2020 оны 8-р сарын 28
12 цаг 40 минут

БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц Паралимпийн хорооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц салбарын хөгжлийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийн чанарыг сайжруулах зорилгоор Биеийн тамир, спортын салбарын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүдтэй ажил хэргийн хуваарьт уулзалт зохион байгуулж буй. Энэ ажлын хүрээнд өнөөдөр Монголын үндэсний паралимпийн хорооны удирдлагуудыг хүлээж авч уулзлаа.

Уулзалтанд МҮПХ-ны Ерөнхийлөгч Д.Нямхүү, дэд Ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо, Монголын паралимпийн анхны алтан медальтан, Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Д.Баатаржав Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц, дэд дарга Ц.Одонбаяр болон бусад албаны төлөөллүүд оролцлоо.

МҮПХ-ны Ерөнхийлөгч Д.Нямхүү “Өнгөрсөн 4 жил маш амжилттай хамтарсан. Агентлаг маш сайн ажилласны үр дүнд өнөөдөр Улсын хороо болон өргөжиж Ерөнхий сайдын дэргэд ирж байна. Нэг том удирдлагад ороод бусад орны хөгжиж буй жишгээр явах болсонд баяртай байна. Олон улсад эх орноо төлөөлдөг 2 том хорооны нэг болох Монголын үндэсний паралимийн хороо чадах бүхнээрээ дэмжиж, хамтарч ажиллана. Монгол улсын далбааг олон удаа мандуулж, спортоор дэмжин үндэсний бахархалыг сэргээх ажилд хамтран амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Өнөөдрийн байдлаар Монголын паралимпийн баг тамирчид Токиод болох паралимпийн наадамд спортын 4 төрөлд 5 тамирчин албан ёсоор оролцох эрхээ авчээ.

Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамцын хувьд Монголын үндэсний паралимпийн хороог өнгөрсөн 4 жилийн хугацаанд чадах чинээгээрээ дэмжиж ажилласан. Ирэх жилүүдэд ч мөн адил дэмжих болно. Монголын паралимпийн тамирчид ирэх онд зохион байгуулагдах паралимпийн наадамд өндөр амжилт үзүүлнэ гэдэгт итгэж байгаа. Токио-2020 хойшилсон ч тамирчдын бэлтгэлжилтийг алдагдуулахгүй байхад анхаарч, аль болох олон цугларалтанд хамруулан тогтмол бэлтгэлтэй байлгахын тулд төсөв санхүүд нь анхаарч байгаагаа онцоллоо.

Монголын үндэсний паралимпийн хорооны хувьд паралимп хойшилсонтой холбоотойгоор шигшээ багийн тамирчдын бэлтгэлийн хөтөлбөр, төлөвлөлтөнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Мөн спортын холбоодуудаа дэмжих, шинээр холбоод байгуулах тал дээр дэмжлэг үзүүлэн анхааран ажиллаж байгаа юм байна. Цар тахлын улмаас олон нийтийг хамарсан ажлуудаа хойшлуулсан. Гэхдээ ирэх 11-р сараас нийслэлийн 4 дүүрэгт паралимпийг сурталчилсан өдөрлөг, сурталчилгааг зохион байгуулахаар төлөвлөжээ.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.