Италийн "Интер" клуб Европа лигийн 4/8 шигшээд Германы "Байер Леверкузен" багийг 2:1-ээр хожсон билээ. Энэ тоглолтод "Интер"-ийн довтлогч Лукаку нэг гоол оруулсан. Ингэснээр тэрбээр Европа лигт 9 тоглолт дараалан гоолдож, рекорд тогтоолоо.
Гэхдээ гоолын цуврал нь 2014-2015 улирлаас эхлэлтэй. Тэрбээр "Эвертон"-ы бүрэлдэхүүнд 2014-2015 улиралд Европа лигт тоглож, 5 тоглолтод оролцож, 8 гоол оруулсан. Тэгвэл "Интер"-ийн хамтаар энэ улиралд 4 тоглолтод 4 гоол оруулаад байна.
Өмнө нь Алан Ширер Европа лигт 8 тоглолт дараалан гоол оруулж байсан ажээ. Бельги эр түүний амжилтыг давж гарч байгаа нь энэ юм. Түүнээс гадна, Лукаку "Интер"-ийн төлөө Европын тэмцээнд сүүлийн 6 тоглолтод гоол оруулсан. Энэ нь "Интер"-ийн түүхэнд анх удаа нэг тоглогч ийм амжилт үзүүлж буй тохиолдол ажээ.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
##