2020 оны 8-р сарын 12
12 цаг 30 минут

Хууль, шүүхийн шийдвэрийг хуйлаастай цаас шиг үздэг болжээ

Баяр наадмыг бусниулсан балагтай шийдвэр

Нэг хэсэг нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн талаар хүн бүр ам сайтай, ажил үйлсийг нь магтан сайшааж байлаа. Тус төвийн хамт олон эрүүл мэндийн салбартаа өөрчлөлт, шинэчлэлт хийхэд манлайлан ажиллаж, 2013-2019 онд нийтдээ 27,4 тэрбум төгрөгийн 63 төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн юм. Үүний үр дүнд, хүүхдийн болон ахмадын эмнэлэг гэх мэт том, жижиг 14 эмнэлгийг шинээр ашиглалтад оруулж, 22 тасаг нэгжийг шинээр байгуулсанаар хүүхдийн орны тоог 200, насанд хүрэгчдийн орны тоог 160, ахмад настны орны тоог 60 аар нэмэгдэгдүүлж, эмнэлэгийн ажилтны орон тоог 240- өөр нэмж, мэргэшсэн чадварлаг шинэлэг багийг бүрдүүлэн ажиллажээ. Түүнчлэн дүүргүүдийн хэмжээнд анх удаа дурангийн болон мэдрэлийн мэс заслын хагалгааг амжилттай хийж, шат ахисан үйлчилгээг иргэдэд үзүүлэх болсон нь баянголчуудын талархалыг хүлээсэн юм. Энэ бүх амжилт ололтыг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн хамт олон тухайн үед тус төвийн даргаар ажиллаж байсан Ө.Батжаргалын мэргэжлийн ур чадвар, ажлын арга барилтай холбон үздэг юм. Түүний зохион байгуулах авьяас чадвар, мэдлэг боловсрол нь хамт олныхоо дэмжлэгийг хүрээж байсны үр дүнд богино хугацаанд их амжилт гаргах үндэс болсон гэж үздэг. Тэрээр хамт ажиллаж байгаа 630 гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудаа чадварлаг зохион байгуулж, тэдний ажиллах нөхцөлийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар шат дараатай арга хэмжээ авч байсан нь бусад удирдах албан тушаалтнуудад үлгэр жишээ болж байлаа. Гэвч нэг л өдөр энэ бүхэн орвонгоороо эргэж орхив. Өнгөрсөн оны улсын баяр наадмын өмнөх өдөр буюу 2019 оны долдугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн хамт олон баярын хурлаа хийж, тэргүүний ажилтнуудаа төр, засгийн болон байгууллагын шагналаар урамшуулахаар цуглаж байтал гэнэтхэн Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хүмүүс ирж, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалаас Ө.Батжаргалыг чөлөөлсөн тухай Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатарын тушаалыг уншиж сонсгоод шууд газар дээр нь ажлыг нь хүлээлцүүлжээ. Хууль, шүүхийн шийдвэрийг үл тоогсод Чухам ямар учраас ийм шийдвэр гаргасан талаар хамт олны зүгээс асуусан боловч ажил хүлээлцүүлсэн албаны хүмүүс тухайн үед тодорхой хариулт өгөөгүй байна. Харин сүүлд нь эх, хүүхдийн эндэгдэл гаргасан учраас гэх шалтгааныг дурдсан нь бодит байдалд нийцээгүй болохыг хожим шүүхээс тогтоосон билээ. Уг нь эмнэлэгийн даргыг албан тушаалаас чөлөөлсөн тохиолдолд тодорхой заасан хугацаанд мэргэжлийн хүнийг сонгон шалгаруулж удирдах албан тушаалд томилох хуулийн заалттай байтал Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар тухайн өдрөө тушаал гаргаж “Ачтан” эмнэлэгт орлогч даргаар ажиллаж байсан гэх З.Балдандугар гэгчийг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргаар шууд томилсон байна. Энэ үйл явц нь улс төрийн нөлөөгөөр захиалгаар хийгдсэн зүйл болох нь илт харагдаж байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан Ө.Батжаргал шат шатны шүүхэд гомдол гаргасныг тухай бүрт нь шүүх хүлээн авч хэлэлцээд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаал нь хууль зөрчсөнийг тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 50.1 дэх хэсэгт заасан “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэсэн заалтын дагуу НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарт хариуцлага тооцож, Ө.Батжаргалыг албан тушаалд нь эргүүлэн томилох шийдвэр гаргасан юм.

Албадан гүйцэтгэхээс айхаа байсан хүмүүс

Шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Төрийн албаны зөвлөлөөс нийслэлийн удирдлага, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нарт удаа дараа шаардлага, мэдэгдэл, албан бичиг явуулсан боловч хариу өгөхгүй цааргалсаар бараг хагас жил болж байна. Энэ нь хууль, шүүхийн шийдвэрийг уландаа гишгэж, дураараа дургиж байгаа нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцож, шүүхийн шийдвэрийг албан хүчээр гүйцэтгэхээс өөр аргагүйд хүргэж байна. Уг нь аливаа хэрэг маргааныг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хууль, шүүхийн байгууллагаар дамжуулан шийдвэрлүүлж, шүүхээс гаргасан шийдвэрийг иргэн бүр дагаж биелүүлж байх үүрэгтэй билээ. Төрийн албыг аливаа нэгэн улс төрийн хожооны хэрэгсэл мэт үзэж дур зоргоороо авирлахыг хэрхэвч зөвшөөрч болохгүй.

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.55.188.82Отгоо   • 2020, 8 сарын 13. 18 цаг 11 минут

Төмөрбаатар гуйг ЭМСалбарынхан сайн менежер гэдгийг мэднээ, харин энэ Батжаргалыг мэдэхгүй л юм бна

119.40.100.66Цэрмаа   • 2020, 8 сарын 13. 14 цаг 44 минут

Эрүүл мэндийн салбарт насаараа ажилласан хүнийг халагдах мэдэгдэл өгөлгүйгээр, /сарын өмнө мэдэгдэх хуультай/ тэтгэвэр, тэтгэмжгүйгээр халж байсан хүн чанаргүй хүн дээ. Өөрөө ӨНТ гарахгүй насаараа ажиллах юм байлгүй.....

202.126.88.130Зочин   • 2020, 8 сарын 13. 12 цаг 37 минут

Зааза Батжаргал ардчилсан намынхандаа л сайн хүн байсан юм байгаа биз тийм ч гайхамшигтай сайн дарга байгаагүй шүүдээ яасан ч ханаж цаддаггүй юмбэдээ

66.181.176.237Зочин   • 2020, 8 сарын 13. 12 цаг 17 минут

Тэр Батжаргал чинь ажлаа хииж чадахгүй учир арга хэмжээ авхуулсан нөхөр шүүдээ.

103.111.68.3zochin   • 2020, 8 сарын 13. 12 цаг 16 минут

Ene asuudal Tomorbaatartai ch holbootoi bus uls torjilttei holbootoi.

103.111.68.3zochin   • 2020, 8 сарын 13. 12 цаг 14 минут

Ene hun ajil albaa setgleesee unench shudarga hiidgiig ene salbariin hench helne dee.Harin saidiin uureg guitsetgeh ystoi hun yagaad deeshee garch irj chadahgui baigaag ni gaihaad baidag ym.

66.181.176.237Зочин   • 2020, 8 сарын 13. 11 цаг 55 минут

L.Tumurbaatar bol eryylig hamgaalahin shildeg zohion baigyylagch.Hen orond n ochih geed hulsni hymyyseer eldev uym bichyyleed baigaa uym bol.Hotin Eryyl mendin gazarin dargig meregjilin undur zohion baigyylagch hihees bish hecyy ajil shyy.

172.58.47.26Зочин   • 2020, 8 сарын 13. 10 цаг 24 минут

Ene maasaachaad sain shalgahgui bol bangladesh pizdu mon ch baij bolno etseg n

103.212.116.215Зочин   • 2020, 8 сарын 12. 14 цаг 18 минут

Төмөхбаатарынхан ах дүүсээрээ төрийн албыг бузарлах юмдаа.ИНЕГ-ын дарга гэж нэг хөлдүү нөхөр дүү нь 4 жил нисэхийг хордууллж хөгжлийг нь зогсоов

202.179.25.25Зочин   • 2020, 8 сарын 12. 12 цаг 52 минут

Хэн нь авилгадсаныг таацгаая. Ийм л нэг үзэгдэл монгол орон даяар байнга явж байх юм. Монгол орон өндийж бостол өдий байна даа. Хүрэлсүхд итгэх итгэл алдарчихаад байна уу даа Нэг л биш шүү

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.