Д.Мэндсайхан: Гэрийн ажиглалтад байгаа иргэд утсаа унтраах, буруу дугаар тэмдэглүүлэх зөрчлүүд гаргаж байна

   НОБЕГ, МХЕГ, НБОГ, НЭМГ-ын мэргэжилтэнгүүдцаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн үеэр  Нийслэлийн ОБЕГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй “Бид тарваган тахал өвчний эсрэг томоохон худалдааны төвүүдэд хяналт шалгалтыг ажлыг хийж байна. Өнгөрсөн 14 хоногийн байдлаар НОБЕГ-т зөрчлийн чанартай гурван удаагийн дуудлага мэдээлэл ирсэн. Энэ мэдээллийн дагуу ажиллахад иргэн “Д”, “Б” нар тус бүр хоёр тарвагны мах худалдаалах гэж байсныг таслан зогсоож, торгуулийн арга хэмжээ авсан. Мөн Налайх дүүрэгт худгийн эхэнд үхсэн тарвага байна гэх дуудлагын дагуу ажиллаж, лабораторд шинжлүүлэхэд тус тарваганд нянгийн вирус илрээгүй байгалийн жамаараа үхсэн байсан нь тогтоогдсон. Ойрын үед үргэлжилсэн усархаг бороо орж байгаа учраас гол мөрний усны түвшин ихсэж үер усны аюул гарч болох эрсдэлтэй. Амралт зугаалгын улирал дуусаагүй байгаа энэ өдрүүдэд Нийслэл хотын иргэд Туул, Тэрэлж голын эрэг дагуу маш олноороо амарч байна. Тэдгээр амрагчид гол усанд эндэх эрсдлүүд маш их гарч байгаа. Хөдөлгөөнт завьт эргүүлийн баг зургадугаар сарын 15-аас хойш өнөөдрийг хүртэл 280 орчим иргэний амь насыг аварсан байна. Одоогоор Нийслэлийн нутаг дэвсгэрт усанд осолодсон гурван хүнийг эрэн хайх ажиллагааг явуулж байна. Тэрэлж голд осолдсон 11 настай хүүхдийн эрлийн ажиллагааг түр зогсоосон байна. Харин 25 настай эмэгтэйг хайх эрлийг 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үргэлжлүүлж байна. Баянзүрх гүүрний хажууд 25 настай эрэгтэй согтууруулах ундаа уусан үедээ голд толгойгоо угаах гэж байхдаа унаж осолдсон.  Энэ дуудлагын дагуу эрэн хайх ажиллагааг явуулж байна” хэмээлээ.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн ахлах мэргэжилтэн Д.Мэндсайхан “Гэрийн ажиглалтад байгаа 1224 иргэн одоогоор Нийслэлийн 140 өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байна. Нийтдээ 8129 хүний гэрийн ажиглалтын хяналтын хугацаа дуусаж гарсан. Гэрийн ажиглалтад орсон хүмүүс гар утсаа унтраах, буруу дугаар тэмдэглүүлэх түгээмэл зөрчлүүд байнга гарч байна. Мөн оршин суугаа хаяг  дээрээ тогтмол байх ёстой байтал зуслан явах, гадуур зугаалах үйлдлүүд их гарч байна. Тиймээс гэрийн ажиглалтад байгаа болон цаашид тусгаарлах байрнаас гарч гэрийн ажиглалтад шилжих хүмүүст анхааруулахад гэрийн ажиглалтыг хууль дүрэмд заасны дагуу мөрдөх хэрэгтэй байна. Коронавирус манай улсад тархах эрсдэл өндөр байгаа. Тиймээс иргэд амны хаалтыг тогтмол зүүх хэрэгтэй. Мөн үйлчилгээний байгууллагууд үйлчлүүлэгчдэд дээрх шаардлагыг тавих ёстой. Үйлчилгээний байгууллага гар ариутгах боломжийг хангах зайлшгүй шаардлагатай байна. Гэрийн ажиглалтад байх үедээ зөрчил гаргасан тохиолдолд хуулийн байгууллага арга хэмжээ тооцон, торгуулийн арга хэмжээ тооцон ажиллаж байна” хэмээлээ.

Нийслэлийн байгаль орчны газрын амьтан ургамлын ажил хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатар “Наймдугаар сар гарснаас хойш Нийслэлийн суурьшлын бүсэд 21 амьтны дуудлага, мэдээлэл ирсэн. Эдгээрийг онцолбол бамбай хоншоорт хортой могойны зургаан дуудлага Баянзүрх дүүргээс ирсэн. Тиймээс иргэд суурьшлын бүсэд могой харсан тохиолдолд Нийслэлийн байгаль орчны газарт мэдэгдэх хэрэгтэй. Мөн наймдугаарс арын 9-нд Санзай орчимд хүрэн баавгайн мөр байж болзошгүй гэсэн мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу очиж ажиллахад хүрэн баавгайны мөр болохыг тогтоосон. Улаанбаатар хот Ханхэнтийн салбар уулсад байдаг учир хүрэн баавгай болон бусад амьтад гүүдлээр орж ирдэг нутаг двсгэр юм.  Тиймээс иргэдийг аялал зугаалгаар  ой модон дунд явахдаа сонор сэрэмжтэй явахыг анхааруулж байна” хэмээн мэдээллээ.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.40.10Зочин   • 2020, 8 сарын 14. 8 цаг 03 минут

наадуул чинь хэвлэлийн эрх чөлөөтэй улсуудаас Монголыхоос тэс өөр мэдээ үзэж байгаад ирсэн хүмүүс юу гэж юугаа ч мэдэхгүй та нарын үгээр байдаг юм 21+14 ч гэх ших оношлогооныхоо аппаратны ч учраа олохгүй байж

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.