Г.Гантөгс: Гудамжны турник бол фитнессгүйгээр бие бялдараа хөгжүүлэх боломж

Сүүлийн үед фитнесс, олон төрлийн спортод нэгдэж бие бялдар, эрүүл мэнддээ онцгой анхаарах залуус нэмэгдсэн. Харин гудамжны турникээр хичээллэж, өөрсдийгөө хөгжүүлэхээс гадна бие биедээ зөв үлгэр дууриалал болж, нэгэн сонирхол дор ахан дүүс болон нэгдсэн ИММАННУЕЛ багийн төлөөлөлтэй цөөн хором ярилцсанаа та бүхэнд хүргэж байна. Та бүхэн түүний ярилцлагаас эерэг хандлага, зөв үлгэр дууриаллыг авна гэдэгт итгэлтэй байна. 

-Сайн байна уу, өөрийгөө манай уншигчдад товч танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. Намайг Галиндэвийн Гантөгс гэдэг. 22 настай. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.

-Хэзээнээс турникийн спортоор хичээллэж эхэлсэн бэ?

-2015 оны зунаас гудамжны турникээр хичээллэж эхэлсэн. Анх манай найзууд турник дээр янз бүрийн дасгал, эргэлтүүдийг хийж харагддаг байсан юм. Нэг удаа найз маань намайг сонирхоод үзээч гэж ятгасан. Анх биеэ дийлэхгүй, эрсдэл ихтэй гэж бодсон ч оролдоод үзье гэсэн зорилго тавьсан. Сагс, хөлбөмбөг зэрэг бусдын л адил сонирхдог спортоос тэс өөр ертөнцтэй танилцсан минь энэ байсан юм. Сонирхож эхэлснээс хойш бусад спортоос илүү онцгой болохыг мэдэрсэн учраас цаашид өөрийгөө энэ чиглэлээр илүү хөгжүүлэхээр шийдэж, одоог хүртэл тасралтгүй хичээллэж байгаа. Ер нь энэ чиглэлээр хичээллэж эхлэхэд найзуудын дэмжлэг их байсан гэж хэлж болно.

-Анх турникээр хичээллэж эхлэж байх үед хүндрэлтэй санагдсан зүйл бий юу?

-Мэдээж хүндрэл их байсан. Хамаг бие булгарч, гарын алга эвэрших зэрэг бол наад захын л асуудал. Цаашилбал, юуг, хэрхэн хийх билээ гэдэг асуултыг өдөр бүр өөртөө тавьдаг байсан.  

-Сүүлийн үед залуус турникээр хичээллэх сонирхол байгаа ч хаанаас нь хэрхэн сурч эхлэхээ мэдэхгүй залуус их байгаа байх. Турникээр хичээллэхийг хүсвэл хамгийн хөнгөн техникүүдээс эхлэх хэрэгтэй юу?

-Турникээр хичээллэж эхлэхэд хаана ямар газар байх нь чухал биш. Харин өөрийн биеээ маш сайн халаадаг байх чухал. Ингэхдээ суниаж чаддаг байх хэрэгтэй. Суниана гэдэг нь өөрийнхөө биеийг тодорхой хэмжээгээр даадаг болно гэсэн үг юм. Мөн эргэлт, хүчний элементүүдийг бага багаар оролдоод үзэх хэрэгтэй. Гэхдээ аюулгүй байдлаа маш сайн хангах ёстойг мартаж болохгүй. Хамгийн гол нь суниалт бол гудамжны турникийн салшгүй хэсэг учраас хэзээ ч тасалдуулж болохгүй.

- Энэ спортоор хэдэн наснаас эхэлж хичээллэж болох вэ, залуусын бие бялдрын хөгжилд хэрхэн нөлөөлөх бол?

-Хөгшин, залуу аль ч насны хүмүүс хичээллэж болно. Гол нь өөрийн биед тааруулж хийж болдгоороо онцлог. Бас энэ спортод хүйс харгалзах шаардлагагүй гэдгийг хэлмээр байна. Эрэгтэй хүн л турникээр хичээллэж чадна гэдэг нь нэг талаараа өрөөсгөл ойлголт. Эмэгтэй хүн ч гудамжны турникээр хичээллэх боломжтой. Бэлтгэл, бие халаалтаа сайн хийх тусам бие бялдараа өв тэгш хөгжүүлж, хүчний ачааллыг даах чадвартай болдог. Нэг ёсондоо заавал фитнесс гэлтгүйгээр биеэ хөгжүүлэх боломж гэж харж болох юм.   

-Турникээр хичээллэх нь их тэсвэр хатуужил шалгадаг байх?

-Мэдээж. Аль ч спорт хүний тэсвэр хатуужлыг сорьж байдаг. Гудамжны турник ч ялгаагүй. Турникээр хичээллэж байх үедээ бэртэл гэмтэл авах, бусдаас өөрийгөө дутуу үнэлэх, сэтгэлээр унах гэх мэт шантрах үе их. Хөнгөн элемэнтүүдээ дөнгөж сурч эхлэж байх үедээ түүнийгээ ойлгохгүй үе ч гарна. Тэр бүр шантраад байвал одоо байгаа байрандаа л зогсчихоно. Харин хэцүү санагдсан зүйлсээ сурахын төлөө хичээж, цаашид энэ бүхнийг даваад гарна гэсэн тэсвэр хатуужил байхад бага багаар ч гэсэн зогсолтгүйгээр урагшилж чадах юм.  

-Турникээр хичээллэхийн давуу талыг залууст хүргээч?

-Турникээр хичээллэхийн давуу тал нь маш их. Эрүүл мэнд, бие бялдар мөн түүнчлэн зан төлөвийн хувьд ч өөрчлөлтийг дагуулдаг гэхэд хилсдэхгүй. Жишээлбэл, аливаад тууштай, тэсвэр хатуужилд сургаж байдаг. Залуусын дунд буруу дадал зуршилтай, тэр бүү хэл өөрийн гэсэн сонирхолгүй залуус байдаг. Гэхдээ буруу зуршлаасаа салахад сонирхол нь чухал үүрэгтэй гэж боддог. Мөн зан харилцааны хувьд илүү нээлттэй, эелдэг найрсаг болдог. Бид нэг ч гэсэн элементийг хийж сурчихаад сэтгэл дүүрэн мэдрэмжийг сонирхлоосоо авч чаддаг. Аюултай спортод тооцогддог хэдий ч түүнээс авах мэдрэмж, өгч чадах үр өгөөж нь онцгой.

-Манайд зориулалтын турник, орчин, өвөл бэлтгэл хийх заал хэр хангалттай байдаг вэ?

-Зуны улиралд гадаа талбайн турник дээр цугладаг. Харин өвлийн улиралд спортын төв ордоны зааланд бэлддэг. Ер нь манайд зориулалтын бэлдэх орчин, бэлтгэл хийх заал тун ховор байдаг. 

-Спортын экстрем төрөлд тооцогддог гэсэн. Аюулгүй байдлаа хэрхэн хангадаг вэ?

-Экстрем төрлийн спорт учраас аюулгүй байдлаа хангах нь чухал. Одоогийн байдлаар шинэ зүйлс сурч байгаа нэгнээ бөөнөөрөө тойрч унахаас хамгаалах, буух хэсэгт нь зөөлөн матрас тавьж өгөх гэх мэт байдлаар хангаж байна даа.

"ИММАНУЕЛ - Нэг сонирхол, нэгэн гэр бүл"

-ИММАНУЕЛ багийнхаа талаар бидэнд танилцуулаач?

-ИММАНУЕЛ" багийн нэр нь бидэнтэй хамт бурхан буй гэсэн утгатай

-Бид бүгдээр бурханд итгэгч залуус. Мөн турник нь аюултай, экстрем спорт гэдэг утгаараа бурхан бидэнтэй хамт байж ямар нэгэн осол, гэмтлээс холуур байх болтугай гэж нэрээ өгсөн. Бид нэгийгээ илүү ойлгож, дэмжиж, амьдралын бүхий л мөчид бие, сэтгэлээрээ цуг байхаар нэгэн сонирхол дор ах дүүс болон нэгдсэн. 

-Энэ төрлөөр хичээллэж эхэлснийхээ дараа нэгдэж бүлэг болсон юм уу аль эсвэл найзуудаараа турникээр хичээллэх сэдэл төрсөн юм уу. Энэ талаараа дэлгэрэнгүй ярьж өгөөч?

-Бид өмнө нь турник дээр очиж ганц нэгээрээ л турникддэг байлаа. Өөр өөр газар бие биентэйгээ тааралдаж хоорондоо төдийлөн сайн танихгүй ч турникээр хийж байгаа зүйлс, сурч мэдсэн зүйлсээ хуваалцаж, зөвлөлдөж явсаар найзууд болсон. Анх Иммануел баг маань дөрөв тавуулхнаа л байсан. Одоо Иммануел баг олуулаа болсоор л байна. Бид нэг гэр бүл л гэсэн үг. Турник гэх спортоор холбогдсон ахан дүүс ч гэж хэлж болно. 

-ИММАННУЕЛ багт одоогоор хичнээн залуус нэгдсэн байна вэ?

-Бид бие биеээсээ өдөр бүр, цаг хором бүрт суралцаж байдаг. Турникийн элемент, хийж байгаа зүйл гэлтгүй бие биенийхээ зан чанар, хүндлэл бүрээс суралцдаг юм. Иммануел багт одоогоор 38 залуус нэгдэж нэгэн гэр бүлийн ахан дүүс болсон байна.  

-Багийнхаа цаашид тавьсан зорилгоосоо хуваалцаач?

-Бид сонирхлоороо нэгдэж, цаашид илүү хөгжих зорилготой. Мөн бидэнтэй нэгдэх сонирхолтой залуусыг гэр бүл шигээ хүлээн авах болно. Биднийг зөвхөн турникээр хичээллэх сонирхолтой залуус гэж харахаасаа илүүтэй ямар ч үед бие биедээ түшиг тулгуур болж чадах ахан дүүс гэж хараасай гэж хүсэж байна. 

-Ярилцсанд баярлалаа. 

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

176.63.23.193Зочин   • 2020, 8 сарын 3. 21 цаг 15 минут

Имманнуeл ах дүүс гэнэ үү хар христчид юмуу

66.181.161.5Зочин   • 2020, 8 сарын 3. 20 цаг 58 минут

Shine uyiin zaluusiig zuw zuil dr negdej sonirhol neg baij chuluut zawaa zuw unguruuj bgad ih bayartai bnaa. Urdaa tawisan zorilgodoo unench bj zaawal amjiltand hureerei. Amjilt husiy

202.21.113.238Зочин   • 2020, 8 сарын 3. 18 цаг 48 минут

үнэхээр сайхан ярилцлага болжээ. Мундаг залуучууд байна. Танай сайтын хамт олон нийгмийн эерэг сайн сайхан бүхнийг онцлон хүргэдэгт талархаж явдаг. Би танай байнгын уншигч. Танай улас сайжирч байгаа шүү. Нийгэм цаг үеийн онцгой, хэрэгтэй мэдээллүүдээр биднийг байнга хангаж байгаарай. Танай редакцийн хамт олонд ажлын амжилт, сайхан бүхнийг хүсэн ерөөе.

66.181.161.9Зочин   • 2020, 8 сарын 3. 11 цаг 31 минут

Ёстой зөв яваа залуус байна шүү та бүхэнд баяр хүргэе

66.181.161.121Zochin   • 2020, 8 сарын 3. 8 цаг 48 минут

Mundag bn shuu bertej gemtehees bolgoomjtoi brai amjilt

66.181.168.131Зочин   • 2020, 8 сарын 3. 8 цаг 55 минут

One-man show: Cristiano Ronaldo gives Maurizio Sarri a problem at Juventus that will linger until he leaves the Serie A champions

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.