Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг өнөөдөр хүлээн авч уулзав.
БНСУ-ын Ерөнхий сайд Жон Сэ Гюн баярын захидал ирүүлсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлэв. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглэж, “Монгол, Солонгосын найрамдлын жил”-ийн хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхийн төлөө гэдгээ илэрхийлэв. Ковид-19 цар тахалтай тэмцэх, иргэдээ татан авах чиглэлээр Солонгосын талтай үргэлжлүүлэн хамтран ажиллахаа хэлээд тус улсад амьдарч, ажиллаж байгаа монгол иргэдэд боломжит бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг хүслээ.
Элчин сайд Ли Ё Хун Монгол Улсын Ерөнхий сайдаар дахин томилогдсонтой нь холбогдуулан баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Дэлхий нийтэд тархсан цар тахлын энэ үед Монгол Улс халдварыг дотооддоо алдалгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч байгааг өндөр үнэлдэгээ хэлэв. Уулзалтын үеэр агаарын бохирдлыг бууруулах зэрэг төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэд харилцан визгүй зорчих талаар санал солилцов.
4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
yaj iigeed hudal popdoltiig olchih yumaa hudal isheesen novsh
Солонгос Турк иргэдийг чинь хүргээд өгъе гэхэд үгүй л гээ биз дээ Орос АНУ 2 л том толгойтойгоороо өөрсдөө нисч ирээд буулгачаад арилаад өгсөн
4-N JIL CUDLAAD L BAI JARILTSAAD L BAI GUIGAA GUIGAADL BAI JAMAR GUILAG GUIJ CURAAGYI BISH CAIN BURXANDAA MORGOOD GUIGAAD BAI TEGBEL MONGOL ULC AMARXAN DEESHLEX BAIX ARD TYMEN JADUURLAAC XURDAN GARAX BAIX ERONXII CAIDAA ODOR SHONGYI GUIGAAD BAIGAARAI AMJILT XYC EE
Иймэрхүү байдлаар ярьж байна судалж байна гэсээр дахихд хэдэн сар болохнээ хөөрхий