Энэ сарын 11-ний өдөр БОЭТ-д Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Ховд аймгийн Онцгой комисс удаа дараа хуралдаж, тус өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор БОЭТ-д эмчлүүлж байгаад нас барсан иргэн нь уг өвчний булчирхайн хэлбэрээр өвчилсөн болохыг ЗӨСҮТ-өөс шинжлэн тогтоосон. Өнөөдрийн байдлаар тарваган тахлаар өвчилсөн иргэний 1-р хавьтагч нарыг бүрэн тогтоож, 91 иргэнийг 8 байршилд тусгаарлаж, урьдчилан сэргийлэх эмчилгээг хийж байна.
Одоогоор иргэдийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд Эрүүл мэндийн сайдын холбогдох тушаалын дагуу 6 хоног тусгаарласны дараагаар цаашид хэсэгчилсэн хориог цуцлах эсэхийг шийдвэрлэх юм.
Тэгвэл өнөөдөр Ховд аймгийн Онцгой комисс дахин хуралдаж тусгаарлагдсан иргэдийн харуул хамгаалалтыг сайжруулах , тарваган тахлын улмаас нас барсан иргэнийг оршуулах зан үйл, ариутгал халдваргүйжүүлэлтийг зохион байгуулахад анхаарах асуудлуудын талаар холбогдох албаныханд заавар зөвлөгөө, үүрэг чиглэлийг өгч ажиллалаа.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
ghfhty
сайн уу залуусаа Хэрэв танд төслүүдийн менежмент, мөрөөдлөө хэрэгжүүлэх, өр төлбөрөө барагдуулах, худалдан авах, байшингаа барих эсвэл бусад хэрэгцээнд зориулж хөрөнгө, хөрөнгө оруулалт хэрэгтэй бол. WhatsApp-тай холбогдоорой: + 33 7 80 97 01 82 имэйл: ayudafinancesa@gmail.com Танд сайхан мэдээ дуулгаж байна.