Ц.Цолмонбаатар: Ус болон тээврийн хэрэгслээр дамжин бамбай хоншоорт могой орж ирж болзошгүй

Улаанбаатар хотын суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор зэрлэг амьтан орж ирэх тохиолдол бүртгэгдсэн талаар өмнө мэдээлэлж байсан билээ. Тэгвэл суурьшлын бүс рүү зэрлэг амьтан орж ирсэн дуудлага мэдээлэл болон холбогдох шалтгаан нөхцөлийн талаар НБОГ-ын Биологийн олон янз байдлыг хамгаалах, минж нутагшуулах хэлтсийн амьтан, ургамлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатараас тодрууллаа.

-Он гарсаар нийслэлийн суурьшлын бүс рүү зэрлэг амьтан орж ирсэн хэчнээн дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна вэ?

-Он гарснаас хойш Улаанбаатар хотын суурьшлын бүс рүү зэрлэг амьтан орж ирсэн 51 удаагийн дуудлага мэдээлэл ирсэн. Ингэхдээ гэмтэж бэртсэн болон хоол тэжээл хайсан зэрлэг амьтад орж ирсэн байна. Өнгөрсөн долоон хоногт энэ төрлийн зургаан удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Суурьшлын бүс рүү зэрлэг амьтан орж ирэх оргил үе нь урин дулааны улиралд буюу 5-8 саруудад байдаг. Өмнөх долоо хоногт бүртгэгдсэн зургаан дуудлагын дөрөв нь бамбай хоншоорт могой, хоёр шонхор шувууны нисгэл ангаахай байсан.

-Бамбай хоншоорт могой орж ирсэн гэлээ. Могой ямар байдлаар суурьшлын бүс рүү орж ирсэн байна вэ?

-Улаанбаатар хотын орчим бамбай хоншоорт болон рашааны гэсэн хоёр зүйлийн могой тархсан байдаг. Рашааны могой нь хоргүй байдаг бол бамбай хоншоорт могой нь хортой юм. Бамбай хоншоорт могой орж ирж байгаа нь үндсэн хэдэн шалтгаантай. Сүүлийн жилүүдэд бороо, хур тунадасны хэмжээ их байгаагаас усаар дамжиж орж ирж байна. Мөн иргэд урин дулааны улирал ирсэнтэй холбоотойгоор хөдөө орон нутгаар аялал зугаалгад их явдаг. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслээр дамжин орж ирэх тохиолдол ч байна. Иймд иргэд хотын суурьшлын бүс рүү могой орж ирсэн тохиолдолд мэргэжлийн байгууллага руу яаралтай дуудлага өгөхийг зөвлөж байна. Нийслэлийн байгаль орчны газартай 11318003, 11323780 утсаар холбогдох боломжтой.

-Өмнөх долоо хоногт бүртгэгдсэн могойнууд нийслэлийн аль хэсгээр орж ирсэн бэ?

-Бүртгэгдсэн дөрвөн могойг Баянзүрх дүүргийн 16-р хороо Цайз захын орчим, мөн Цэргийн төв музейн дэргэдэх орон сууцны хороолол дундаас, Хан-уул дүүргийн 10-р хороо Буянт-ухаа хороолол орчим, таван шар зэрэг газраас очиж авсан.

-Өмнөх онтой харьцуулахад нийслэлийн суурьшлын бүс рүү зэрлэг амьтан орж ирсэн дуудлага мэдээллийн үзүүлэлт ямар байгаа вэ?

-Өнгөрсөн жил нийт суурьшлын бүс рүү зэрлэг амьтан нэвтэрсэн гэх 43 дуудлага мэдээллийг хүлээн авсан. Харин энэ он гарсаар эхний долоон сарын байдлаар 51 тохиолдол бүртгэгдсэн нь өссөн үзүүлэлт. Хот руу орж байгаа амьтан нэмэгдэхийн сацуу иргэдийн маань дуудлага өгч сурах мэдээлэл, мэдлэг ч нэмэгдсэн байна.

-Дуудлага ирсэн тохиолдолд тухайн амьтныг очиж авсаны дараагаар байгальд тавьдаг уу, бэртэж гэмтсэн амьтдыг хэрхдэг вэ?

-Суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор нийслэл рүү орж ирж байгаа бэртсэн гэмтсэн болон идэш тэжээл хайн орж ирсэн амьтдын дуудлага сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байна. 2019 онд энэ чиглэлийн 43 удаагийн дуудлага мэдээллийн хүлээн авсан бол 2020 оны эхний долоон сарын байдлаар 51 дуудлагыг хүлээн аваад байна. Манай НБОГ-аас бэртсэн, гэмтсэн амьтныг асран тэнхрүүлэх байр шаардлагатай болсон тул ан амьтны мэргэжлийн байгууллагуудын санхүүгийн дэмжлэгтэйгээр зэрлэг амьтан асрах төвийг 2017 оны нэгдүгээр сард ашиглалтад оруулсан. Суурьшлын бүсэд орж ирсэн бэртсэн гэмтсэн амьтдыг зэрлэг амьтан асрах төвд асран тэнхрүүлсний дараагаар байгальд нь тавьдаг. Зэрлэг амьтан асрах төвд амьтны эмч, байгаль хамгаалагч, биологич зэрэг мэргэжлийн баг ажиллаж байна.

-НБОГ-аас “Хавхгүй нийслэл 2020” аяныг эхлүүлсэн байсан. Аяны талаар мэдээллийг өгөөч?

-Сүүлийн жилүүдэд суурьшлын бүс нутгуудын хэмжээ улам өргөссөнтэй холбоотойгоор зэрлэг амьтдын тархац нутаг хомсдож байгаа. Улмаар айлын хашаанд орж ирэх тохиолдлууд ч нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл хүн, амьтан хоёрын амьдрах орчин нь давхцаж байна гэсэн үг юм. Мөн түүнчлэн суурьшлын бүсэд тарвага орж ирэх эрсдэл үүсч болзошгүй. Иймд бид ЗӨСҮТ-ээс зөлөмж авч, нийслэл хотод тарваган тахал дэгдэх магадлал хэдэн хувьтай болохыг тогтоолгоход эрсдэлтэй гэж гарсан. Иймд голомттой бүсээс голомтгүй бүс рүү тарвагыг нүүлгэн шилжүүлж байсан.Энэ жилийн хувьд уг ажлыхаа үргэлжлэл болгож 32 бодгаль, монгол тарвагыг нүүлгэн шилжүүлсэн. 

Амьтны тухай хуульд заасны дагуу хотын нутаг дэсвгэр дээр амьтан агнах хориотой байдаг хэдий ч иргэд хууль бусаар тарвагагыг агнах, тэр тусмаа хавх, урхи ашиглах болсон. Бид 2017 оноос хотын хэмжээнд дэлхийн байгаль хамгаалах сангийн монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран Улаанбаатар хотын хэмжээнд “Хавхгүй Нийслэл-2020” аянг өрнүүлж, 2017-2018 оны хооронд нийт 81 хавхыг хурааж авсан байдаг. Бид энэ жил монгол орны зарим газарт тарваган тахал гарсантай холбоотойгоор аянаа үргэлжлүүлж, байгаль хамгаалагчдын оролцоотойгооор хяналт шалгалтын ажлыг хийхээр төлөвлөсөн байна.

 -Ярилцсанд баярлалаа. 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.190.66уншигч   • 2020, 9 сарын 2. 8 цаг 56 минут

Өвчтэйг нь усгадаггүй гэж үү? Цар тахал амьтнаас гэсэн таамаглал байгаа бус уу?

103.206.195.34Зочин   • 2020, 8 сарын 5. 13 цаг 15 минут

odoo sitenhaa design ongo dursiig oorchilyoo

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.