2020 оны 8-р сарын 13
8 цаг 22 минут

МЕТРО хот: Аваарын гэрэл асаасан л бол хаана ч хамаагүй зогсож болно гэсэн дүрэм байхгүй

Саяхан 21 дүгээр хорооллын "Сансар" супермаркет орох гээд зогсоол нь руу нь эргэв. Гэтэл зогсоолоос гарах гэж байгаа бололтой машины жолооч гарц хэсэгт  ирээд аваараа /ослын дохионы гэрэл/ татаад зогсчихож. Араас нь зогсоолоос гарах гэж буй машины жолооч нар дуут дохио өгөөстэй. Зогсоол руу орох гэж байсан машинууд ч гарах машинуудаа өнгөрөөж байж орохоос өөр аргагүй. Аваараа татсан машины жолооч дуут дохиог үл тооно зогсоно. Бараг 2 минут өнгөрлөө. Аргаа бараад цонхоороо "Машин чинь эвдэрээ юу" гэж хашгирч асуухад хариулсангүй. 

Гэтэл дахиад минут орчмын дараа нэг залуу гүйж ирж суугаад, хөдөлж байвал яах вэ.  Та магадгүй саяхан, өчигдөр, хоёр хоногийн өмнө ч юм уу, ийм зүйлтэй тулгарч байсан л байх. Аваарын гэрлээ асаасан л бол хаана ч хамаагүй зогсож болно гэсэн журам манай замын хөдөлгөөний хууль, дүрмэнд байхгүй л байлтай. Арай л замын голд машиныхаа аваарын гэрлийг асааж орхичихоод, зоогийн газар орж хоол идчихээд гарч ирэх нь холгүй байх юм.  

Нарийнхан замын нэг эгнээг таглаад, аваараа татаад зогсчихно. Машин нь эвдэрсэн юм уу гэхээр хүн хүлээнэ, эсвэл таксинд явж, халтуур хийдэг хүмүүс байх нь элбэг. Маш цөөн тохиолдолд үнэхээр машин нь эвдэрсэн байх жишээтэй. Улаанбаатар хотын зам тэртээ тэргүй түгжрэлтэй, хэдхэн км зам хороох гэж үйлээ үздэг. Гэтэл нэрмээс болгоод, замын нэг эгнээ эзлээд, аваараа татаад зогсчихдог заваан үйлдлээ засаач ээ, жолооч нар аа.  Бусаддаа аль болох лай болохгүй л замын хөдөлгөөнд оролцооч. Хүн хүлээх гэж байгаа бол гарц хаах биш зогсож болох эвтэйхэн газар олж болно. Болохгүй юм байхгүй. Хэн дуртай нь, хаа таарсан газраа аваарын гэрлээ асаачихаад, замын хөдөлгөөнд саад болж, түгжрэл үүсгээд зогсоод байвал бусад чинь яах болж байна.  Замын хөдөлгөөнд соёлтой оролцъё. Аваарын гэрэл аваар гарсан үед л хэрэгтэй. Түүнээс биш хаана ч хамаагүй зогсож болох зөвшөөрөл чинь биш шүү. 

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

78.119.154.135Зочин   • 2020, 8 сарын 13. 14 цаг 59 минут

Bolno dandaa

117.111.28.211Нара   • 2020, 8 сарын 13. 14 цаг 15 минут

Энэ хотод чинь оркууд дэндуу олоншдэ

66.181.168.131Зочин   • 2020, 8 сарын 13. 14 цаг 08 минут

Avaarin dohio zuvhun zogsoo hudulguungui uyed l asaah duremtei,busad uyed zamin tsagdaagaar tusgai zuvshuurultei uilchilgeenii mashinuudl asaah erhtei,tuunees asaasan bolgon zamin hudulguund oroh erh baihgui

202.55.188.36Зочин   • 2020, 8 сарын 13. 11 цаг 29 минут

Энэ цагдаа нар чинь эргэлтэн дээр отдог ажил хийдэг болсон бн лээ нөгөө зам нь чагтлаастай

64.119.21.115ТУВААН   • 2020, 8 сарын 13. 10 цаг 45 минут

Ийм аваарын гэрлээ асаачихаад алга болдог жолоочийг УБ хотод хаана харж болно тэрч бүү хэл үргэлжилсэн цагаан шугамыг давж эргэх буцаж эргэх нь хэвийн үзэгдэл шүү ийм үйлдэлд хяналт тавих ёстой замын цагдаа гэж цаг харж цалин идсэн түрэмгий бүдүүлэг замын цагдаа нартайгаа ажиллах цаг нь цагдаагийн дээд удирдлгуудад цаг нь болсон баймаарсандаа бид яах вэ дээ

66.181.161.98Зочин   • 2020, 8 сарын 13. 10 цаг 02 минут

Сансарын Емартын үүдэнд аваараа татаад , баруун эргэх хөдөлгөөнийг хаагаад их зогсдог. Дэлгүүр рүү орсон хүнээ хүлээгээд.

64.119.18.239M   • 2020, 8 сарын 13. 9 цаг 25 минут

муж улсдаа хамгийн том хотыг нийслэл хот буюу метрополишн гээд байгаа энийг заавал метро гэж гадаад үгээр н нэрлэх ямар хэрэг байна. Нийслэл гээд бэлэн үг сэтгэлгээ байна шүү дээ

103.26.193.116з   • 2020, 8 сарын 13. 9 цаг 10 минут

амаи бодсон тэнэгүүд

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.