа гэж хэлж байсан. Дүү нараасаа насны зөрүү бага учраас дэрсхэн өссөн. Тиймдээ ч үе тэнгийн юм шиг хоорондоо ярилцаж, бие биедээ зөвлөгөө өгч, үлгэр дууриалал болж явдаг гэж боддог.

-Таныг монгол бүжгийн ангийг дүүргэсэн гэж сонссон. Гэхдээ яагаад монгол бүжгээр төгссөн мөртлөө сонгодог бүжиг заах шийдвэрийг гаргасан юм бэ?

-Анх очихдоо монгол бүжгийн ангийг сонгож суралцсан. Одоо бодоход тэр үед сонгодог бүжгийн ангид суралцах байж дээ гэсэн битүүхэн харамсал хааяа хааяа төрдөг. Гэхдээ сонгодог бүжгийн ангид суралцаагүй хэдий ч багш нар маань орос школлоор, сонгодог бүжгийн суурийг бидэнд сайн тавьж өгсөн. Аль ч төрлийн бүжгийн гол суурь нь сонгодог бүжиг байдаг. Би хөгжим  бүжгийн сургуульд сурч байх үед монгол бүжгийн анги мөртлөө сонгодог бүжгийн хичээл монгол бүжгийн хичээлээсээ илүү цаг ордог байсан. Монгол бүжиг, сонгодог бүжгийг зааж, хооронд нь хувьсаж ажиллана гэдэг бол хувь хүний сонирхол, хичээл зүтгэлээс л шалтгаалах зүйл гэж боддог. Монгол бүжгийн бүжигчин сонгодог бүжиг зааж болохгүй гэсэн өрөөсгөл ойлголт олон нийтийн дунд их. Харин би энэ ойлголтын эсрэг байр суурьтай явдаг. Учир нь бүжигчин хүн бүр сонгодог бүжгийн хичээлүүд үзэж, сууриа тавьсан байдаг. Бүжигчин хүн аль ч төрөл рүү хувьсаж бүжиглэх чадвартай байдаг нь ч үүнтэй холбоотой.

-Сургуулиа төгссөний дараагаар хүнд мэргэжлээрээ ажиллах хүсэл эрмэлзэл хамгийн өндөр байдаг. Ажлын гараагаа хаанаас эхлүүлж байсан бэ?

-2012 онд сургуулиа төгсөөд Увс аймгийн хөгжимт бүжгийн театрт бүжигчнээр ажиллаж байгаад 2014 онд Дархан-уул аймгийн Залуус театрт ажилласан. 2016 оноос хотод ирж, гадагшаа явж мэргэжлээрээ ажилласан. Монголд эргэж ирээд хувиараа бүжгийн багшаар хэсэг ажиллаж байгаад өөрийнх сургалтын төвөө ажиллуулж эхэлсэн.

-Бүжиглээд явахаас хүүхдүүдэд багшилж эхлэх мэдрэмж ямар байсан бэ?

-Би өөрийгөө хэзээ ч багш болно гэж бодож яваагүй. 2016 оны аравдугаар сард анх багшилж эхэлсэн. Урьд өмнө нь бүжиглэж байснаас бүжгээ хүнд тайлбарлаж, зааж үзээгүй би юуг хаанаас нь эхлүүлж заахаа мэдэхгүй сандарч байсан. Түүнээс хойш хэдэн сар мэргэжлээрээ багшлаад ирэхэд тодорхой чигээ мэдэж авсан. Багш хүнд зөвхөн хичээлээ заах бус хааяа эмч, сэтгэл зүйч ч болох шаардлага тулгардаг юм билээ.  

 

 

-Хүн хэзээ ч мэргэжилдээ сэтгэл ханадаггүй. Бусдад багшилхын тулд өөрөө ч бас илүү суралцах, хөгжүүлэх шаардлага гардаг байх?

-Ямар ч мэргэжлийг хүн бүрэн төгс эзэмшинэ гэж байдаггүй. Хүн насан туршдаа суралцдаг. Би ч одоо суралцсаар л яваа. Заах гэж байгаа зүйлээ би өөрөө эхлээд маш сайн мэдэж, ойлгосон байх хэрэгтэй. Багшлахын тулд өдөр бүр суралцана. Мөн багш нарынхаа зааж байсан зүйлийг эргээд маш их санагалздаг. Мөн хүн өөрийн сурсан зүйлээ бусдад зааж өгөхөд илүү мэдлэгээ бататгаж чаддаг.

“Балетаар хичээллэх нь гоо зүй, бие бялдар талаасаа ч өв тэгш өсөж хүмүүжих боломжийг олгодог”

-Сургалтын төвөө анх хэрхэн байгуулж байсан бэ, залуу хүн учраас зориглоод хийсэн алхам байв уу?

-Би өөрийгөө амжилттай яваа гэж хэлэх дургүй. Би өөрийн хийх ёстой ажлаа л хийж яваа. Ийм залуудаа сургалтын төв ажиллуулаад, хажуугаар нь багшлаад явааг минь хүмүүс өнгөцхөн талаасаа сайхан харагдах боловч түүний цаана ямар их хичээл зүтгэл, бэрхшээл, үүрэг хариуцлага байдгийг олж хардаггүй. Анх сургалтын төвөө нээж байхдаа багш, үйлчлэгч, нягтлан, удирдах ажилтан гээд л бүхий л ажлаа өөрөө хийдэг байсан. Нэг удаа ажилчдынхаа цалинг тавьж, түрээсийн мөнгөө өгчихөөд баяр болж байхад ямар ч мөнгөгүй сууж байсан үе бий. Тэр үед ажилчдынхаа цалинг тасалдуулж болохгүй гэдэг нь л надад чухал байсан.  

Анх сургалтын төвөө байгуулж байснаа бодоход хоёр салбартай болж өргөжиж, олон хүүхэд багачуудын авьяас чадварыг хөгжүүлж яваадаа баярладаг. Сүүлийн үед маш олон сургалтын төвүүд байгуулагдах болсон. Хүмүүс сургалтын төв гэхээр бизнес гэдэг талаас нь илүүтэй хардаг.

Гэхдээ хүүхдийг мөнгө гэж харах ёс зүй бидэнд байдаггүй. Хэрвээ ажлаа мөнгө гэж харвал мөнгө л нүдэнд харагдана. Харин ажлаа хобби, дуртай зүйлээ гэж харж ажиллавал хязгааргүй өндөрлөгт ч хүрч чадна. Иймдээ ч би хүүхэд бүрийг сургах, хөгжүүлэх, танин мэдүүлэх талаас нь  ажилладаг.

-Сүүлийн үед сургалтын төвүүд ихээр байгуулагдах болсон. Таны ажилдаа баримталдаг зарчим юу вэ?

-Сургалтын төвүүд хоорондоо өрсөлдөх байдал ажиглагддаг. Миний ажилдаа баримталдаг нэг зарчим бол бусадтай өрсөлдөх бус өөрөө өөртэйгөө өрсөлдөх хэрэгтэй гэж боддог. Жишээлбэл, нэг цагийн хугацаанд би хүүхдэд хичээл орохдоо зүгээр л цаг нөхцөөх төдий бус чанартай сайн ойлгуулж, тултал нь зааж өгөх хэрэгтэй. Шавь нартаа хандаж “ Хэзээ ч бүү өөрийгөө хуур” гэж их хэлдэг. Ийм ч учраас өчүүхэн жижиг зүйлийг хийдээ ч чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй шүү гэж их захидаг. Миний багш нар ч надад ингэж л сургасан. Сургасан үгс бүхэн нь миний амьдралд мэдрэгдсэн учраас  түүнийг одоо шавь нартаа их захих болсон.

Хүүхдэдээ балет заалгах хүсэлтэй эцэг эхчүүд ихэссэн байгаа харагддаг. Хүүхдийг багаас нь бүжгээр хичээллүүлэх эцэг эхчүүдийн сонирхол нэмэгдсэн нь юутай холбоотой гэж харж байна вэ?

-Хүүхдийг багаас нь балетаар хичээллүүлэхийг хүссэн эцэг эхчүүд нэмэгдсэн болох нь илт ажиглагдаж байгаа. Хүүхэд бүр мэргэжлийн бүжигчин болох албагүй. Харин урлагаар дамжуулж хүүхэд олж авах боломжтой хүмүүжил маш чухал гэж хардаг болсонтой холбоотой болов уу.

-Балетаар хичээллэсний ач холбогдлын талаар яриагаа үргэлжлүүлье?

-Балетаар хичээллэх нь гоо зүй, бие бялдар талаасаа ч тэр өв тэгш өсөж хүмүүжих боломжийг олгодог. Балетаар хичээллэх нь хүний хөлийн үзүүрээс толгойн орой хүртлээ эд эсийг ажиллуулж, мөн баруун болон зүүн тархины хөгжлийг дэмждэг. Сонгодог бүжиг нь өөрөө бүхий л бүжгийн гол зангилаа буюу бүжгийн хаан гэх тодотголыг авч чаддаг урлаг. Сонгодог бүжгээр хичээллэсэн хүн ямар ч бүжиг рүү хувьсах чадвартай болдог. Учир нь сонгодог бүжиг бүхий л бүжгийн суурь болсон байдаг. Мөн хүүхэд тэсвэр хатуужилтай болохоос гадна харилцаа, зан төлөвийн байдалд ч эерэгээр нөлөөлж эхэлдэг. Багшийн заасан үйлдлийг дагаж хийхэд хүүхдийн тархи ажиллана шүү дээ.

-Бүжигчин хүн гэхээсээ илүүтэй хувь хүнийхээ талаас чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Би чөлөөт цагаараа шүлэг бичих, хоол хийх сонирхолтой. Ээждээ зориулж бичсэн дууны шүлэг байдаг юм. Шүлэгт маань хөгжимчин дүү маань ая хийж өгсөн. Хэдий мэрэжлийн дуучинаар дуулуулж цацаагүй байгаа ч бид өөр хүнээр ээждээ дуулж сонсгож байсан. Ер нь сүүлийн хэдэн жил ажилдаа анхаарлаа хандуулаад сонирхолдоо цаг гаргах нь бага болсон.

-Ажлаа хэр төлөвлөдөг хүн бэ?

-Би арван гурван настайгаасаа эхэлж ойрын төлөвлөгөөгөө гаргадаг байсан. Одоо ч төлөвлөгөө гаргадаг хэвээрээ. Сонирхуулахад, би арван хэдхэн настай байхдаа бичиж байсан төлөвлөгөөгөө сүүлд олж уншсан юм. Тэгтэл тэр төлөвлөгөөндөө сургалтын төвтэй болно, мэргэжлээрээ ажиллана гэх мэт зүйлсийг бичсэн байсан. Хэдий хүүхдийн мөрөөдөл юм шиг боловч одоо харахад тодорхой хэмжээнд бүгд биелсэн байгааг харахад сайхан санагдаж байгаа.  

-Ярилцлагын төгсгөлд залуустаа хандаж юу хэлмээр байна?

-Залуучууд мэдлэг мэдээллийг хаанаас ч олж авах боломжтой болсон. Иймд цаг минут тутамд өөрийгөө хөгжүүлж, мэдэхгүй зүйлээ олж мэдэхийн төлөө хичээгээсэй гэж хэлмээр байна. Манайханд тархиа ажиллуулдаг ч биеийн эрүүл мэндээ орхигдуулдаг тал бий. Эрүүл мэндээ ч бодох нь чухал. Хөдөлгөөнтэй байдаг хүн хэзээ ч стресддэггүй учраас амьдралын өдөр бүрт зөв дадал зуршлыг өөртөө суулгаарай гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

14
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

172.58.44.187Зочин   • 2020, 8 сарын 13. 10 цаг 18 минут

Zalilangiin shinjtei bodol zurshiidgiin bish bees!!!

192.82.74.96 Зочин   • 2020, 8 сарын 1. 13 цаг 56 минут

Манай монголын эрдэмтэн олон сайхан багш нар бүх шинжлэх.ухааныг альч талаас.нь чөлөөтэй зааж ойлгуулж чаддаг багш нар олон байна сайдаа та бүх техникум дээд.их сургуульдаа эрдмийн зэрэг цолтой хүмүүсээр хичээл заалгаж эхлүүлэх нь сурлага хүмүүжил сахилга батад өөрчлөлт гарч болно багш нар ёс суртахууны өндөр боловсролтой байх ёстой оюутан нартаа аав. Ээж шиг нь хайрлаж хүндлэж явах ёстой

202.9.40.111Зочин   • 2020, 8 сарын 1. 8 цаг 34 минут

zailshgvi baix asuudal bagsh nart

192.82.76.6yankan mini   • 2020, 7 сарын 31. 21 цаг 06 минут

chi zugeer terentaigaa ger ornoos hurdan zailj uz tehuu guiya zugeer zail teh uu

192.82.76.6Зочин   • 2020, 7 сарын 31. 21 цаг 08 минут

termuu tsagdaatai zail teh uu aav eejiig taivan bailga

192.82.76.6Зочин   • 2020, 7 сарын 31. 21 цаг 12 минут

ter chigeeree zail tehuu,aav bid 2 bur heleh ug alga hurdan zailj uz duu mini

202.9.40.169Зочин   • 2020, 7 сарын 31. 20 цаг 58 минут

Амжилт

182.160.0.93Зочин   • 2020, 7 сарын 31. 17 цаг 10 минут

Hairtai shu chmda

66.181.168.131Gaint balls tiny cock   • 2020, 7 сарын 31. 13 цаг 32 минут

Ay k gostoso

99.70.235.30Kkk   • 2020, 7 сарын 31. 11 цаг 59 минут

Za arai l hadiurchvuu

202.179.26.254Зочин   • 2020, 7 сарын 31. 11 цаг 33 минут

Mundag👏👏👏

202.9.40.111Зочин   • 2020, 7 сарын 31. 10 цаг 55 минут

envvnees ix ym baix estoi bagsh xvnd ene xamgaltgvi

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.